Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл ажлаа авсан даруйдаа хөнгөлөлттэй үнээр олгодог эмийн хүртээмжийг нэмэгдүүлж, өдөр бүр олгодог болгоно гэдгээ мэдэгдсэн. Үүнээс хойш хөнгөлөлттэй эмийг сардаа 1-2 хоногт дугаарлан авдаг байдлыг халахаар холбогдох газрууд ажиллаж байна.
Үүний нэг нь энэ сарын 1-нээс эхлэн үнийн хөнгөлөлттэй эмийг харьяа дүүрэгтээ байрлах эмийн сангаас авахаар болсон шийдвэр байв. Хөнгөлөлттэй эмийн хүртээмжийг нэмэгдүүлэх, сардаа нэг удаа бус шаардлагатай үедээ авах боломжийг бүрдүүлэхээр хийж буй ажлын талаар Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Өргөдөл, гомдол хариуцсан мэргэжилтэн Х.Өлзийтогтохтой ярилцлаа.
-Үнийн хөнгөлөлттэй эмийг харьяа дүүрэгтээ байрлах эмийн сангаар авдаг болсон. Яагаад ийм шийдвэр гаргах болов.
-Эмийн үнийн хөнгөлөлтөд хамрагдаж чадахгүй иргэд, даатгуулагчдын гомдол нэлээд байсантай холбоотойгоор мөн Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл томилогдсоны дараа өөрт нь хандсан гомдлуудын дийлэнх нь хөнгөлөлттэй үнээр олгох эмтэй холбоотой гомдол санал байсан учраас өнгөрсөн арванхоёрдугаар сард хамтарсан шалгалт хийсэн.
Шалгалтын дүгнэлтийн мөрөөр хэрэгжүүлсэн арга хэмжээний нэг нь эрүүл мэндийн даатгалын эмийн үнийн зохицуулалтыг шинэчилсэн байдлаар иргэдэд хүргэе, өвчин хэлж бус хийсч ирдэг учраас иргэд шаардлагатай үедээ эмээ авах, эмийн хөнгөлөлтийг аль болох хүртээмжтэй болгохоор зохицуулалтыг хийсэн. Ингээд хороо, дүүрэгт байрлах эмийн сангаар хуваарилан үйлчилж эхэлбэл илүү оновчтой гэж үзэн энэ зохицуулалтыг хийж, хоёрдугаар сарын 1-нээс эхлүүлсэн.
Харьяа дүүргийн эмийн сангаар дамжуулан олгох нь илүү хүртээмжтэй болж байна
Энэ ажлын хүрээнд нэгдүгээр сарын 31-нд гэрээ бүхий нийслэлийн 324 эмийн санг хүлээн авч уулзан эхлээд хороогоор дамжуулан олгох, харьяа хороонд эмийн сан байхгүй тохиолдолд дүүргийн хэмжээнд хороо харгалзахгүй үйлчлэх эмийн сан гэж хоёр хуваан үйлчилж эхэлсэн. Үүнээс хойш нэлээд санал, гомдол гарсан учраас хороогоор дамжин үйлчлүүлэхийг өөрчлөн, дүүргийн хэмжээнд хороо харгалзахгүй үйлчлэхээр гэрээ байгуулсан. Хороогоор олгож эхэлснээс хойш оршин суудаг тухайн хороонд нь эмийн сан байхгүйгээс иргэд хол явж эмээ авах шаардлагатай болж байна гэсэн саналууд ирсэн. Өөрөөр хэлбэл, хоёр хорооны заагт байрлах эмийн сангууд тусгай зөвшөөрлийнхөө дагуу харьяа хороонд үйлчлээд ирэхээр өмнө нь үйлчлүүлж байсан иргэд авах боломжгүй болсноос бухимдал их байсан. Нөгөөтэйгүүр хөгжлийн бэрхшээлтэй, өндөр настай хүмүүс хол явж эмээ авах бэрхшээл гараад эхэлсэн. Бид статистик үзүүлэлтээр тухайн дүүргийн хүн амын тоо болон өмнө жилзздийн гүйцэтгэлд үндэслээд төсвийг нь тавьсан учраас бага зэрэг асуудал гарсан.
-Юун дээр үндэслэж энэ зохицуулалтыг хийсэн юм бол.
-Энэ шийдвэрийг хэрэгжүүлэхээс өмнө эмийн сангуудтай санал солилцсон. Ингэхэд жорыг харьяа хорооны өрхийн эмчээрээ бичүүлдэг учраас энэ зохицуулалт илүү хүртээмжтэй байна гэдэгт санал нийлсэн. Тиймээс бид харилцан ярилцсаны үндсэн дээр үйл ажиллагаан дээрээ бага зэрэг шинэчлэлт хийсэн нь энэ.
Эрүүл мэндийн даатгалын үйлчилгээ нь эрүүл мэндийн байгууллагаар дамжин даатгуулагчдад хүрч байдаг учир хамтран ажиллаж байгаа байгууллагын санал чухал байдаг. Эмийн сан бол бизнесийн үйл ажиллагаа явуулж байгаа хувийн хэвшлийн байгууллага манай байгууллагатай харилцан гэрээ байгуулан төрийн үйлчилгээг иргэдэд хүргэж байгаа юм. Гэхдээ бид даатгуулагчдын өмнөөс худалдан авалт хийж байгаа учраас тэдний эрх ашиг хамгийн түрүүнд тавьж, саналыг нь сонсдог. Тиймээс хороогоор үйлчлэх зохицуулалтыг өөрчлөн, дүүргийн хэмжээнд хороо харгалзахгүй үйлчлэхээр гэрээ байгуулан ажиллаж байна.
Харьяалалаараа үйлчлүүлбэл иргэд, даатгуулагчдаас ирж байсан “танил талаараа үйлчилж байна. Миний өмнө нэг хүн 15 жороор эм аваад дугаарлаж, дугаарлачихаад эмээ авч чадсангүй” зэрэг гомдлууд гарахгүй байх боломжтой болж байгаа юм.
Батлагдсан жагсаалтаас огт худалдаалаагүй эмийг хасах санал оруулсан
Мөн хамтарсан шалгалтаар иргэдийн дунд эмийн зохистой хэрэглээтэй холбоотой зөрчил гарсан. Үүнийг цэгцлэхэд ч чухал нөлөөтэй гэж үзсэн.
-Зохицуулалт хэрэгжиж эхлээд сарын хугацаа болох гэж байна. Өөрчлөлт гарсан уу.
-Өмнөх олголтын буюу нэгдүгээр сарыг энэ сартай харьцуулахад үйлчлэх хугацаа хамаагүй уртассан. Одоог хүртэл үнийн хөнгөлөлттэй эмийн олголт хэвийн үргэлжилж буй газрууд байна. Өнөөдөр ч гэсэн эмийн сангуудаас лавлахад олголт үргэлжилж, энэ сарыг дуустал олгох төлөвтэй байгаа талаараа мэдээлж байна. Тэгэхээр харьяа дүүргийн эмийн сангаар дамжуулан олгох нь илүү хүртээмжтэй болж байна гэж үзэж байна. Ингэснээр эмийн үнийн хөнгөлөлтөд хамрагдаж чадахгүй байгаа иргэдийн тоо харьцангуй цөөрсөн.
-Хөнгөлөлттэй эмийг өдөр бүр олгоно гэсэн сайдын шийдвэрийн дараа санхүүжилт нэмэгдээгүй тохиолдолд энэ шийдвэр хөрсөн дээр буухгүй гэх хүмүүс байсан. Эмийн үнийн хөнгөлөлтөд жилдээ хичнээн төгрөг төсөвлөдөг юм бол. Энэ нь хэрэгцээг хангаж чадаж байна уу?
-Жилдээ 40 гаран тэрбум төгрөгийг төсөвлөдөг. Эмийн үнийн санхүүжилт жилээс жилд нэмэгдэж ирсэн. Буурсан жил байхгүй. Өөрөөр хэлбэл, 2014-2015 онд жилдээ 11 тэрбумыг энэ хөнгөлөлтөд зарцуулж байсан. Харин одоо 40 гаран тэрбум болсон. Ийнхүү өсөхөд С вирүсийн эм нэлээд өндөр хувь эзэлж байна. Төсвийн 50 орчим хувь нь С вирүсийн эмэнд олгогдож байгаа боловч жил бүр төсвийг нэмсээр байхад хүртээмжгүй байдал байсаар байна. Тиймээс эмийн зохистой хэрэглээ, зөв зохицуулалт хийхгүй бол төсөв нэмэх нь зөв гарц биш байсан. Эмийг бид хүртээмжтэй авах ёстой ч эм бол хоол биш. Зөв зохистой хэрэглээ байх ёстой. Тиймээс эмийн жорыг бичиж буй, олгож байгаа, эмийн үнийн зохицуулалтыг хийж буй манай газар ч анхаарч хамтарч ажиллах нь зүйтэй юм.
-Хөнгөлөлттэй олгодог эмийн жагсаалтад өөрчлөлт оруулж, нэр төрлийг нь бууруулах талаар яригдаж байсан. Энэ асуудал юу болсон бэ?
-Худалдааны нэршлээрээ 818, ерөнхий нэршлээрээ 184 нэр төрлийн эмийг хөнгөлөлттэй олгож байна. Эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх эмийн жагсаалтыг Эрүүл мэндийн яамнаас боловсруулан гаргадаг зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтыг үндэслэн боловсруулдаг. Батлагдсан жагсаалтаас огт худалдаалаагүй эмийг хасах санал оруулж байгаа. Одоогоор эцэслэн шийдвэр нь гараагүй байна.
-Хөнгөлөлттэй эмийг нэг дор их хэмжээгээр авч нөөцөлдөг иргэд мэр сэр байдаг гэж байсан. Иргэдэд хөнгөлөлттэй эм авах үнийн хязгаар гэж байдаггүй юм уу.
-Зардлын жилийн дээд хязгаар бий. Нэг иргэн хоёр сая хүртэлх тусламж үйлчилгээг ЭМДСангаас авах боломжтой. Үүнд, зөвхөн оношлогоо шинжилгээнд хязгаар тогтоодог. Сард 55 мянган төгрөгийн оношлогоо, шинжилгээ хийлгэх боломжтой ч үүнийг улиралд тооцуулан 165 мянган төгрөгийн төгрөгийн оношлогоо, шинжилгээ хийлгэх боломжтой. Бусад хөнгөлөлт дээр хязгаар байдаггүй.
Сард 55 мянган төгрөгийн оношлогоо, шинжилгээ хийлгэх боломжтой ч үүнийг улиралд тооцуулан 165 мянган төгрөгийн төгрөгийн оношлогоо, шинжилгээ хийлгэх боломжтой
-Эмийн сангуудад шалгалт хийсэн гэлээ. Шалгалтаар илэрсэн зөрчлүүд юу байв. Тухайлбал, эмийн сангууд жороо өөрсдөө бичиж эмээ аваад, дараа нь үндсэн үнээр нь зардаг гэх мэтчилэн хардлагууд байдаг шүү дээ.
-Шалгалтаар таны хэлсэн шиг зөрчил илрээгүй. Харин нэг дор их эм авсан, эмийн зохистой хэрэглээтэй холбоотой зөрчлүүд илэрсэн. ЭМДСангаас эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх эрхийг сонгон шалгаруулалтаар олгодог. Өмнө нь Нийслэлийн эрүүл мэндийн газрын даргын тушаалыг үндэслэн энэ эрхийг олгодог байсан бол 2015 оны нэгдүгээр сард батлагдсан шинэчилсэн хуулиар ЭМДС хамтран ажиллах эрүүл мэндийн байгууллагаа сонгон шалгаруулдаг болсон. 2016 онд анхны сонгон шалгаруулалтыг зарлаж, тэнцсэн эмийн сангуудтай гэрээ байгуулан ажиллаж байна.
-Эмийн санд эрх олгох хуваарилалтыг хэрхэн хийдэг вэ. Хотын захын хороодод цөөн, төвөөр их байх шиг харагддаг.
-Үйлчилгээг иргэд, даатгуулагчдад ойртуулах бодлогыг барьж жилээс жилд нэмэгдүүлсээр ирсэн. Нийслэлийн эрүүл мэндийн газраас шинээр авч буй зөвшөөрлийг хотын төв бус хотын захын дүүрэг, хороодод олгох чиглэл барьдаг. Мөн тухайн дүүргийн хүн амаас шалтгаална. Хүн ам ихтэй Баянзүрх дүүргийн хувьд манайхтай гэрээтэй 83 эмийн сан байхад, Сүхбаатар дүүрэгт 49 байдаг гэх мэтчилэн.
-Эмийн жор, олголт цахим хэлбэрт шилжиж, нэгдсэн системтэй болох гэж байгаа гэж сонссон.
- Жор бичиж буй эмчээс эхлээд манай үйлчилгээ цахимжиж байна. Өөрөөр хэлбэл, эмийн санд очоод жоронд бичигдсэн 3 эмийн 1 нь байхгүй тохиолдолд дахин бичүүлэхийн тулд өрхийн эмч уруугаа ханддаг байсан бол одоо цахимаар хяналт тавьж, дараагийн эмийн сангаас авах эрх нь нээлттэй болж байна. Энэ програмыг нэвтрүүлэх гээд эхнээсээ туршилт хийн ажиллаж байна. Гуравдугаар сарын 31-н гэхэд дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Цахимжаад ирэхээр даатгуулагчдын бухимдал, чирэгдэл төдий хэмжээгээр буурна гэсэн итгэлтэй байна.
-Ярилцсанд баярлалаа.