“Гэр хороолол хөдөлгөөн”-өөс өнөөдөр гэр хорооллын иргэдийн гуравдугаар чуулган болон эсэргүүцлийн жагсаалыг зохион байгуулж, нийслэлийн Засаг дарга С.Батболдод найман зүйл бүхий шаардлагыг хүргүүллээ.
Тэд гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг зогсоож, иргэдийн газрыг үнэгүйдүүлж байгаа гэж үзэж буй бөгөөд өмнөх Засгийн газрын үед гарсан хотын захиргааг Ханын материал руу нүүлгэх ажлыг үргэлжлүүлэхийг шаардаж байгаа юм.
Өмнөх Засгийн газрын үед гаргасан дахин төлөвлөлт, “Сайн хашаа хөтөлбөр”, хуучин орон сууцыг дулаалах ажлыг зогсоосныг эсэргүүцэж буй бөгөөд газрын эзэд газраа барьцаалж зээл авах эрхтэй болгохыг ч мөн шаардаж буйгаа илэрхийлэн Сүхбаатарын талбайд жагсаж байгаа юм.
Жагсаалд 400 орчим иргэд оролцож буй бөгөөд тэдний нэг Чингэлтэй дүүргийн иргэн Ц.Амараа хэлэхдээ,
-Иргэдэд мэдээлэл муу хүрч байна. Дахин төлөвлөлтийн талаарх мэдээллийг өнөөдрийн чуулганаар авлаа. Дахин төлөвлөлт амар ажил биш юм шиг байна. Хүн бүр хашаа байшингаа байраар сольчих бодолтой байдаг. Гэтэл болохгүй юм. Чингэлтэй дүүргийн наймдугаар хороонд иргэдийн хашааг дахин төлөвлөлтөд оруулна гээд 9 жил боллоо. Иргэд итгэл алдарч байна гэлээ.
Харин өнөөдрийн жагсаалд оролцож буй Нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүл,
“Гэр хорооллын иргэд амаргүй нөхцөлд амьдардгийг хүмүүс тэр бүр мэддэггүй. Усны хэрэглээний зөрүүтэйгээс болоод гэр хорооллынхон өвчинд өртөмтгий байдлыг бий болгож байна. Гэр хорооллын асуудал зөвхөн гэр хорооллынхных биш гэдгийг агаар болон хөрсний бохирдол харуулж байна. Бид орчны доройтолтой нөхцөлд амьдарч байна шүү дээ. Үндсэн хуульд иргэдийг орчны доройтолгүй амьдруулах үүргийг төр хүлээнэ гэж заасан. Гэтэл энэ үүргээ хэрэгжүүлэхгүй байгаа учраас бид эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж байна.
2016 оноос хойш гэр хорооллын хашааны газрыг үнэгүйдүүлэх ажил эхэлсэн. Метр кв-ыг дунджаар 60 мянган төгрөгөөр үнэлж байна. Дээр нь гэр хороололтой холбоотой хийж байсан ажлуудыг зогсоосон. Хотын захиргааг Сонгинохайрхан дүүрэг рүү нүүлгэнэ гэсэн шийдвэрийг зориудаар эсэргүүцэн, зогсоож Нүхтэд газар авсан нөхдийн бизнесийг дэмжин Яармаг уруу нүүхээр болгосон. Тэгэхээр энэ бүх үйл ажиллагаагаа зогсоохыг шаардаж байна.
Олон жагсаал болж байгаа ч үр дүнгүй байгаагийн учир нь иргэд нэгдэж чадахгүй байна. Саяхан гэхэд л шатахууны үнийг нэмэх дээр асуудал үүсэж, үүсэж хуураад л нэмчихлээ. Иргэд цахимаар л жагсаад байна. Тэрнээс чинь хэн ч айхгүй. Арав ч бай, хориулаа ч бай нэгдээд тэмцэх хэрэгтэй. Түүнээс удирдлагууд гэнэт ухаан ороод ажил хийхгүй шүү дээ” гэлээ.