Тасганы овоонд хаврын тэргүүн сарын шинийн нэгний нарыг угтахаар олон хүн цуглажээ. Шинийн нэгний өглөөний 07.00 цагаас эхлэн шинэлэгчид цуглан наран мандахын өмнө 07.30 цагт Тасганы овоо хөл гишгэх зайгүй болов.
Өнөө өглөө нар 07:58 минутад мандсан юм. Билгийн тооллын XVII жарны "Тийн унжлагат" хэмээх шороон нохой жилийн анхны нарыг харахаар ирсэн Монголчууд ирж буй цагийг сэтгэл хангалуун угтаж, санасан бүхэн сэтгэлчлэн бүтнэ гэдэгт итгэл найдвар дүүрэн байгаагаа илэрхийлж цай, идээ будааныхаа дээжийг өргөж байлаа.
Монголчууд эртнээс цагаан сарын шинийн нэгэнд уул, овоондоо хүндэтгэл үзүүлэн, идээ будааны дээжээ өргөн эх орон, гэр бүлээ даатган сайн сайхныг ярилцдаг. Түүнчлэн энэ өдрийн нарыг урьтаж харвал тухайн жилдээ хийморьлог, цог золбоотой явах болно хэмээн бэлгэшээдэг билээ.
Та бүхэн Сар шинэдээ сайхан шинэлээрэй