Сүхбаатар Альянс Тех баг хүрэл медалын эзэд боллоо
МҮСБХ болон МСБХ хамтран зохион байгуулсан 21 аймгийн аварга шалгаруулах MNBA Үндэсний лигийн гуравдугаар байрын төлөө Сүхбаатар Альянс Тех болон Төв аймгийн багууд тоглосон юм. Хүрэл медалийн төлөөх “Галзуу ганц” хэмээн нэрлэгдсэн энэхүү тоглолтод Сүхбаатар Альянс Тех баг 111-100 харьцаатай хожил байгуулсан юм. Тоглолтын эхлэл хэсгээс л илүү тоглолтыг үзүүлж байсан Сүхбаатар Альянс тех эсрэг багийн сэргэлтийг тухай бүрт нь зогсоож чадснаар хүрэл медаль хүртсэн юм.
Тоглолтын турш хоёр багийн ахлагчид гайхалтай байсан бөгөөд Сүхбаатар аймгийн багийн ахлагч Б.Батзолбоо 29 оноо, 9 самбар, 4 бөмбөг таслалт хийсэн бол ОУХМ Д.Дэлгэрням 26 оноо, 17 самбар, 5 оновчтой дамжуулалттай дабл дабл хийжээ. Ингээд та бүхэнд статистик мэдээллээс хүргэж байна. Сүхбаатар Альянс Тех багаас С.Эрдэнэдалай 23 оноо, 11 самбар, 7 оновчтой дамжуулалт, 4 бөмбөг таслалт, Б. Золбаяр 14 оноо, 10 оновчтой дамжуулалт өглөө. Төв аймгийн багаас Ц.Ганболд 22 оноо, 4 самбар, 4 оновчтой дамжуулалт, 3 бөмбөг таслалт, Д.Мөнхтөр 13 оноо, 3 самбар, 3 оновчтой дамжуулалт, Б.Билгүүн 11 оноо, 12 самбар авсан байна.
Дайчид аваргаа хамгаалж хошой аварга боллоо
МҮСБХ болон МСБХ хамтран зохион байгуулсан 21 аймгийн аварга шалгаруулах MNBA Үндэсний лигийн тэргүүн байрын төлөө Архангай Алтан Дорнодын Дайчид болон Ховд Шонхорууд багууд учраа тааран тоглосон билээ. Финалын зургаа дахь тоглолт өнгөрсөн бямба гарагт МҮЭСТО-нд болж Архангай алтан дорнодын Дайчид баг 99-95-ын харьцаатай хожил байгуулж MNBA Үндэсний лигийн өмнөх жилийн амжилтаа бататгаж хоёр жил дараалан түрүүлсэн амжилтын эзэд боллоо.
Аваргийн төлөөх цувралын шийдвэрлэх тоглолтод хоёр баг хоёулааа тун гайхалтай байсан гэдгийг дурдах нь зүйтэй болов уу. Тоглолтын эхнээс л гайхалтай өрсөлдөөнийг үзүүлсэн энэ тоглолтыг ордон дүүрэн үзэгчдийн уухайн түрлэг улам сүртэй болгож байсан юм. Сагсанбөмбөгт дуртай үзэгчдийн сэтгэлийн баясуулсан энэ тоглолтод Архангай Алтан Дорнод Дайчид багийн Jepp Newberry 22 оноо, 11 самбар, 7 оновчтой дамжуулалт өгч бүх тоглогчдийг манлайлсан юм.
Мөн Дайчид багаас ОУХМ Б.Билгүүн 20 оноо, 8 самбар, Г.Баттөр 16 оноо, 6 оновчтой дамжуулалт, О.Энхбаатар 13 оноо, 6 самбар авлаа. Харин эсрэг багаас BJ Young 22 оноо, 8 самбар, 6 оновчтой дамжуулалт, Э.Дөлгөөн 17 оноо, 13 самбар, Ц.Отгонжаргал 15 оноо, Г.Цэнгүүнбаяр 11 оноо, 17 самбар авсан юм. Дайчид багаас таван тоглогч 10-с дээш оноог Шонхорууд багаас зургаан тоглогч 10-с дээш оноог авч хоёр баг багаараа жигд тоглолтоо гаргасан юм. Энэхүү тоглолтоор энэ улирлын MNBA Үндэсний лиг хаалтаа хийлээ. Мөн улирлын шилдэг тоглогчдын шагналыг гардуулан өглөө.
MNBA Үндэсний лигийн улирлын “Үнэ цэнэтэй тоглогч”-оор 3х3 Ази тивийн аварга, Ази тивийн аваргийн MVP, Ховд Шонхорууд багийн тоглогч Э.Дөлгөөн, лигеонер “Үнэ цэнэтэй тоглогч”-оор мөн Ховд Шонхорууд багийн холбогч BJ Young тодорсон бол Аваргийн тоглолтуудад гайхалтай байсан ОУХМ Г.Баттөр финалын үнэ цэнэтэй тоглогчоор шалгарсан юм.
Харин энэ улирлын шилдэг хамгаалан тоглогчоор Архангай Алтан Дорнодын Дайчдын О.Энхбаатар, шилдэг дасгалжуулагчаар Архангай Алтан Дорнодын Дайчдын дасгалжуулагч Л.Эрдэнэпүрэв нар нэрлэгдлээ. Мөн тус тэмцээний билгэдлийн таван тоглогчийн холбогчийн байрлалд Сүхбаатар Альянс Тех багийн Б.Батзолбоо, хамгаалан тоглогчийн байрлалд Архангай Алтан Дорнодын Дайчдын ОУХМ Э.Цэвэлдорж, довтлон тоглогчийн байрлалд Ховд Шонхоруудын Г.Цэнгүүнбаяр, хүчний тоглогчийн байрлалд Ховд Шонхоруудын Ц.Отгонжаргал, Төвийн тоглогчийн байрлалд Төв аймгийн ОУХМ Д.Дэлгэрням нар нэрлэгдлээ.