ОХУ-ын жижиглэн худалдааны үзүүлэлт нэгдүгээр сард жилийн дүнгээр 2.8 хувиар өссөн гэж тус улсын Статистикийн алба мэдээллээ. Харин цалингийн хэмжээ жилийн өмнөхөөс 6.2 хувиар өссөнтэй зэрэгцээд ажилгүйдлийн түвшин 5.2 хувьд хүрчээ. Нэгдүгээр сарын ерөнхий үзүүлэлтүүдийг харахад хэрэглэгчдийн зарцуулалтад томоохон эрсдэл тулгараагүй байна гэдгийг "Alfa Bank"-ийн шинжээчид онцолсон байна.
Хэдий тийм боловч ОХУ-ын үйлдвэрлэлийн үнийн индекс өнгөрсөн сард жилийн дүнгээр таван хувиар өссөн үзүүлэлттэй гарчээ. Энэ нь 6.4 хувиар тэлнэ гэж үзэж байсан шинжээчдийн таамгаас доогуур үзүүлэлт болсон байна. Богино хугацааны зах зээлийн эрсдэл буурсантай холбоотойгоор инфляц 2019 онд дөрвөн хувийн зорилтод хүрнэ гэж ОХУ-ын Төв банк мэдэгджээ. Одоогоор инфляцын үзүүлэлт зорилтот түвшнээс доогуур байгаа ч энэ оны эцэст дөрвөн хувьд дөхөх өндөр магадлалтай гэж үзэж байна.
Б.Ариунболд