Б.Ууганбаяр
Улаан, шар, ногоон, хар. Зөвхөн эдгээр дөрөвхөн өнгөний сонгодог зохицлыг та Хохломскийн бүтээлээс харж болох билээ. Оросын ард түмэн эртнээс өдийг хүртэл аж ахуйдаа хэрэглэсээр ирсэн модон эдлэлүүд нь өдгөө урлагийн бүтээл болтлоо хөгжжээ. Анх XYII-р зуунд Оросын Хохломска тосгоны ойролцоох Вольга хэмээх газар уг модон эдлэл борлогдсон байна.
Хохломскийн модон эдлэл нь эхэндээ модон халбага сав суулга гэх мэт ахуйн хэрэглээний эд зүйлс байжээ. Он цагийн хэлхээнд өөрчлөгдөн гоёл чимэглэл, дурсгалын буюу илүү тансаг хэрэглэл болон хувирсан. Хохломскийн гол онцлог нь модон дээрх уран зураг бөгөөд сүүлийн үед шинээр ардын хувцас, бугуйвч, гоёл чимэглэл, ваар зэргийг үйлдвэрлэх болсон байна. Өдгөө дэлхийд чимэглэл болоод хийц хэлбэрийн хувьд алдартай болж чадсан юм. Анх үүсэхдээ л оросын уламжлалт аж ахуйтай холбоотойгоор гол дүрслэл нь загас байсан бөгөөд одоо ч загасны зураг голлоно.
Дэлгэрч буй өвс ургамал, байгалийн өнгөний шийдэл нь үе үеийн зураачдын авьяас билгийг хөглөгч сорилт болж байснаас гадна томоохон туршлага хуримтлуулах нөхцөлийг бүрдүүлсээр иржээ. Хохломскийн бүтээлүүд нь тухайн цагийн орос үндэстний амьдралын хэв маягийг илтгэх нүүр хуудас нь болж байдаг юм. Модон дээрх чимэглэлүүд нь хийцийн хувьд цэвэр байгалийнх бөгөөд нарийн чимхлүүр гар ажилбараар бүтнэ. Иймдээ ч урлаачдын сэтгэл зүрх ихэд шингэсэн байдаг билээ. Орос айл бүрт Хохломскийн эдлэл байдаг. Хохломск нь орос хүн бүрийн бахархал нь агаад тэдний үндсэрхэг үзэл, эв нэгдлийн бэлэг тэмдэг нь гарцаагүй мөн билээ.
Бүтээлийн чимэглэлийг харахад ахин давтагдахааргүй, ялангуяа аяга таваг нь хуучирдаггүй нь хийцтэй холбоотой. Бүтээл дээрх зураг энгийн хэдий ч зурж буй хэрэгсэл түүхий эд цэвэр байгалийнх байдаг. Иймдээ ч хүн бүхэнд (ялангуяа гэрийн эзэгтэй нарт) таалагддаг. Хийц маяг нь уран тансаг, готик хэв маягт багтдаг. Гол дүрслэл нь ихэнхдээ гүзээлзгэнэ, өвс ургамал, алтан навчис, загас, шувуу зэрэг юм. Дэлбээлсэн их цэцэг ногоо, өвс ургамал нь яруу тансаг, төгс төгөлдөр байдлыг илтгэж буй. Ямагт гэрэлтэн дэлбээлж байдаг зун шиг дүрслэл бүхий уран зургуудад голлох гоёмсог алтан шаргал болон улаан өнгө нь гүнзгий гайхамшигт аялгуулаг өнгө төрхийг бий болгодог.
Модоор хийсэн үнэт сав суулга нь бусад бүтээгдэхүүнээс илүү үнэ цэнэтэйд тооцогддог. Алтлаг өнгө нь оросын гар урлалын түлхүүр өнгө бөгөөд голлох санааг (өсөн дэлгэрэх) агуулдаг. Өөрөөр хэлбэл, Хохломскийн бүтээлүүдийг чамин тансаг харагдуулж буй томоохон хүчин зүйл нь алтлаг өнгө оруулга нь юм. Бүтээгдэхүүнүүд нь үргэлж өнгөлөг байдаг нь оросын цайлган зочломтгой, өгөөмөр сэтгэлийг илтгэнэ. Дөрөвхөн өнгө атлаа энгийн, эгэлгүй төрх байдлыг бий болгожээ. Үүгээрээ Хохломскийн модон урлалын гол онцлог оршино. Иймд “орос үндэстний” гэх тодотголыг зүй ёсоор зүүж буй билээ.
Улаан, ногоон, цэнхэр. Энэ гурван өнгө л бүх өнгөний үүсэл хэмээн үздэг. Тэгвэл Орос үндэстний бахархлыг сэргээж, ирээдүйдээ итгэх итгэл найдварын дөлийг нь бадрааж байдаг өнгө нь улаан, шар, ногоон, хар. Мөнхөд асан буй гал улаан, наран мэт шар, дэлгэрэн дэвжихийн ногоон, хир тоос эс тогтох хар өнгө. Магадгүй орос ард түмний бахархал, бэлгэдлийн үүсэл нь энэ дөрвөн өнгө биз ээ. Яг л зун шиг.
Woovoo аппликейшнийг татах:
Woovoo Facebook хуудас