SpaceX компанийн төлөвлөгөөт нислэг өчигдөр болох ёстой байсан хэдий ч нөгөөдөр буюу Лхагва гараг хүртэл хойшилжээ. Улаанбаатарын цагаар Лхагва гарагт буюу хоёрдугаар сарын 21-ний 22:17 цагт Ванденбергийн хөөргөх тавцангаас Falcon 9 пуужин хөөрөх аж.
Учир нь компани Falcon 9 пуужингийн ачааны хошууг дахин сайжруулсан бөгөөд эцсийн удаа шалгахаар нислэгийг хойшлуулжээ. Энэ удаагийн нислэгээр Испанийн Паз хиймэл дагуулыг хөөргөх төдийгүй SpaceX компани өөрсдийн хөгжүүлсэн Microsat-2a, Microsat-2b хиймэл дагуулуудыг хамт нисгэх юм.
Хэрвээ төлөвлөгөө ёсоор болж, бүх зүйл хэвийн үргэлжилбэл эдгээр хиймэл дагуул нь ирээдүйд SpaceX-ийн дэлхийг хэрсэн интернет түгээх хиймэл дагуулын сүлжээний эхлэл болно.