“Apple” компани кобальтыг анх удаа олборлогчдоос нь шууд худалдаж авах урт хугацааны гэрээ байгуулахаар хэлэлцээ хийж байгаа талаар эх сурвалж мэдээллээ.
Цахилгаан автомашины эрэлт өсөн нэмэгдэхийн хэрээр кобальтын нийлүүлэлт хомсдолд орж магадгүй байгааг шинжээчид онцолж байгаа юм. “Apple” компани кобальтыг” iPhone”, “iPad” зэрэг брэнд бүтээгдэхүүнийхээ цэнэг хураагуурт ашигладаг. Энэ төрлийн түүхий эд хамгийн их хэрэгтэй компаниудын нэг ажээ.
Хэдий тийм боловч энэхүү эд ангийг худалдаж авах үүргийг тус компанид цэнэг хураагуур нийлүүлэгч компаниуд гүйцэтгэж ирсэн байна. Одоогоор олон улсын хэмжээнд нийт кобальтын нийлүүлэлтийн дөрөвний нэгийг ухаалаг гар утсанд ашигладаг бөгөөд Бүгд Найрамдах Конго улс тэн хагасыг нь нийлүүлдэг аж. 2030 он гэхэд кобальтын эрэлт 30 дахин өснө гэж "Bloomberg New Energy Finance"-ийн шинжээчид тооцоолжээ.
Н.Номин-Эрдэнэ