“A-Sound”-ийн дуунууд танд ямар мэдрэмж өгдөг вэ? Ялангуяа “Forever” дууг...
Сонсоод л уярч, тайвширч, бодолд автуулж, амар амгалан мэдрэмж өгдөг... Бас дэргэдээ зогсох хайртыгаа энхрийлж, тэвэрч, үнсмээр санагддаг гэж нэгэн бүсгүй. Тэдний дуунуудад чин сэтгэл шингэсэн, дууны үгнүүд нь энгийн бас сэтгэлд дотно.
Хамтлагийн залуус өчигдөр Crocus Event Hall-д жил бүрийн Гэгээн Валентины өдөр хийдэг “Forever” тоглолтоо толилууллаа.
Улаан хамба хилэн хөшиг, тайз засалт, ширээний чийдэнгүүд цаанаа л романтик орчин бүрдүүлжээ.
Тоглолтоо “Shine on” хэмээх дуугаар эхлүүлэхэд үзэгчид шуу д л даган дуулцгаасан юм. Дараа нь “Madness” хамтлагийн дуулдаг байсан Намайг шатаах гэж илгээсэн, чамайг харамсан үгүйлнэ ээ хэмээх “Дурсамж бүсгүй” дууг, “30 жил хамт байх сан” дуунуудаа дууллаа.
Хамтлагийн монгол хэл дээрх дууны үг, аяыг аргил гитарчин Д.Мөнхболд ихэвчлэн бичдэг бол англи хэл дээрх дууны үгийг Ц.Тэмүүлэн бичдэг байна.
10 жилийн өмнө анх “A-Sound”-ийн “Forever”, “Shine on” зэрэг дуунуудыг нь сонсоод монгол хамтлаг гэж огт төсөөлж байгаагүйгээ санана.
“Sometimes I Get” хэмээх уянгалаг дуунд уярч, ирсэн хосууд бие биеэ тэвэрч, үнсэж харагдана.
Тоглолт болохоос хэд хоногийн өмнөхөн “A-Sound”-ийнхан “Зургаа дахь гишүүнээ хайж байна” нэртэй ковер дууны уралдаан зарласан. Энэ уралдаанд залуус “A-Sound”-ийн дуунуудаас дуулж, бичлэгээ тэдний Фэйсбүүк пэйж рүү идэвхтэй илгээж байсан билээ. Тэднээс хамгийн гоё дуулсан Анхзаяа бүсгүйг шилдгээр шалгаруулсан юм.
Ингээд тоглолт дээр Анхзаяа тэдэнтэй хамт тайзнаа бас нэгэн дууг хамтран дууллаа.
“A-Sound” хамтлаг “Гурван найз” ОАК, “Stay”, “Хөгжилтэй гэр бүл” ОАК дуунуудаа мөн толилууллаа.
Дөнгөж гарсан шинэ дууг хүмүүс 16 удаа сонсож байж чихэнд хоногшдог гэж ярьдаг ч тэдний хэдхэн хоногийн өмнө гарсан “Чи намайг” дуугаа дуулахад хэдийнэ сэтгэлд шингэсэн дотно мэт санагдаж байв.
Тоглолтын хөтлөгч UB Comedy-гийн Идэрээ энэ үдэш инээлгэж хөгжөөж байсан юм.
Д.Мөнхболд урьд нь бид тоглолтоо хийх гэж өөрсдөө гүйцгээдэг байсан. Энэ жил Монгол Контент ХХК ерөнхий зохион байгуулагчаар ажиллаж байна. Бидэнд маш амар байна. Бэлтгэлээ хийгээд л гэр рүүгээ харьж байлаа гэсэн юм.