Таван бөхөөс Дэлхийн допингийн эсрэг агентлагаас гаргасан хориотой бодисын жагсаалтад орсон бодис илэрсэн талаар Допингийн эсрэг үндэсний төвөөс мэдээллээ.
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Биеийн тамир спортын газар, Допингийн эсрэг үндэсний төвөөс өнгөрсөн арванхоёрдугаар сард 31 бөхөөс сэргээшийн шинжилгээ авчээ. Шинжилгээг БНСУ-ын Шинжлэх ухаан технологийн институтын Допингийн хяналтын лабораторид шинжлүүлсэн байна.
Ингэхэд таван бөхөөс хориотой жагсаалтад орсон бодис илэрсэн бөгөөд нэг бөх “В” сорьцийн шинжилгээ хийлгэх хүсэлтээ ирүүлжээ.
Харин Б.Номиндалай, С.Майнбаяр, Э.Даш, Ө.Бат-Орших нарын дөрвөн бөхийг “А” сорьцийн шинжилгээний хариуг хүлээн зөвшөөрсөнд тооцож байгаа аж.