Пёнчан-2018 өвлийн олимпод оролцсон тамирчид, тэдний дасгалжуулагч, Монголын цанын холбоо иргэдийн шүүмжлэлийн талаар байр сууриа илэрхийллээ. Учир нь зарим иргэн Монгол Улс өвлийн наадамд хангалтгүй оролцсон талаарх сэтгэгдлээ цахим сүлжээгээр дамжуулан илэрхийлжээ.
Тамирчдын хувцас хэрэглэл болон өвлийн олимпийн наадамд үзүүлсэн амжилтын тухай иргэдийн шүүмжлэлийг Монголын Цанын Холбоо хүлээж авахгүй гэдгийг тус холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Э.Очирсүрэн хэллээ.
Тэрээр “Цанын спортын техник дөрвөн жилд нэг удаа сонгомол, тэших гэхчилэн солигддог учраас дээд амжилт тогтоох ойлголт байдаггүй. Сочигийн зам болон Пёнчаны замыг харьцуулж болохгүй. Учир нь 2014 онд сонгомол, энэ онд тэших техникээр уралдуулжээ.
Зөвхөн замын зэрэглэлээр ялгардаг учраас өнгөрсөн олимпийн дээд амжилтыг энэ удаа эвдэнэ гэдгийг цагийн үзүүлэлтээр хэмждэггүй” гэв.
Монгол Улсын өвлийн олимпод оролцохдоо ОУХМ Ч.Отгонцэцэг монгол эмэгтэй тамирчдын амжилтыг долоон секунд, эрэгтэйг ОУХМ Б.Ачбадрах нэг минутаар ахиулсан амжилт гаргажээ.
Манай улсын үндэсний шигшээ багт дөрвөн тамирчин цалинжиж, бэлтгэл сургуулилтаа хангадаг юм байна. Бусад спортын төрөлтэй адил тамирчид олноороо бэлтгэл хийдэг бол магадгүй олимпод оролцох арван эрх авч болох байсан. Гэтэл мэргэжлийн хоёр тамирчин олимпийн эрх авсан нь чамлахааргүй амжилт аж.
Ч.Отгонцэцэг, Б.Ачбадрах хоёр сарын турш Финляндад бэлтгэл хийжээ. Гэр бүлээсээ хол, монгол хоолгүй байсан тамирчид сэтгэл санаагаар унаж эхэлдэг. Эх орондоо бэлтгэл сургуулилт хангах стандартын зам талбайтай бол бид өндөр зардлаар гадагш явах шаардлагагүй бөгөөд амжилт гаргах боломжтой гэж Монголын цанын холбооноос тайлбарлав.
Монгол улсаа төлөөлж олимпод оролцсон хоёр тамирчин, дасгалжуулагчийн зардлыг Засгийн газраас, Цанын холбооны ерөнхийлөгч, бусад гишүүдийн зардлыг Монголын цанын холбоо гаргасан юм байна. Тамирчдадаа эрх авахын тулд Засгийн газраас санхүүжилт авдгаас Монголын цанын холбоо хөгжихийн тулд санхүүжилт авдаггүйг ч онцлов.
Хоёр тамирчин, дасгалжуулагч олимпийн хотхонд байрлажээ. Харин холбооны ерөнхийлөгч, тэргүүн дэд ерөнхийлөгч нар хотхонд гурав хоносон гэв. Хоёр тамирчныг дагаад хорин хүн явсан гэж ташаа ойлгож болохгүй. Монголын цанын холбоо, Биеийн тамир спортын хороо болон олимпын хороо тусдаа байгууллага гэдгийг хүмүүс ялгаж салгах хэрэгтэй гэсэн юм.
Тамирчдын хувцасны тухайд Монгол улсын төрийн далбааны өнгөөр урлажээ. Соёмбын өнгөтэй хээг Орос хээнээс хуулбарласан гэж зарим хүн шүүмжилсэн байна. Монголын өлзий, түмэн наст зэрэг хээгээр хийе гэхэд Европчуудын компьютерт кодлогддоггүй аж. Тиймээс төрийн далбааны шар өнгийг оруулахын тулд Орос хээг ашиглах шаардлага гарчээ.
Мөн бүсэлхийнээс доош монгол гэж бичлээ гэж иргэд шүүмжилсэн аж. Гүйлтийн цанын уралдааныг дамжуулахдаа тамирчдын хөлийг гаргадаг. Тухайн тамирчныг аль улсын тамирчин бэ гэдгийг танихын тулд олон улсын стандартад хөлийн шилбэнд далбааг байршуулах ёстой гэж заажээ. “Бид төрийн далбааг стандартаараа байрлуулсан бол үүнээс их шүүмжлэлд өртөх байсан байх. Монгол соёмбо бүсэлхийнээс доош байрлах ёсгүй гээд “Монголын цанын холбоо” гэж гуяны хэсэгт байрлуулсан гэж тайлбарлав.
Энэ хувцсыг яагаад монголд хийгээгүй вэ гэдэг асуудал мөн гарч ирсэн. Гүйлтийн цанын тамирчин салхи сөрж уралддагаас жижиг зүүний нүх гарахад л тамирчны эрүүл мэнд, хурдад сөрөг нөлөөтэй байдаг гэнэ. Олон улсын стандартын дагуу урдаа салхинаас хамгаалсан, араараа хөлс нэвтрүүлдэг, сунадаг материалтай мөн гэрэл ойлгогчтой хувцас хийсэн байна. Гэтэл манай оёдолчид ийм стандартын хувцас оёх туршлагагүй. Цаашид хөгжих байх гэдгээ ч илэрхийлсэн юм.
Олимпийн наадмын нээлтийн хувцас хэрэглэлийн талаар үндэсний шигшээ багийн албаны мэргэжилтэн Б.Анар: Нээлтэд өмссөн хувцас олимпийн ёслолын хувцас биш. Үндэсний шигшээ багийн тамирчдын нормын хувцас юм. Өмнөх жилүүдэд олимпийн хороо нээлтийн хувцсаар хангадаг байсан. Энэ удаа яагаад хангаагүй талаар албан ёсны мэдээлэл өгөөгүй. Нормын хувцсыг хоёр удаа тендер зарлан, монгол брэндийг дэмжих Засгийн газрын чиглэлийн дагуу хийсэн. 2020 оны олимпод Монгол Улс өөрийн брэнд хувцастай оролцох төлөвлөгөөтэй байна.” гэв.
Б.Хажидмаа