БНСУ-ын Пёнчан хотноо болж буй Өвлийн олимпийн наадам эхлээд дундаа орж байна. Хоёрдугаар сарын 25-ныг дуустал үргэлжлэх тус наадамд 5 сая хүн амтай Норвегийн баг медалийн тоогоороо тэргүүлжээ.
Одоогоор Норвеги улсын тамирчид тус бүр есөн алт, мөнгө, найман хүрэл, нийт 26 медальтайгаар нэгт бичигдэж байгаа бол хоёрдугаарт 18 медальтайгаар Герман улс оржээ.
Нийт медаль хүртсэн 25 улс байгаагаас Азиас зохион байгуулагч БНСУ, Япон болон Хятад хэмээх гурван улс багтсан байна.
Норвеги улс 1994 онд Лиллехаммерийн /Норвегийн хот/ өвлийн олимпт 26 медаль хүртэж рекорд тогтоож байсан бол энэ удаад дахин амжилтаа бататгасан байна.