Их Британийн Хатан хаан II Элизабет "Лондоны загварын долоо хоног"-т анх удаа зочилсон байна. Энэ үеэр тэрбээр Лондонд төрсөн Их Британийн загвар зохион бүтээгч Ричард Күйнд өөрийн нэрэмжит анхны шагналаа гардуулжээ.
Ричард Күйн Их Британийн авьяаслаг залуу дизайнеруудын нэг ажээ. Түүнийг загваруудаа танилцуулах үеэр Хатан хаан Элизабет Америкийн “Vogue” сэтгүүлийн Ерөнхий редактор Анна Винтурын хажууд суусан нь олны анхаарлыг татсан байна.
Хатан хаан хаан II Элизабет Анжела Келлигийн урласан, “Swarovski” шигтгээтэй, цайвар хөх өнгийн даашинз, хүрэмний хослолоор "гоёсон" байжээ.
Б.Ариунболд