SpaceX өнгөрсөн долоо хоногт Falcon Heavy пуужин хөөргөж, захын хоёр пуужинг газардуулж, түүх бүтээсэн. Харин дараагийн нислэг тун удахгүй болох гэж байна.
Албан ёсоор нислэгийн цонх цаг Номхон далайн цагаар Бямба гарагийн 06:17 цагт байсан хэдий ч хугацааг хойшлуулж, нөөц цонх цаг болох Ням гарагийн 06:16 цаг буюу Улаанбаатарын цагаар ням гарагийн 22:16 цагт хөөргөхөөр болжээ.
Калифорни дахь Ванденберг баазаас хөөрөх Falcon 9 пуужин энэ удаад Испанийн ажиглалтын Paz хиймэл дагуулыг тойрог замд байрлуулах юм. Үүнээс гадна SpaceX өөрсдийн интернет түгээх зориулалттай технологио турших туршилтын хиймэл дагуулуудыг хамт нисгэх аж.
Гэхдээ энэ удаад компани пуужингаа буцааж газардуулахгүй гэжээ.
Microsat-2a, Microsat-2b хэмээх энэ хоёр туршилтын хиймэл дагуул нь SpaceX-ийн олон жилийн турш зорьж буй хиймэл дагуулд суурилсан интернетийг эхлүүлэх анхны алхам болж байна.
Компани нийт 12 мянган хиймэл дагуулаас бүрдсэн асар том сүлжээ үүсгэж, дэлхийн тойрог замд байршуулан гадаргуу руу интернет сүлжээ цацахаар төлөвлөсөн юм.
Эхний түвшний хиймэл дагуулууд болох 4425 хиймэл дагуул нь 1120 км өндөрт, харин 7518 хиймэл дагуул нь 320 км өндөрт байрлаж, өөр өөр давтамжаар долгион цацах аж.
Ийм олон тооны хиймэл дагуул, нэгэн том сүлжээ болж ажиллана гэдэг нь Дэлхийн аль ч өнцөгт байсан, ямар ч асуудалгүй интернет сүлжээнд холбогдох боломжтой болно гэсэн үг юм.
Starlink хэмээн нэрлэсэн энэ төслөөр их хэмжээний ашиг олно гэж үзэж байгаа бөгөөд 2025 он гэхэд 40 сая хэрэглэгчтэй болж, 30 тэрбум ам. долларын орлоготой болно гэж тооцжээ.
Мэдээж хэрэг ийм олон хиймэл дагуулыг нэгэн зэрэг удирдаж, тойрог замын бусад хиймэл дагуулд саад болохгүй ажиллуулна гэдэг амаргүй шийдэл юм.
Тийм ч учраас хиймэл дагуулууд нь тогтмол байршилд ажиллахгүй аж. Үүний дараа дэлхий рүү интернет дамжуулах технологийг хөгжүүлэх шаардлагатай.
Хиймэл дагуулууд нь тогтмол байршилд байхгүй, өндөр, намаа хүртэл өөрчилж байх учраас газарт байрлах хүлээн авах станц тухайн мөч бүрт хамгийн ашигтай холбогдож болох хиймэл дагуулыг тооцож чаддаг байх ёстой гэсэн үг.
Харин эцэст нь радио долгионуудыг ашиглах эрхээ авах хэрэгтэй. Эрх баригчид одоогийн байдлаар хэзээ зөвшөөрөл олгох нь тодорхой болоогүй хэдий ч АНУ-ын Харилцаа холбооны удирдах хорооны тэргүүн төслийг дэмжиж буйгаа илэрхийлжээ.
Тэгэхээр эхний туршилтын хиймэл дагуулуудыг хөөргөж байгаа нь технологио туршихаас гадна, давтамжаа баталгаажуулах нэг алхам юм. Эцэст нь компани 2019 оноос эхний хиймэл дагуулуудаа хөөргөхөөр төлөвлөж байна.
Эх сурвалж: TheVerge, SpaceFlightNow