Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд CNG буюу байгалийн шингэрүүлсэн хийн хөдөлгүүрт автобусыг гурван чиглэлд “Эрдэм транс” компани туршилтаар явуулж эхэлжээ. Нийслэлийн агаарын бохирдлыг үүсгэгч гурав дахь хүчин зүйл нь тээврийн хэрэгслийн утаа байдаг. Ялангуяа, олон жилийн насжилттай том оврын автобуснууд стандартаас давсан хэмжээний тортог ялгаруулж, агаар орчныг бохирдуулж байгаа нь нийслэлийн Тээврийн газрын шалгалтаар тогтоогдсон. Тэгвэл “Эрдэм транс” компани БНСУ-аас 45 хүний суудалтай дөрвөн өөр маркийн шингэрүүлсэн хийн түлшээр ажилладаг 35 автобус оруулж иржээ.
2013-2015 онд БНСУ-д үйлдвэрлэсэн 65 автобус оруулж иржээ
Энэ сарын 12-ноос туршилтаар зургаан автобусыг Ч:18Б (Ээрмэл-3, 4 хороолол), Ч:54 (Яармаг-Зурагт), Ч:6 (Толгойт-Ботаник) чиглэлд үйлчилгээнд гаргаад байгаа юм. Тус компанийн Тээвэрлэлт, үйл ажиллагааны нэгдүгээр хэлтсийн дарга О.Гүндсамба “Хотын захиргаанаас агаарын бохирдлыг бууруулахаар нийтийн тээврийн хэрэгслийг хийн түлшээр явдаг болгох шаардлага тавиад байгаа. Манай компани энэ жил насжилт гүйцсэн 63 автобусыг үйчилгээнээс халж, БНСУ-д 2013-2015 онд үйлдвэрлэсэн 65 автобус оруулж ирсэн.
Үүний тал нь буюу 35 автобус нь шингэрүүлсэн хийн хөдөлгүүртэй. Хийн хөдөлгүүрт автобус нь дотроо дөрвөн өөр төрлийнх. Тодруулбал, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан намхан шаттай зургаан автобус, энгийн 540 болон супер 570 маркийн 22 автобус байна. Харин одоо туршилтаар явуулж буй хот дотор хүн тээвэрлэх зориулалт бүхий Universe маркийн автобус нь иргэдийн талархлыг хүлээж байна. Бид туршилтаа гуравдугаар сарын 1 хүртэл үргэлжлүүлнэ. Дараа нь хийн хөдөлгүүрт автобусуудыг аль чиглэлд явуулахаа нарийн тооцож, судалсны үндсэн дээр бусад автобусыг үйлчилгээнд гаргах төлөвлөгөөтэй байна” гэв.
Universe маркийн автобус нь хот хоорондын чиглэлийн автобустай овор хэмжээгээр төстэй боловч хоёр хаалгатай гэдгээрээ ялгаатай. Тиймээс нийтийн тээвэрт урд хаалгаар сууж, хойд хаалгаар буудаг үйлчилгээ нэвтэрсэн энэ үед хотын тээвэрт бүрэн зохицно гэдгийг тус компанийн жолооч Б.Пүрэвдорж хэллээ. Түүнээс гадна жуулчдад үйлчилдэг автобусны адилаар өнгө үзэмж сайтайн дээр өвлийн хүйтэнд тун дулаан, зуны халуунд сэрүүцүүлэх төхөөрөмжтэй.
Автобусууд өдөрт 110 тонн түлш шатааж, хорт утаа ялгаруулдаг
Өнөөдрийн байдлаар нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд 1100 гаруй автобус үйлчилгээнд гарч байгаа. Нэг автобус өдөрт дунджаар 100- 120 литр дизель түлш зарцуулдаг аж. Ингээд тооцвол автобуснууд өдөрт 110 тонн түлш шатааж, хорт утаа ялгаруулдаг болж байна. Харин байгалийн хийн хөдөлгүүртэй автобус түлшээ 100 хувь шатаадаг учраас хорт бодис цацаж агаарыг бохирдуулдаггүй гэдгээрээ давуу талтай.
Хамгийн гол нь манайх шиг байгалийн шингэрүүлсэн хий гаднаас оруулж ирдэггүй оронд ийм автобус явуулах нь нэлээд хүндрэл дагуулж мэдэхээр байгааг О.Гүндсамба хэлж байна. Тэрбээр “Одоогоор зөвхөн “ТЭЦ- 3” орчимд хувь хүний байгуулсан шингэрүүлсэн хий түгээх станц байдаг. Тэднийх хийн түлшний таталтаа хангалттай хийхгүй байгаа учир бусад автобусыг үйлчилгээнд гаргах боломжгүй байгаа. Хийн түлшний нийлүүлэлт тогтвортой байж, дизель түлшнээс бага зардал гаргаж байгаа нь тушилтаар тогтоогдвол бид цаашид парк шинэчлэл, хийхээр төлөвлөсөн байгаа” гэв.
Б.Бямбасүрэн