Бээжин Хятад-Пакистаны эдийн засгийн коридор байгуулах 60 тэрбум ам.долларын өртөгтэй дэд бүтцийн төслүүдээ хамгаалах зорилгоор Пакистаны салан тусгаарлагч овог аймгуудтай яриа хэлэлцээ чимээгүйхэн өрнүүлж эхэллээ. Эдийн засгийн коридорын хамгийн чухал төслүүд оршиж буй Пакистаны баруун өмнөд Белужистан муж дахь зэвсэгт бүлэглэлүүдтэй Бээжин шууд холбоо тогтоогоод байгааг яриа хэлэлцээрт ойр гурван ч эх сурвалж Financial Times-д тайлбарлав.
Бээжин хагас зуу гаруй жил бусад улсын дотоод хэрэгт үл оролцох бодлого баримталж ирсэн юм. Гэвч “Нэг бүс, нэг зам” санаачилгын хүрээнд Европ, Ази, Африкийг холбосон “Шинэ Торгоны зам” байгуулахаар дэлхий дахинд оруулж буй олон тэрбум ам.доллараа хамгаалах ашиг сонирхол энэхүү бодлогод нь сорилт болж байгаа. Пакистанд Вашингтоны үлдээсэн хоосон зайг Бээжин эзлэх сонирхолтой бололтой. Хуучин холбоотон нь исламын хэт даврагчидтай тэмцэх чадваргүйгээ харуулсан Исламабадаас нүүр буруулаад байгаа.
Пакистаны бодлогод Бээжин хутгалдаж эхэлсэн нь Шинэ Делиг түгшээлээ.
Балба, Мьянмар, Шри Ланка зэрэг хөршүүдэд нь Хятадын улс төрийн нөлөө ихсэж буйд Энэтхэг улам бүр сэтгэл зовох болов. “Хятадууд чимээгүйхэнээр үлэмж урагшиллаа. Салан тусгаарлагчид хааяа халдсаар байгаа ч хүч түрэхээ больсон” хэмээн Пакистаны албаны хүн тайлбарлав. Эдийн засгаа эрчимжүүлэх шинэ Торгоны замын төлөвлөгөө нь Хятадыг дэлхийн хамгийн мөргөлдөөнт бүсүүдэд татан орууллаа.
Хятадын энхийг сахиулагчид Бээжин газрын тосны ордуудад нь хөрөнгө оруулчихсан, төмөр замын шугам тавихаар төлөвлөж буй өмнөд Суданд хэдийнэ ажиллаж эхэлсэн. Мөн Малид НҮБ-ын энхийг сахиулах үйлстэд Хятадын цэрэг хүчин зүтгэж байна. Тэр ч байтугай БНХАУ Иракт ISIS-ийн эсрэг дайралт явуулах тухай хүртэл ярьдаг боллоо. Хятад нь Иракийн газрын тосны салбарт гадаадын гол хөрөнгө оруулагч болж хувираад байна.
Дэд бүтцийн санаачилгаас гол өгөөж хүртэгчийн нэг Пакистан ажил хэрэг өрнүүлэхэд хамгийн эрсдэлтэй хэсэг болсон. Жилийн өмнө эдийн засгийн коридорын зангилаа болох Гвадар боомтын ойролцоо ажиллаж байсан орон нутгийн 10 ажилчныг үл таних зэвсэглэсэн этгээд буудаж хороожээ.
Хэдийгээр Хятадын цэрэг байнга байрлахгүй хэмээн амласан ч Бээжингийн хөрөнгө оруулалт Пакистаныг хараат улс болгон хувиргах аюултайг зарим ажиглагч сэрэмжлүүлж байгаа юм.
“Нэг бүс, нэг зам” санаачилга эдийн засгийн төсөл боловч орон нутгийн улс төр, стратегид улам бүр нөлөөтэй болж буй. Үүнийг Стратегийн судалгааны олон улсын хүрээлэнгийн ахлах судлаач Рахул Рой-Шодхури тайлбарлав.
Тохиролцооны нарийн ширийнийг мэдэхгүй ч Пакистаны удирдлага Белужийн зэвсэгт босогчид, хятад элч нарын хоорондох яриа хэлэлцээг дэмжиж байна. “Эцэстээ Белужистанд энх амгалан байдал тогтох нь аль алиндаа ашигтай”-г Исламабад дахь албаны хүн тайлбарласан юм.
Пакистанд үзүүлдэг аюулгүй байдлын тусламжаа АНУ түр зогсоохоор саяхан шийдвэрлэсэн. Энэ нь Исламабад дахь олон хүнд Хятад улсыг илүү найдвартай түнш хэмээн үзэхэд хүргэснийг өөр нэг эх сурвалж өгүүллээ. Афганистантай 2600 километр урт хашаагаар хиллэдэг хилээ хамгаалахын тулд Пакистан нь Хятадаас байлдааны нисдэг тэрэг, тагнуулын дроны эд анги худалдан авахаар төлөвлөж байна.
Исламабад дахь БНХАУ-ын элчин сайд саяхан BBC-д ярилцлага өгөхдөө Белужистаны зэвсэгт бүлэглэлүүд цаашид эдийн засгийн коридорт занал учруулахгүй хэмээн өгүүлсэн юм. Санхүүгийн ач тус амласны хариуд олон залуу хүн зэвсэг барихаас татгалзах болсныг тус мужийн олон зэвсэгт бүлэглэлийн нэгийнх нь удирдагч тайлбарлав. Тэрбээр “Өнөөгийн залуус арваад жилийн өмнөх үеийг бодвол босогчидтой нийлэх сонирхол бага” хэмээн хэлсэн юм. Хятад-Пакистаны эдийн засгийн коридорын үрээр “олон хүн хөгжил олж хардаг болсон”-ыг мөн анхааруулав.
Фархан Бокари, Киран Стэйси