С.Зоригийг хөнөөсөн хэрэгт ял шийтгүүлсэн хүмүүсийн ар гэрийнхэн өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ. Тэд уг хэргийн талаар болоод шүүх хуралдаан буруу шийдвэр гарган, ар гэрийнхнийг нь хилс хэргээр ял шийтгээд байгаа гэдгийг хэлж байв.
Т.Хүрэлбат: ГАРТ БАРИГДАЖ, НҮДЭНД ХАРАГДАХ ЯМАР Ч НОТОЛГОО АЛГА
Уг хэргээр ял шийтгүүлээд буй Т.Чимгээгийн төрсөн ах Т.Хүрэлбат,
-Хэрэгтэн гэж таслаад шоронд хийчихээд одоо юундаа айж, сандраад хойноос нь элдэв ярилцлага, нэвтрүүлэг цацаад байгаа юм бэ. Ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнбат гэдэг хүн энэ сарын 21-нд “Өдрийн сонин”-д ярилцлага өгөхдөө “Энэ гурван хүн айлын гэр шатааж, дөрвөн хүний амь насанд хүрсэн. Цахилгааны утаснаас гал гараагүй, шинжилгээгээр цахилгааны утас нь гэрийнх нь гадна хэдэн метрийн цаана нэлээд хол тасарчихсан байсан” гэсэн утгатай зүйл ярьсан. Гэтэл тухайн үед Эрдэнэтийн онцгой байдлын газраас нотломж гаргасан. Энэ нотломжид гал түймэр гарсан шалтгааныг “Хэргийн газрын үзлэг, гэрчүүдийн тодорхойлолтоос үзэхэд Рашаант багийн 12 дугаар гудамжны 12 тоотод гарсан гал цахилгаан ашиглалтын буруугаас гарсан” гэсэн дүгнэлт бий. Галын мэргэжлээр мэргэшээд ахмад цол автлаа ажилласан онцгойгийн ахмад Б.Хашчулуун гэх хүний гаргасан нотломжийг хэн нэг хөндлөнгийн прокурор буруу байна гэж ярих эрх байхгүй.
Б.Булган гэдэг хүнийг гэрч биш гээд шүүх хуралд оруулахгүй байж яагаад гудамжинд сууж байсан хүмүүсийг нотолгоо болгож байгаа юм
Энэ сарын 12-нд Г.Эрдэнэбат Прокурорын хэлээд байгаа цогц нэвтрүүлгийн нэг нь МҮОНРТ-ээр цацагдсан. Ноднин гуравдугаар сард бас Ц.Амгаланбаатар хэргээ хийсэн талаар ярьсан нэвтрүүлэг гарсан. Гэтэл сүүлд гарсан нэвтрүүлгээр яг тэр дүрсүүдээ ашиглан нэг сэтгүүлч оршуулгын газар зогсож, цус нөжтэй зургийг үзүүлээд кино шиг нэвтрүүлэг хийсэн. Энэ нэвтрүүлгийн цаад санаа нь ердөө л шоронд орсон энэ улсууд шийдчихсэн алуурчид шүү гэсэн мессеж өгөх. “Үзэгч таны бодлоор энэ хэргийн захиалагч хэн бэ” гэдэг асуултаар энэ кино дуусч байгаа юм. Хэргийн захиалагчдыг үзэгчид олдоггүй юм. Тагнуул, шүүх, прокурор мөрдөн байцаах ажиллагаагаараа олох ёстой.
Шүүх прокурорынхон бүх зүйл баримттай, нотолгоотой гэж ярьдаг. Гэтэл гарт баригдаж, нүдэнд харагдах ямар ч нотолгоо байдаггүй. 20 жилийн өмнө байрны гадаа сууж байсан хоёр гурван эмэгтэй зургийг хараад энэ хүмүүс мөн байна гэж гэрчлээд тэр нэвтрүүлэгт яриад байгаа юм. Туршлагаас хэлэхэд нэг ангид хамт сурч байсан хүмүүс хорин жилийн дараа би биенээ танихгүй байх тохиолдол байдаг. Гэтэл байрны гадаа харсан хүнээ хорин жилийн дараа энэ хүн мөн гэж зааж байгаад яагаад ч үнэмшил төрөхгүй байгаа юм. Б.Булган гэдэг хүнийг гэрч биш гээд шүүх хуралд оруулахгүй байж яагаад гудамжинд сууж байсан хүмүүсийг нотолгоо болгож тэднийг буруутгаж байгаа юм бэ.
Хэрэг гарсан даруйд Б.Булганы зурж өгсөн ам зураг байдаг. Эмэгтэй нь өндөр, эрэгтэй нь намхан зураг. Гэтэл Содномдаржаа хамаагүй өндөр, Чимгээ намхан шүү дээ. Мөн гэрч биш гэсэн хүнээрээ дахин ам зураг гаргуулсан байдаг. Харахад яг хөрөг зураг шиг. Манай дүүгийн гэрээс хурааж авсан зүйлээсээ харж зурсан гэж бодож байгаа. Хэрэг гарахаас арван жилийн өмнөх зурагтай харьцуулан ижил хэмээн тайлбарласан.
Түүнээс гадна Ц.Амгаланбаатар үе үе мөнгөтэй болсон, түүнийгээ захиалагчаас авч байсан гэж тэр кинон дээр гарсан. Тэгэхээр Ц.Амгаланбаатар захиалагчийг мэдэж байгаа юм биш үү гэсэн хардлага төрж байгаа юм. Хэрэв үе үе их мөнгөтэй байдаг байсан юм бол яагаад ээжийгээ хөөж гаргаад, гэрээ зарж, таксины жолоочийг алж байсан юм. Тэгэхээр их мөнгөтэй байсан хүн мөнгөний төлөө хүний амь нас хохироогоод байж болох уу. Энэ мэт хууль, прокурорын байгууллагаас гаргаж байгаа мэдээллүүд ойлгомжгүй, зөрүүтэй, эргэлзээ төрүүлсээр байна. Тиймээс энэ хэргийг ил болго” гэлээ.
Б.Жавзмаа: ХҮҮ МИНЬ ҮХВЭЛ Б.ХУРЦ, Г.ЭРДЭНЭБАТ, Ж.САНДАГСҮРЭНГЭЭС АМИЙГ НЬ НЭХНЭ
Харин Б.Содномдаржаагийн ээж Б.Жавзмаа: “Хилс хэргээр тамлагдаж, зовж байгаа хүүгийнхээ төлөө явж байгаа эх хүн байна. С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүллээ гэсэн худал шүүх хурлууд болж өнгөрсөн. Жинхэнэ алуурчныг нь нуун дарагдуулж, энгийн номхон иргэдэд ял хүлээлгэж, ард түмнийг төөрөгдүүлэх гэсэн энэ эмгэнэлт жүжгийг Монголын ард түмэн бүгд мэдэж байгаа.
Жинхэнэ алуурчныг нь нуун дарагдуулж, энгийн номхон иргэдэд ял хүлээлгэж, ард түмнийг төөрөгдүүлэх гэсэн энэ эмгэнэлт жүжгийг Монголын ард түмэн бүгд мэдэж байна
Энэ бол зохион байгуулалттай хэрэг. Зохион байгуулагчид нь Тагнуулын ерөнхий газар, Улсын ерөнхий прокурорын газар болон цагдаагийн байгууллагууд. Улсын прокурорын орлогч Г.Эрдэнэбат гэдэг хүн сүүлийн үед хэвлэлүүдэд ярилцлага өгч худлаа зүйл ярьж байна. Захиалагч нь одоог хүртэл илрээгүй байхад хүмүүсийг яллачихсан. Миний хүүд тариа хийж, ухаан солиоруулж байгаад яриулсан зүйлээ эвлүүлээд нотлох баримт болгочихсон. Энэ хэргийг шийдэхдээ тагнуул, шүүхийнхэн анхнаасаа ганцхан Ц.Амгаланбаатар гэдэг хүний яриагаар л шүүх хурлаа хийсэн. Гэрчийн мэдүүлэг авсан гэж байгаа ч тэр гэрчүүд нь хаанаас гарч ирсэн нь мэдэгдэхгүй байна.
Сүүлийн үед хэргийн материалуудыг ил болгосон гэж байгаа ч өнөөдрийг хүртэл ил болгосон зүйл алга. Харин ч өөрсдийн хуйвалдаанаа нууцын зэрэглэлд оруулсан. Миний хүү шорон, гянданд тамлуулж үхэх юм бол би байцаагч н.Бямбажав, Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц, прокурор Г.Эрдэнэбат, Ж.Сандагсүрэн гэсэн хүмүүсээс хүүгийнхээ амийг нэхнэ гэж бодож байна. Өөр надад ямар ч арга байхгүй” гэв.
Б.Хажидмаа