Транспэрэнси Интернэйшнл байгууллагаас жил бүрийн авлигын индексийг шинэчлэн танилцуулдаг.
2017 оны судалгааны дүнгээс харахад манай улс 183 улсаас 103 дугаарт жагсчээ. Бахрейн, Кот-Д`ивуар, Танзани, Монгол Улсууд 36 оноо авч, 103 дугаарт оржээ.
Өнгөрсөн онд манай улс 87 дугаарт эрэмбэлэгдсэн бол нэг жилийн хугацаанд 16 байраар ухарлаа.
Тэгвэл 2017 онд авлигын эсрэг тэмцлээрээ Шинэ Зеланд (89 оноотой), Дани (88 оноотой) тэргүүлэв. Сири (14), Өмнөд Судан (12), Сомали (9) улсууд жагсаалтад сүүл мушгижээ.

Бүс нутгаар нь авч үзвэл Баруун Европын орнууд хамгийн бага авлигатай байна. Энэ бүсийн орнуудын дундаж оноо 66 байжээ.
Харин Африкийн орнуудын дундаж оноо 32 байгаа бол Зүүн Европ, Төв Азийн орнуудынх 34 байна.

Нийт 180 улсын 2/3 нь 50-иас бага оно авсан нь дийлэнх улсууд авлигын эсрэг дорвитой арга хэмжээ аваагүйг харуулж байна. Бүх улсын дундаж оноо 43 байгаа нь өмнөх жилүүдийнхээс огт өсөөгүй.
2012 оноос хойш авлигын индексээ дээшлүүлсэн улсууд:
Кот-Д`ивуар, Сенегал, Их Британи
Индекс нь доошилсон орнууд:
Сири, Иемэн, Австрали
Чөлөөт хэвлэл, ТББ-уудын тогтолцоо нь сул хөгжилтэй орнууд авлигад илүүтэй өртөж байна гэж шинжээчид дүгнэж байна. Авлигын индекс нь хамгийн өндөр болох Африк, Ойрхи Дорнодын орнуудад долоо хоног бүр нэг сэтгүүлч амиа алдсаар байна.