Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн "Оюутолгойн цахилгаан станц барих гэрээг цуцлав" гэдэг ор үндэслэлгүй мэдээлэл хэвлэлээр цацагдаж байгааг залруулах гэж энэ хэвлэлийн хурлыг зарлажээ.
Сайд Ц.Даваасүрэн, Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний 7.3-т Хөрөнгө оруулагч нь үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эхэлсэн өдрөөс хойш дөрвөн жилийн дотор Оюутолгой төслийн эрчим хүчний нийт хэрэгцээгээ Монгол Улсын нутаг дэвсгэрээс хангана. Гэрээнд эрчим хүч барих гурван хувилбарыг тусгасан.
Нэгдүгээрт, хөрөнгө оруулагчийн өөрийн эх үүсвэрээр барьсан нүүрсээр ажиллах цахилгаан станц.
Хоёрдугаарт, Гуравдагч этгээдийн барьсан, эсвэл цахилгаан станц.
Гуравдугаарт, Монгол Улсын цахилгаан эрчим хүчний сүлжээнээс хангана гэж заасан. Тэгэхээр 2017 оны долоодугаар сараас эхлэн Монголоос эрчим хүчээ авах байсан ч аваагүй.
Оюутолгой ХХК 2009 оны аравдугаар сарын 6-ны өдөр Монгол Улсын Засгийн газартай Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, энэ гэрээгээр 2017 оны 7 дугаар сараас уурхайн эрчим хүчний нийт хэрэгцээгээ зөвхөн дотоодын эх үүсвэрээс бүрэн хангах үүрэг хүлээсэн.
"ОЮУТОЛГОЙ" ЯАГААД МОНГОЛООС ЭРЧИМ ХҮЧЭЭ АВААГҮЙ ВЭ?
Өмнөд бүсийн эрчим хүчний салбарт хамтран ажиллах гэрээ гэгч хууль зөрчсөн гэрээнээс болоод аваагүй. Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ бол УИХ-аар батлагдсан учир энэ гэрээний ямар нэг заалтад өөрчлөлт оруулах бол заавал УИХ-д танилцуулах ёстой.
Оюутолгой жилд 130-140 сая долларын эрчим хүчийг Хятадаас авдаг. Ирэх жил гүний уурхай нь ашиглалтад орвол 200 сая доллар төлнө.
Гэтэл Өмнөд бүсийн эрчим хүчний салбарт хамтран ажиллах гэрээгээр хөрөнгө оруулалтын гэрээний 7.3 буюу "Дөрвөн жилийн дотор Монголоос эрчим хүчээ авна" гэсэн заалтыг түдгэлзүүлсэн байна. Өмнөх буюу Ч.Сайханбилэгийн Засгийн газар ингэж хууль зөрчсөн учир бид 2018 оны нэгдүгээр сарын 31-ний өдөр гэрээг цуцалж, хүчингүй болгосон. Үүнийг хэвлэлээр ташаа мэдээлээд байгаа юм.
Түдгэлзүүлсэн заалт нь "Талууд Тавантолгойн цахилгаан станц төслийг хэрэгжүүлэх талаар хамтран ажиллаж байгаа болон уг цахилгаан станцыг баригдаж дуусах хүртэл хугацааг харгалзан хөрөнгө оруулалтын гэрээний 7.3-т заасан Оюутолгой ХХК-ийн үүрэг түдгэлзэнэ гэсэн хууль бус заалт оруулсан. Тийм учраас долоодугаар сараас эрчим хүчээ Монголоос аваагүй. Энэ түдгэлзүүлсэн заалтад хугацаа байхгүй. Хэрэв бид гэрээг цуцлаагүй бол магадгүй төсөл дуустал эрчим хүчээ дотоодоос авах эрхзүйн орчин бүрдэхгүй.
Хөрөнгө оруулалтын гэрээний 7.3 дахь заалтыг заавал биелүүлэх шаардлагагүй гэдгийг Засгийн газар зөвшөөрч байна гэж тусгасан. УИХ-аар оруулаагүй байж ингэж болохгүй шүү дээ. Ингэж хууль зөрчсөн үйлдэл хийсэн, түүнээс биш цахилгаан станц барих гэрээг цуцалсан зүйл огт байхгүй.
Хоёрдугаарт, Би "Туркойз хиллс" компанийн албан ёсны сайтаас энэ талаарх мэдэгдлийг авч үзэхэд "Тавантолгой"-н цахилгаан станцыг зогсоолоо гэсэн мэдээлэл огт алга. Харин "Оюутолгой, Туркойз хиллс, Рио Тинто нь Хөрөнгө оруулалтын гэрээнд заасан бүхий л шаардлагаа биелүүлнэ" гэсэн байна. Хууль бус Өмнөд бүсийн эрчим хүчний салбарт хамтран ажиллах гэрээг цуцалснаас хойш тоолуур эргэсэн. Одоо дөрвөн жилийн дотор Монголоос эрчим хүчээ авах болсон.
Энэ гэрээг хэн нэгэн буруу орчуулснаас ташаа мэдээлэл цацагдсан. Хөрөнгө оруулагч "Тавантолгойн цахилгаан станцыг барих гэрээг цуцаллаа" гэсэн мэдээлэл огт хийгээгүйг албан ёсоор хэлэх байна. Оюутолгой албан ёсны сайтдаа хөрөнгө оруулалтын гэрээгээр хүлээсэн бүхий л үүргээ биелүүлнэ гэж мэдэгдсэн. Бид эрчим хүчний хамгийн сайн хангамжийг бий болгохын тулд Монгол Улсын Засгийн газар, бүх оролцогч талуудтай хамтран ажиллана гэж Оюутолгой ХК-ийн гүйцэтгэх захирал мэдэгдэв гэсэн албан бичиг байна.
Хөрөнгө оруулагч батлан даалт гаргаж өгвөл ирэх 6-7 дугаар сард Тавантолгойн цахилгаан станцыг барих ажлыг эхлэхэд бэлэн болсон.
Тавантолгойн цахилгаан станц барих төслийн захирал Д.Батбилэг, Манай төслийн нэгж 2013 онд байгуулагдсан. Энэ хугацаанд Тавантолгойн цахилгаан станц барих төслийн бүх ТЭЗҮ, техникийн болон санхүүгийн зөвлөмжүүдээ аваад үйл ажиллагаа эхлэхэд бэлэн болсон. Хэрэв эрчим хүчний гол худалдан авагч тал болох Оюутолгой батлан даалт гаргаж өгвөл ирэх долоодугаар сард үйл ажиллагаа эхлэхэд бэлэн.
Төсөл 2018 онд эхэлбэл 2020 онд барьж дуусгах ёстой. Төслийн санхүүжилт 1 тэрбум доллар. Гол хэрэглэгч нь Рио Тинто. Япон, Солонгосын банкууд зээл өгөх боломжтойгоо илэрхийлсэн. Эрчим хүчний үнэ нь Хятадаас авч буй үнээс харьцангуй хямд байна. Олон ажлын байр бий болгохын зэрэгцээ ганц Оюутолгойгоор зогсохгүй Цагаан суварга зэрэг Өмнийн говьд үйл ажиллагаа явуулж байгаа бусад уурхайг эрчим хүчээр хангах бүрэн боломжтой. Илүүдэл эрчим хүчийг төвийн эрчим хүчний системд нийлүүлнэ гэв.
Сайд Ц.Даваасүрэн, Оюутолгой жилд 130-140 сая долларын эрчим хүчийг Хятадаас авдаг. Ирэх жил гүний уурхай нь ашиглалтад орвол 200 сая доллар төлнө. Ерөнхий сайд У.Хүрэлсүх Оюутолгойд Монгол Улсаас эрчим хүчээ ав, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүл гэсэн шаардлага тавьж байгаа. Монгол Улсын Засгийн газар энэ тал дээр өөрөөс шалтгаалах бүх зүйлээ хийсэн. Эрчим хүчээ Монголоос л авч байвал станц Монголынх байна уу, хувийнх байна уу ялгаагүй. Тэр 200 сая ам.доллар Монголд үлдэх ёстой гэж мэдээллээ.