2018 оны эхний хоёр сард улсын хэмжээнд обьектийн гал түймэр нийт 723 удаа гарч, 7.9 тэрбум төгрөгийн хохирол учирчээ. Галын улмаас 14 хүн нас барж, 12 хүн түлэгдэж гэмтэн, 319 гэр, орон сууц шатсан байна.
Дээрх гал түймрийн аюулаас аврагч-гал сөнөөгчид 173 хүний амь нас, төр, аж ахуйн нэгж, байгууллагын 13.4 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг хамгааллаа.
Обьектод гарсан гал түймрийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гал түймрийн тоо 17 хувиар, учирсан хохирлын хэмжээ 68.3 хувиар өссөн дүн гарчээ.
Хаврын хуурай, салхитай энэ үед гал түймрийн аюул ихэсдэг тул иргэдийг гал түймрийн аюулаас сэрэмжтэй байж, бага насны хүүхдүүдийг харах асрах хүнгүйгээр гэртээ цоожлон үлдээхгүй байхыг анхааруулъя.