БНАСАУ-тай хийж буй хэлхээ холбоо нь Пхеньян, Вашингтон хоорондын яриа хэлэлцээний эхлэлийг тавьж, Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгоход хүргэнэ хэмээн БНСУ найдаж буйг тус улсын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин мэдэгдэв. БНАСАУ болон АНУ-ын төлөөлөгчид уулзах нь зүйтэй хэмээн үзэж буй хүмүүсийн тоо одоо аажмаар нэмэгдэж байгааг тэрбээр тэмдэглэснийг “Yonhap” уламжилжээ. Умард Солонгосын удирдагч Ким Жөн Унтай дээд хэмжээний уулзалт хийх талаар Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин “Энэ талаар хэтэрхий их хүлээлт буй бөгөөд тийм уулзалт хийх тодорхой хугацаа, газрыг хэлэлцэх хараахан эрт байна” хэмээн мэдэгдэв.
Сөүлд энэ сарын 10-нд болсон хэлэлцээний үеэр БНАСАУ-ын төлөөлөгчид Мүн Жэ Инд Ким Жөн Уны захидал болон аман илгээлтийг дамжуулсан билээ. Уг баримт бичигт Өмнөд Солонгосын Төрийн тэргүүнийг ойрын хугацаанд хоёр талын дээд хэмжээний уулзалт хийх зорилгоор Пхеньянд айлчлахыг урьсан. Тамгын газрынх нь мэдээлснээр Мүн Жэ Ин урилга хүлээн авсныхаа хариуд боломжтой нөхцөл бүрдсэний дараа БНАСАУ-ын нийслэлд айлчлахаа мэдэгдсэн юм. Энэ оны эхээр Сөүл, Пхеньян хоорондын харилцаа сэргэх хандлага ажиглагдсан байна. Умард Сололонгосын түшмэд, жүжигчдийг Пёнчаны өвлийн олимпод илгээхээр талууд тохиролцож, дараа Олон улсын олимпын хороо БНАСАУ-ын тамирчдыг наадамд оролцохыг зөвшөөрсөн. Үүний зэрэгцээ Сөүл, Вашингтон хоёр жил тутмын цэргийн сургуулиудаа хойшлуулахаар шийдвэрлэсэн билээ.
З.Амгалан