AC/DC – Австралийн хамгийн алдартай рок хамтлаг 1970-аад оны дундаас Сиднейд алдаршжээ. Хит дуунуудаас нь дурдвал Thunderstruck, TNT, Back in Black, Highway to Hell, You Shook Me All Night Long гээд үргэлжилнэ.
Одоо төсөөлөхөд хэцүү ч хамтлагийн имиж нь 1970-аад онд хүчээ авч байсан глам рок байв
Оёдлын машин дээр байдаг “Хувьсах/Тогтмол гүйдэл” гэсэн утгатай товчилсон үгээс тус хамтлагийн нэр гаралтай.
Австралийн алдарт The Easybeats хамтлагийн гишүүн Alex Young ахынхаа зам мөрийг дагасан дүү нар Malcolm ба Angus Young-тайгаа нийлэн 1973 онд AC/DC хамтлагаа байгуулсан байна. Сонирхолтой нь, Angus Young 1992 онд Guitar сэтгүүлд өгсөн ярилцлагадаа, Malcolm тэр 2 багадаа гэртээ ч хамт тоглодоггүй байсан учраас Malcolm түүнийг бэлтгэлдээ ирээрэй гэхэд “их гайхсан” гэжээ. “Malcolm нэг өрөөнд ая зохиож, бичлэг хийж байхад би нөгөө өрөөнд Jimi Hendrix болж дуулдаг байлаа. Би түүний юу хийж байгааг сонирхох гэхээр “яваач!” гээд оруулдаггүй байсан” хэмээсэн байдаг.
Одоо төсөөлөхөд хэцүү ч хамтлагийн имиж нь 1970-аад онд хүчээ авч байсан глам рок байв. Гэхдээ Young-ын ах дүү нар тэр имижээ орхиж, илүү хард блюз-рок жанраар дуу төрүүлэх болсон байна. Angus Young богино өмд, цамц, пиджак, зангиа, саравчтай кэпкэн малгай бүхий сургуулийн дүрэмт хувцас өмсөж тайзан дээр тоглодог болжээ.
Амьд тоглолтын үеэр Angus гитараа тоглонгоо хагас суусан байдалтай тайзан дээр алхдаг байв. Энэ рок хөдөлгөөнийг анх Chuck Berry гаргаж ирсэн ажээ. Angus одоо хүртэл тогтолт дээрээ энэ хөдөлгөөнийг хийдэг.
ACDC River Plate-д Thunderstruck дуугаа тоглож байгаа нь:
Хамтлаг анх байгуулагдсан цагаас хойш олон өөрчлөлт оржээ. Тухайлбал, 1974 оны 10-р сард гоцлол дуучин Dave Evans-ын оронд Bon Scott орсон байна.
AC/DC 1975 онд зөвхөн Австралид зориулсан High Voltage буюу Өндөр Хүчдэл цомгоо гаргажээ. Цомогт багтсан делта блюз хөгжимчин Big Joe Williams-ын Baby, Please Don’t Go дуу нь Австралийн шилдэг хөгжмийн жагсаалтын 10-т орж байв. Дууны видеон дээр Angus Young сургуулийн дүрэмт хувцас, Bon Scott нь Pippi Longstocking маягийн шар сүлжмэл хиймэл үс зүүж, платье өмссөн байгааг харж болно.
AC/DC video of baby, Please Don’t Go:
AC/DC-ын хөгжим улам хүчтэй болсныг Angus Young-ын цахилгаан гитарын чихарсан чанга дуу, мөн эмэгтэйчүүд, секс, мөнгө, архидалт, рок н ролл амьдралын хэв маягийн тухай дууны шүлгээс харж болно. Highway to Hell хэмээх дуунд хамтлагийн байнгын аялан тоглолтын талаар бичсэн байдаг:
Hey, Satan
Payin' my dues
Playin' in a rockin' band
Hey, mamma
Look at me
I'm on the way to the promised land
I'm on the highway to hell
Bonn Scott AC/DC-тэй хамт Highway to Hell дуугаа дуулж байна:
Өндөр Хүчдэл цомгоо гаргасны дараахан басс гитарчин Mark Evans, бөмбөрчин Phil Rudd тус хамтлагт бүрмөсөн элсэн орсноор AC/DC хоёр дахь цомог TNT дээр ажиллаж эхэлжээ.
Women to the left of me
And women to the right
Ain't got no gun
Ain't got no knife
Don't you start no fight
'Cause I'm T.N.T., I'm dynamite
(T.N.T.) and I'll win the fight
(T.N.T.) I'm a power load
(T.N.T.) watch me explode
AC/DC perform TNT:
Харамсалтай нь, Scott 1980 оны 2-р сард зуурдаар нас баржээ. Түүнийг нас барсны дараа тус хамтлаг цааш хамтлаг хэвээр байх эсэхээ шийдэж ядаж байв. Scott-ын гэр бүлийнхэн тэднийг дэмжсэн байна. Хамтлаг уран бүтээлээ туурвихаар шийдэж, Georgie хамтлагийн дуучин Brian Johnson орж иржээ. Malcolm, Angus 2 Scott-д Johnson их таалагддаг байсныг санаад түүнийг сонгосон байна.
AC/DC уран бүтээлээ туурвисаар олон улсад нэртэй хамтлаг болсон. Тус хамтлаг одоогийн байдлаар 17 цомог гаргаад байна.
Одоогийн AC/DC бүрэлдэхүүнд Angus Young, Stevie Young (Young ах дүүсийн хүүхэд), Axl Rose, Chris Slade нар багтдаг.