“Гүрэн” дээд сургууль дэлхийд тэргүүлэгч Харвардын Бизнесийн Сургуультай албан ёсоор хамтран ажиллах гэрээ байгууллаа. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд Харвардын Бизнесийн Сургуулийн гүйцэтгэх удирдлагад зориулсан сертификатын хөтөлбөрийг Улаанбаатарт зохион байгуулахаас гадна тухайн сертификатын хөтөлбөрүүдэд шалгаж элсүүлэх эрхийг давхар авч буйгаараа онцгой ач холбогдолтой юм.
Менежмент, санхүү, нягтлан бодох бүртгэл, гэрээ хэлцэл, эдийн засгийн ухаан, бизнесийн шинжилгээ зэрэг сэдвүүдээр интерактив хөтөлбөрөөр цахим болон танхимын сургалтын аргазүйг ашиглан хөтөлбөрийг зохион байгуулах юм.
Эдгээр хөтөлбөрүүдэд хамрагдсанаар орон орны шилдэг менежерүүд, санхүү харуицсан захирлууд, хуульчидтай нэг анги болж Харвардын олон улсын стратегийн сүлжээнд нэгдэн орох боломжтой болж байна.
Харвардын Бизнесийн Сургуулийн шилдэг багш нараар заалгах эдгээр хөтөлбөрүүдэд суралцах боломжтой хувь хүн, компаниудын нэрс тодорсон бөгөөд зөвхөн урилгаар хамруулж эхлэх ажээ.
Энэхүү хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх эрхийг авахын тулд “Гүрэн” дээд сургуулий багш нарын баг бүтэн жил бэлдсэн агаад хичээл нь Англи болон Монгол хэл дээр давхар явагдах боломжтой болжээ.
Одоогоор Ази, Номхон далайн бүс нутагт Харвардын Бизнесийн Сургуультай хамтын ажиллагааны гэрээтэй 4 их сургууль байгаа бөгөөд “Гүрэн” дээд сургууль 5 дахь сургууль нь болж байгаа юм байна.
Харвардын Бизнесийн Сургуулийн тухай
1908 онд Харвардын Их Сургуулийн салбар сургууль болж байгуулагдсан бөгөөд 200 гаруй багштай үйл ажиллагаагаа явуулж байна. Олон улсад тэргүүлэгч бизнесийн удирдлагын магистр, докторын зэрэг олгох хөтөлбөрөөс гадна Гүйцэтгэх удирдлагад зориулсан 70 гаруй нээлттэй хөтөлбөр мөн 55 захиалгат сургалтын хөтөлбөрийг санал болгодог. 100 гаруй жилийн судалгаа, дэлхий даяарх байгууллагуудтай ажилласан туршлага болон дэлхийд өөрчлөлтийг бүтээх удирдагчдыг сургах чин хүсэлтэй багш нараас бүрдсан баг дэлхийн өнцөг булан бүрд хүрч, бизнес болон энтрэпрэнэршипийн практикуудыг хэлбэржүүлж байдаг билээ.