Монголын бизнесийн зөвлөлийн (МБЗ) ээлжит уулзалт өнөөдөр боллоо. Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар энэ сарын уулзалтын хүндэт зочноор оролцсон юм.
Уулзалтыг нээн МБЗ-ийн захирал Б.Бямбасайхан товч үг хэллээ. Энэ онд тус зөвлөл үйл ажиллагаагаа тэлэхээр төлөвлөжээ. Учир нь эдийн засагтай холбоотой олон чухал шийдвэрийг эрх баригчид гаргах төлөвтэй байна.
Сангийн яам Татварын ерөнхий хууль, ААН-ийн орлогын албан татварын тухай хууль, НӨАТ-ын тухай гэх мэт томоохон хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулахаар зэхэж байгаа юм. (тус яамны цахим хуудсанд хуулийн төслүүдийг байршуулсан бөгөөд санал авч эхэлжээ.)
Ноён доллар бөхийж, монгол төгрөг гэдийж байна.
МБЗ эдгээр хуулийн төслийн хэлэлцүүлэгт идэвхтэй оролцох аж. Татварын шинэчлэлтийн эдийн засагт үзүүлэх нөлөө ихээхэн чухал тул МБЗ хуулийн төслүүдийг судлан, санал боловсруулах үүрэгтэй ажлын хэсэг байгуулжээ. Ажлын хэсэгт Монгол дахь Америкийн худалдааны танхим, Монголын хуульчдын холбоо, Мэргэшсэн нягтлан бодогчдын холбоо, СЕО клубийн төлөөллүүд багтсан байна.
Хуулийн төслийн хэлэлцүүлэгт аль болох олон оролцогч буюу байгууллага, холбоодыг татан оролцуулснаар илүү сайн хууль батлах үндэслэл бүрдэх учир МБЗ дөрвөн шинэ хуульд ихээхэн анхаарч, нухацтай авч үзэхийг гишүүдэдээ уриаллаа.
Учир нь Гэнэтийн ашгийн 68 хувийн татварын тухай хуулийг баталснаар эдийн засагт сөргөөр нөлөөлсөн түүх бийг Б.Бямбасайхан захирал онцлов.
Харин Гадаад хэргийн сайд Д.Цогтбаатар «Татварын хууль хамтын зүтгэл байх ёстой. Төр санхүүгийн хүндрэлтэй тулгарч байна. Татвар төрийн орлогын гол эх үүсвэр. Баялаг бүтээгчид татварыг бүрдүүлдэг тул хоёр тал хамтран ажиллах ёстой. Төсөлд саналыг нээлттэй авч байгаа тул илэн далангүй ярилцах нь гол гарц юм. Аль ч Засгийн газар татвараа
нэмэхийг зорьдог. Гаднын хөрөнгө оруулагчдад миний хэлэхийг хүссэн зүйл бол манай эдийн засагт эргэлт гарсан. ДНБ-ий өсөлт 5.1 хувьд хүрлээ. 3-4 хувь байх болов уу гэж төсөөлж байтал хүлээлтээс давлаа. 10 хувьд хүрнэ гэж би ярихгүй. Тогтвортой бус, хэт өндөр өсөлтийн төлөө тэмүүлэх үү, тогтвортой, таахуйц, ил тод өсөлтийн хойноос хөөцөлдөх үү гэдгээ бодолцох ёстой. Зүүн Хойд Азийн ихэнх орнууд дунд Монгол Улс өсөлтөөрөө 2-т байна. Энэ бол чамлахааргүй үзүүлэлт» гэв.
Тэрээр цааш нь, «Манай эдийн засаг жижиг ч давуу талууд бий. Саяхныг хүртэл бид алдагдалтай байлаа. ОУВС-гийн төлөөллүүд бидэнд дампуурлын ирмэг дээр ирснээ хүлээн зөвшөөрөх хэрэгтэй гэж байв. Гадаад худалдааны эргэлт 10 тэрбум ам.долларыг давж, экспортын орлого өслөө, гадаад валютын нөөц ч өслөө. Ноён доллар бөхийж, монгол төгрөг гэдийж байна. Гэвч энэ үзэгдэлд ч мөн зөв тэнцвэр чухал.
Ханш хэт савлах нь эргээд манай экспортлогч компаниудад сөрөг нөлөөтэй. Зүүн Хойд Азийн орнууд яг ийм нөхцөлд экспортын чиг баримжаатай компаниудаа дэмжсэн. Гэхдээ бид тэднийг дуурайх нь зөв үү? Бид түүхий эдээс хараат улс. Эдийн засгаа солонгоруулахад байнга анхаарна. Уул уурхайн салбарын ДНБ-д эзлэх хувь 9-өөс 7 болж буурлаа. Засгийн газар уул уурхайн бус салбартаа анхаарна. Гэхдээ энэ нь уриалга болж үлдэх учиргүй. Энэ үгээрээ би уул уурхайг эсэргүүцэж байгаа юм биш. Уул уурхай бол Монголын брэнд. Энэ салбарыг зөв голдрилд нь оруулах боломжууд бий. Бид баялгаа хав хардаг улс биш» гэв.
Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар энэ сарын 21-25-ны өдрүүдэд Япон Улсад айлчлаад ирсэн юм. Энэ үеэр Японы жижиг дунд бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаатай танилцсан байна. Учир нь хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааны статистикийг харахад худалдааны баланс манай талд алдагдалтай байдаг. Мөн тус улсын томоохон компаниуд манай талтай илүүтэй хамтран ажилладгийг тогтоожээ. Үндэстэн дамнасан корпорацуудтай хийдэг худалдаа давамгайлж байгаа тул ЖДҮ эрхлэгчдэд ч худалдаа хийх орон зайг нээх, Японы жижиг дунд бизнес эрхлэгчдэд Монголд ажиллах боломжийг бүрдүүлэх нь зөв гэж үзжээ. Бодлогын арга хэмжээгээр дамжуулан орон зайн тэнцвэрийг хадгалах ёстой гэдгээ Д.Цогтбаатар сайд илэрхийлсэн юм.