Дорнод аймгийн Халхгол сумын Цогтсүмбэр багт тус сумын харьяат 10 настай хүү хоёрдугаар сарын 20-ны 12.00 цагийн орчимд гэрээсээ гараад ирээгүй байна.
Эцэг, эх нь цагдаагийн байгууллагад мэдэгдсэнээр Дорнод аймгийн Онцгой байдлын хэлтсийн аврагчид хүүг эрэн хайж эхэлжээ. Эрэл эхэлснээс хойш нэг хоногийн дараа буюу энэ сарын 21-ний өдөр олсон байна. Хүү төөрч зүг чигээ алдан, гэрийнхээ ойролцоох бургасанд хоноглосон ч эсэн мэнд олджээ.
Баяр ёслол болоход эцэг, эхчүүдийн хүүхдэдээ тавих анхаарах халамж сулардаг. Иймд бага насны хүүхдэдээ тавих анхаарал халамжийг алдахгүй байхыг тус аймгийн Онцгой байдлын хэлтсээс иргэдэд анхаарууллаа.