Хүн амьдралд бодит үнэнтэй нүүр тулахаас татгалздаг. Гэхдээ хүссэн ч, эс хүссэн ч хэзээ нэгэн цагт гарцаагүй үнэнд гүйцэгдэж, бодит байдалтай нүүр тулах цаг ирнэ.
Гагцхүү амьдрал хатуу биш, харин үнэн л хатуу байдаг ажээ.
Ойд төөрөөд сураггүй алга болсон хүүгээ хайж, нэг ч хором амар тайван сууж чадахгүй, нулимс унаган шаналж яваа бүсгүйн цөхрөлөөр “Амьдрал” уран сайхны кино эхэлнэ.
Бага балчир наснаасаа ээжийгээ бурхан болсон гэж бодож явсан түүнд тансаг амьдралаас илүүтэй эхийн хайр үгүйлэгддэг байв. Амьдралынхаа хайртай бүхнийг алдсан бүсгүй гэнэт үсээ тайран, дээл өмсөөд зун, намар, өвлийн улирал дамнан сунаж мөргөсөөр зорьсон газраа ирнэ. Зөвхөн эх хүн л үрийнхээ төлөө тийм их хүч чадал гаргадаг болов уу...
Хүний сэтгэлийн нарийн утсыг хөндсөн энэхүү бүтээлийг үзээд хоолой зангиран, цээж хүндүүрлээд, нулимс урслаа.
Дунд сургууль, оюутан нас, алдаж оносон он жилүүд, хайр дурлал, үр хүүхэдтэй болохын жаргалыг туулсан Хулан бүсгүйн амьдралаар төлөөлүүлж хөрөнгө мөнгөтэй ч бай, үгүй ч бай зовлон жаргал хэнийг ч ялгалгүй ээлжлэн ирдгийг өгүүлжээ.
Зайсан дахь Prime Cineplex кино театрт өчигдөр уг киноны pre screening буюу үзлэг болсон билээ.
“Амьдрал” киноны гол дүрд СТА, жүжигчин Д.Пүрэвсүрэн, Б.Навчаа, С.Болд-Эрдэнэ, Э.Мөнхтөр нар тоглосон бол ерөнхий найруулагчаар “Лардьма”, ”Үргээлэг”, “Бодлын хулгайч”, “Цагаан хадаг” зэрэг дэлгэцийн бүтээлээрээ үзэгч олны хүндэтгэлийг хүлээсэн найруулагч Ж.Сэнгэдорж ажиллажээ.
“Лардьма” киноны хоёрдугаар анги гэж магадгүй та ойлгож болох юм. Гэхдээ өмнөх киноноос тэс өөр үйл явдал, дүрүүд, өөр нэгэн бүсгүйн амьдралыг харуулснаараа онцлогтой юм.
Найруулагч Ж.Сэнгэдорж:
“Амьдрал” киногоороо хүний сэтгэлийг хөндөж, илүү дотогшоо чиглэхийг хүссэн. Бие биеэ, зүрх зүрхээ мэдэрч, дотогшоо чиглэхийг хүссэн." гэв.
СТА, жүжигчин Д.Пүрэвсүрэн:
“Би багаасаа дутагдах гачигдах зүйлгүй өссөн Хулан гэж бүсгүйн дүрд тоглосон. Алхам тутамдаа бэрхшээлтэй тулгарч байдаг, магадгүй амьдралын мөн чанарыг ойлгоогүй ч юм уу.... Амьдралын дээд доод давхар байх нь ялгаагүй зовлон, жаргал биднийг ялгалгүй ирдэг. Хүүхдүүддээ хүн цаг гаргах хэрэгтэй. Хүнд амин чухал зүйл бол яах аргагүй үр хүүхэд юм” гэлээ.
СТА, жүжигчин, продюсер Б.Навчаа:
"Үйлийн үрийн талаар дуугарах цаг болжээ. Зураг авалтаа бүтэн жилийн хугацаанд хийж дууслаа. Мэргэжлийн хүмүүс үзээд өндөр үнэлгээ өгсөнд баяртай байна. Залуу насанд үйлийн үрийг тоодоггүй байх. Нас явах цагт яах аргагүй хаалга тогшин ирнэ шүү дээ. Заавал муу гэлгүй, сайн ч үйлийн үр байж болно. Хүн зөв л амьдрах хэрэгтэй.
Д.Пүрэвсүрэн бид хоёр хамтраад “Dharma” кино компани байгуулж, хоёр жилд нэг удаа кино хийх төлөвлөгөөтэй байна. Бид хоёр бие биеэ сайн ойлгодог учраас цаашдаа сайн гар нийлнэ гэж бодож байна. Гэхдээ заавал бид хоёр гол дүрд нь тоглоно гээд байхгүй. Миний хувьд өмнө хийсэн бүтээлээсээ давж хийнэ" гэлээ.
Төрийн соёрхолт, гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатар:
"Амьдралын үнэн гэж чухам юу юм бэ? Олон янзын үнэнүүд бий. Нийтлэг амьдралын үнэн энэ кинонд гарч ирж байна. Тэрийг олохын тулд хүн чармайх ёстой. Ганцхан сунаж мөргөхдөө гол нь биш. Яаж үнэнийг олохын төлөө тууштай, хатуужилтай, өөрийн бүх ухаан биеийг зарцуулж чадаж байна. Энийг л хэлж өгч ухааруулсан юм шиг санагдлаа. Амьдралын бодит үнэнийг үзэгч түмэндээ ойлгуулж, сэхээрүүлж өгнө гэдэг том амжилт.
Кино зохиолч, найруулагч А.Миеэгомбо:
"Үйлийн үрийн тухай дуугарах ёстой. Тэгж байж үзэгчдээ өөр юм руу хөтлөх болов уу гэж бодож байна. Утга санааг нь олон шугамаар харуулж, логикийн хувьд наана цаана оруулсан мөртлөө үзэгчдэд тэр бүхнийг ойлгуулж байгаа нь сонирхолтой байлаа. Хүний амьдралын мөн чанар юунд байдаг вэ гэдгийг бага ч атугай ойлгуулах ёстой юм болов уу гэж бодож байна.
Киноны найруулга, зохиол маш сайхан болсон байна. Хөгжмийн зохиолч Г.Онон дүрүүдийн дотоод сэтгэлийг илэрхийлсэн хөгжмийг гоё олж гаргасан гэж санагдлаа. Манайхны хийж байгаа арилжааны киног бодвол илүү даацтай бүтээл боллоо гэсэн дүгнэлтэд хүрч байна" гэлээ.
"Шар айраг" хамтлагийн дуучин Г.Ганхүү:
Продюсер Б.Навчаа, гол дүрд тоглосон Пүүжээдээ, найруулагч Ж.Сэнгэдэорж бүрх оролцсон хүмүүстээ баяр хүргэе. Пүүжээ маань үнэхээр мундаг тогложээ.
Ямар ч их бороо оров, Пүүжээ маань ямар их уйлав, дагаад биднийг бас ямар их уйлуулав... Би ч их гүрийсэн ч өөрийн эрхгүй.... Нисванис, Татар зэрэг дандаа монгол уран бүтээлчдийн дуу хөгжим оруулсан байна. Хөгжимчин хүний хувьд надад маш их таалагдлаа. Хөгжмийн зохиолч Онон ямар мундаг хийгээ вэ. Компьютер график бас их таалагдлаа." гэсэн юм.
"АМЬДРАЛ" УСК-ы нээлтийн зургуудаас толилуулж байна