Солонгосын хойг тойрсон үйл явдал сонирхолтой үе рүүгээ орлоо. Трамп Умард Солонгосын залуу маршалтай уулзахад ч бэлэн гэдгээ зарлалаа. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж өөрийн твиттер хуудаснаа хоёр улсын Ерөнхийлөгчдийг Улаанбаатарт уулзахыг санал болгосон юм. Үүнтэй холбоотойгоор Монгол-Умард Солонгосын харилцааны зарим сонирхолтой асуудлаар Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин цолтой дипломатч проф. Д.Баярхүүгээс тодруулга авлаа.
"Ц.Элбэгдорж Умард Солонгосчуудад Монголын замаар замнаж, шилжилтийн загварыг нь ашиглахыг зөвлөн, тэгснээрээ ард түмэндээ эрх чөлөө олгохыг Пхеньянд шууд бусаар уриалсан юм билээ"
-Манай дипломатчид БНАСАУ-Японы хооронд зуучлалын үүрэг гүйцэтгэн, гүүр болон ажилласаар ирлээ. Хэдэн жилийн өмнө Их тэнгэрт хоёр талын төлөөлөгчид нууцаар уулзсан түүхтэй. Бид зуучлалын үүргээ хангалттай сайн биелүүлж чадсан уу?
-Монгол Улс нь Зүүн хойд Азид өрнөж буй үйл явцыг гярхай ажиглаж, түүний нааштай хөгжилд бололцооны хэрээр оролцохыг зорьж ирсэн. Монгол Улс нь БНАСАУ-ыг оролцуулаад Зүүн хойд Азийн бүх улс оронтой найрсаг харилцаатай орны хувьд асуудлыг яриа хэлэлцээний замаар шийдвэрлэхийн тулд холбогдох талуудад зуучлагчийн үүрэг гүйцэтгэж зохих хувь нэмэр оруулах бололцоо байна гэж үздэг. Бүс нутгийн орнуудын харилцаан дахь үл итгэлцлийг арилгах, хоёр талын харилцаануудыг хэвийн болгох, яриа хэлэлцээг тогтмолжуулах нь нэн чухал. Харин тэр зуучлалаас одоо үр дүн нэхэх нь арай эртэдсэн хэрэг болох болов уу. Ямар ч байсан энэ чиглэлээр манай улс үүргээ хангалттай биелүүлж ирсэн.
Монгол Улс Зүүн хойд Азийн яриа хэлэлцээний механизмыг бий болгох олон санал дэвшүүлж ирсэн. 2013 онд Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх Улаанбаатарын яриа хэлэлцээ санаачлагыг дэвшүүлсэн. Энэ санаачилгын нэг чухал чиглэл бол яах аргагүй Солонгосын хойг дахь зөрчил, мөргөлдөөнийг энхийн замаар шийдвэрлэхэд дэмжлэг туслалцаа үзүүлэх, шинэ гарцыг хамтран эрэлхийлэх явдал юм. “Улаанбаатарын яриа хэлэлцээ” санаачилгын хүрээнд болдог олон арга хэмжээнд БНАСАУ-аас төлөөлөгч тогтмол оролцдог.
Монгол Улс нь Умард Солонгосын цөмийн асуудлаархи Зургаан талт хэлэлцээнд оролцдоггүй боловч энэ яриа хэлэлцээг урагшлуулахад өөрийн хувь нэмрээ оруулахыг чармайж ирсэн
Монгол Улс нь Умард Солонгосын цөмийн асуудлаархи Зургаан талт хэлэлцээнд оролцдоггүй боловч энэ яриа хэлэлцээг урагшлуулахад өөрийн хувь нэмрээ оруулахыг чармайж ирсэн. Үүнийг нэг нь БНАСАУ-Япон, БНАСАУ-АНУ–ын хоёр талын уулзалтыг Улаанбаатарт зохион байгуулсан явдал болно. Энэ чиглэлээр цаашид ч хүч чармайлтаа үргэлжлүүлэх биз ээ.
-Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Пхеньянд айлчилж, лекц уншихдаа юу гэж ярьсан бэ?
Эрхэм Ким Жон Уныг Солонгосын Хөдөлмөрийн Намын дарга, БНАСАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга, БНАСАУ-ын Ардын армийн дээд командлагчийн өндөр албан тушаалд томилогдсоноос хойш Пхеньянд айлчлал хийсэн анхны гадаад улсын төрийн тэргүүн нь Монгол Улсын өмнөх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж байсан. Тэр бол 2013 он. Энэ айлчлалын сүүлийн өдөр Ким Ир Сений их сургуульд зочлон, эрдэмтэн багш, оюутнуудад уншсан лекц тухайн үедээ дэлхий дахины анхаарлын төвд орж байсан. Тэрээр “Аливаа дарангуйлал мөнх биш байдаг. Харин хүний эрх чөлөөтэй амьдрах хүсэл эрмэлзэл бол байнгын хүч юм”, “Монгол Улс улс төр, эдийн засгийн шилжилтийг 1990 онд нэгэн зэрэг нэг ч цонхны шил хагалалгүй, нэг ч дусал цус гаргалгүйгээр хийж чадсан орон. Хорь гаруй жилийн өмнө Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүнд хувийн хэвшлийн эзлэх хувь 10 хүрэхгүй байлаа. Одоо 80 гаруй хувьтай болсон байна. Нийгмийн чөлөөт байгуулал гэдэг манай улсын хувьд хүрэх зорилго гэхээсээ илүүтэй явах зам гэж бид ойлгодог” гэхчлэн ярьсан. Мөн Умард Солонгосчуудад Монголын замаар замнаж, шилжилтийн загварыг нь ашиглахыг зөвлөн, тэгснээрээ ард түмэндээ эрх чөлөө олгохыг Пхеньянд шууд бусаар уриалсан юм билээ.
-Ардчилал, ил тод байдал, чөлөөт хэвлэлийн талаар дурдсан улмаас тус улсын дарга Ерөнхийлөгчийг хүлээж аваагүй гэдэг нь үнэн үү?
-Хүлээн авсан, аваагүйг тэр үедээ хэн нь ч мэдээлээгүй. Хүлээн авахгүй гэж нөгөө талаас илээр шууд илэрхийлдэггүй. БНАСАУ-д манай үе үеийн төр засгийн тэргүүнүүд айлчилж байсан. Ерөнхийлөгч Н.Багабанди 2004, Ерөнхий сайд Н.Энхбаяр 2003 онд айлчлахад мөн л дээд удирдагчтай нь уулзалгүй буцан ирж байсан. Ерөөсөө ёслолын протоколын дагууд БНАСАУ-ын Ардын Дээд Хурлын Тэргүүлэгчдийн дарга нь хүлээгээд авчихдаг тийм уламжлал хэвшүүлсэн юм шиг байна билээ. Түүнээс лекцийн агуулгаас болсон гэж ойлгож болохгүй.
-Энэ лекцийн дараа манай хоёр улсын харилцаанд ямар нэг сөрөг нөлөө үзүүлсэн үү?
Сөргөөр нөлөөлсөн гэж би огтхон ч үзэхгүй байна. Харилцаа хэвийн байдлаар л үргэлжилсэн шүү дээ.
"Гэхдээ АНУ-ын Ерөнхийлөгч Пхеньянд очихгүй байх магадлал өндөр"
-Тун удахгүй АНУ, БНАСАУ-ын тэргүүнүүүд уулзана гэж мэдээлж байна. Бүрэн итгэлтэй биш байгаа ч энэ нь хоёр улсын дайсагнасан харилцаа дуусгавар болоход томоохон алхам болох уу?
-Үнэхээр тэгж уулзаж чадвал, хоёр тал дайсагналаа зогсоовол, БНАСАУ пуужинт-цөмийн зэвсэглэлээр хөөцөлдөхөө больвол бүс нутагт төдийгүй даян дэлхийд намжмал байдлыг санагдуулам томхон үйлс болох биз ээ. Томхон үйлс төдийгүй одоо цагийн олон улсын харилцааны ба глобал бодлогын түүхэн тэмдэглэлт үйл явдал болж таарна.
-Үүнтэй холбоотой шинэхэн асуудал босоод ирлээ. Энэ талаар асууя. “Трамп-Кимийн уулзалтыг Улаанбаатарт зохион байгуулж болох 8 шалтгаан” гээд манай сайт, бусад сайтуудад өчигдөр мэдээлэл цацагдлаа. Хүмүүс ч сэртхийгээд сонирхоод эхэллээ. Энэ талаар Танд ямар бодол байна вэ?
Өмнөд Солонгост очиж хүндээ хөнгөнөөс өгөхгүй, хоёр том түнш Хятад, Орост нь бас л магадлал байхгүй
-Бүрэн боломжтой гэж үзэж байна. Гэхдээ АНУ-ын Ерөнхийлөгч Пхеньяанд очихгүй байх магадлал өндөр. Ким Жон Ун АНУ-д очих магадлал бүр ч байхгүй. Өмнөд Солонгост очиж хүндээ хөнгөнөөс өгөхгүй, хоёр том түнш Хятад, Орост нь бас л магадлал байхгүй. Тэгэхлээр Зүүн хойд Азидаа хамгийн боломжтой нь Монгол болж таарна. Хоёр Солонгостой, бусад их гүрнүүдтэй алинтай нь ч найрсаг харилцаатай, олон улсын харилцаанд аядуу, зарим талаар төвийг сахих байр суурьтай байдаг Монголыг сонгоод авчихлаа гэхэд гадаад ямар ч улс, түнш, хөршүүд маань хардахгүй, гайхахгүй. Харин ч дэмжиж магад. Би санаж байна. 2002 оны намар тэр үеийн Японы Ерөнхий сайд Ж.Койзүми Пхеньянд хулгайлагдсан иргэдээ авахаар очиж, Ким Жон Иртэй хэлэлцээ хийсэн. Энэ асуудлаар дараагийн шатны хэлэлцээ явуулахаар хоёр тал Малайзын Куала-Лумпурыг сонгож авч байсан. Би тэр үед Токиод судалгааны хүрээлэнд ажиллаж байхдаа Улаанбаатар руу, ГХЯ руугаа захидал бичиж санаачилга гаргаж, Куала-Лумпурын оронд Улаанбаатараа нэр дэвшүүлээч, тэгээд тэр өвлийн хахир хүйтэнд уулзуулаач гэж бичиж байсансан. Яагаад хахир хүйтэн өвөл гэсэн бэ гэхлээр 1974 оны нэгэн үйл явдал санаанд буусан л даа. Зөвлөлт-Америкийн харилцаа чинээндээ тултал хурцдаад тэр хурцадмал байдлыг мэдрүүлэх гэж АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Фордыг Владивостокийн цас дарсан хүйтэн тайгад урьж уулзсаныг би харьцуулсан юм. Тэрчлэнгээр Улаанбаатарын хүйтэн өвөл хэлэлцээний ширээнд БНАСАУ, Япон хоёр зэрэг суугаасай гэж хүссэн л дээ. АСЕМ-ыг амжилттай зохион байгуулаад дэлхийд танигддагаа танигдчихсэн Монголд энэ уулзалт болоосой хэмээн ерөөж, энэ талаар дипломатын чармайлт гаргахыг Ерөнхийлөгч, Засгийн газартаа уриалж байна. ГХЯ ч энэ чиглэлээр идэвхтэй ажиллах хэрэгтэй.
-АНУ тус улсад ЭСЯ-аа нээгээгүй. Харин манай улсаас тус улсад суугаа Элчин сайдын талаар ярихгүй юу?
-АНУ бол БНАСАУ-ыг хүлээн зөвшөөрөөгүй, дипломат харилцаа байхгүй. Харин манай улс 70 жилийн турш дипломат харилцаатай, одоо ч хоёр талдаа Элчин сайдаа томилон ажиллуулж байна. Миний багын найз С.Цоггэрэл гэдэг нөхөр тэнд Элчин сайдаар ажиллаж байгаа. Монгол Улсаас БНАСАУ-д суугаа Элчин сайд С.Цоггэрэл БНАСАУ-д болсон үерийн гамшигтай холбогдуулан Монгол Улсын Засгийн газраас үзүүлж буй хүмүүнлэгийн тусламжийг БНАСАУ-ын Гадаад хэргийн дэд сайд Ри Гил Сөнд хүлээлгэж өгөв гэсэн мэдээ манай хэвлэлд явж байсныг эргэж сөхөж үзээрэй.
-Шинэ Ерөнхийлөгч Умард Солонгостой ямар харилцаатай байгаа бол?
Энэ асуудлыг ЕТГ, Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөхөд тавьж хариулт авбал зүйтэй болов уу. Миний мэдэхээс Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад БНАСАУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд О Сын Хо энэ оны эхээр Итгэмжлэх жуух бичгээ өргөн барихад Ерөнхийлөгч Х.Баттулга шинэ Элчин сайдад хандан “Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдон ажиллаж байгаад баяр хүргэе. Хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож байгаа энэ үед Элчин сайдаар томилогдон ирж байгаа тань чухал үүрэг билээ. Тиймээс цаашид таны оролцоотойгоор хоёр орны найрсаг харилцаа улам бэхжинэ гэдэгт итгэлтэй байна, хөдөө аж ахуйн салбар, спортын салбарт БНАСАУ-тай хамтран ажиллахдаа таатай байх болно” гэж хэлсэн. Ноён Х.Баттулга өмнө нь УИХ-ын гишүүн, салбарын сайд байхдаа БНАСАУ-д айлчилж байсан юм билээ. Тэгэхлээр энэ талаар өөрийн гэсэн байр суур, бодол, ойлголт мэдээж байгаа байх. Түүнийгээ гадаад бодлогодоо ч тусгаж хэрэгжүүлэх биз ээ.
-Бид энэ улстай ямар зайнд харьцах ёстой гэж та боддог вэ?
Энэ жил бол 70 жилийн ойн жил нь. Найрсаг харилцаатай хуучны түнш нөхөр улс маань.
-Нэгэнтээ дипломат харилцаатай явсаар 70 жилийн нүүр үзэж байгаа хоёр улс шүү дээ. Энэ жил бол 70 жилийн ойн жил нь. Найрсаг харилцаатай хуучны түнш нөхөр улс маань. Тэр утгаар тийм зайнд тэгж харилцах ёстой гэсэн загварт хатуу баригдахгүй болов уу. Харин олон улсын хамтын нийгэмлэгийн нэгдсэн байр суурь, дэлхий дахинаас тус улсад тавьж буй шаардлага, Зүүн хойд Азид энх тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалах үүднээс тавигддаг нийтийн чармайлттай Монгол Улс гадаад улс төрийн бодлогоо уялдуулах нь мэдээж юм.
-Хоёр Солонгос эргэн нэгдэхгүй байгаа шалтгааныг зарим судлаач улс төрөөс илүүтэй эдийн засагтай холбон тайлбарладаг. БНАСАУ хөгжлөөр их хоцорсон тул Өмнөд Солонгос тус улсад хөрөнгө оруулах сонирхолгүй гэдэг. Таны бодол юу вэ?
-Нэгдлийн тухайд хэрэв 1970-аад оноос гэж ярих аваас бараг 50 жилийн урт түүх дэлгэж болно. Дээд хэмжээнд болон сайд нарын түвшинд уулзаж ярилцсан, хамтарсан мэдэгдэл гаргасан гэвэл урт түүх буй. Би эдийн засгийн хөгжлийн зөрүү гэдгээсээ илүүтэй улс төрийн элдэв шалтгаан байгаа гэж үздэг. Яг одоо бол Солонгосын хойгт умард-өмнөд өргөрөгийн 38 дугаар зурвасаар зааглан олон улсын харилцааны хоёр субъект, хоёулаа олон улсын харилцаанд өргөнөөр хүлээн зөвшөөрөгдсөн хоёр тусдаа БНУ-ууд зэрэгцэн оршиж байна. Умардад өөрийн гэсэн өвөрмөц чучхейн үзэл суртал, төлөвлөгөөт эдийн засаг бүхий коммунист засаглалтай социалист улс, Өмнөдөд чөлөөт ардчилсан нийгэм бүхий капиталист улс, өөрөөр хэлбэл нийгмийн хоёр өөр байгуулал нэг хойгт оршиж байна. Солонгосын дайны гал зогсоосноос цааш энхийн гэрээ байгуулаагүй, нэг ёсондоо дайны байдалдаа байна. 1945 онд Солонгос чөлөөлөгдөхөд л хойноос нь СССР, өмнөөс нь АНУ чөлөөлж очоод 38-р өргөрөгөөр энэ улсыг хуваачихсан, тэр хуваагдал яг одоо бодитой оршиж байна гээд яривал тэр хөрөнгө оруулалт зэргээс хол даваад явчихна.
Хэрэв дайтах дээрээ тулбал дэлхийн нийтийн олонхи нь, НҮБ бараг тэр чигээрээ Өмнөд Солонгосын талд зогсох болов уу
-Байс гээд л дайны байдал зарлаад л, цөмийн бөмбөг хаяна, пуужингаар харваж галан далайд живүүлнэ гээд л Пхеньянаас заналхийлдэг, тэр заналхийлэлд нь ч дэлхий нийт дассан мэт байдаг. Яагаад ингэж зоригтой дуугардаг юм бэ? Хэнд найддаг юм бэ? Дайн дэгдвэл төсөөлснөөс долоон дор юм болмоор санагдах юм.
-Хэнд найддаг юм бэ гэдэгт чинь л хариулъя. Ийм аман заналхийлэл, суртал нэвтрүүлэг, цэргийн хээрийн сургуулийн тухай л мэдээлээд байхаас бус БНАСАУ-аас Хятад, тухайн үеийн Зөвлөлттэй байгуулсан гэрээнүүдийн талаар хэн ч сонирхдоггүй. БНХАУ-тай 1961.07.11-нд Найрамдал, хамтын ажиллагаа, харилцан туслах тухай гэрээ Бээжинд байгуулж, түүнд Жоу Эньлай, Ким Ир Сен нар гарын үсэг зурсан байдаг. Тэр гэрээ хүчин төгөлдөр байгаа, хэрэв Умард Солонгост дайны аюул тулгарбал тэр гэрээ үйлчлэнэ. Тэр гэрээний нэгдүгээр зүйл нь Ази, дэлхий дахинд энх тайван, аюулгүй байдлыг хамгаалах; II зүйл нь аль нэг нь зэвсэгт халдлагад өртвөл харилцан цэргийн тусламж үзүүлэх, байгаа бүх хэрэгсэлээрээ нэг нь нөгөөдөө туслах; III зүйл нь нэгийнхээ эсрэг чиглэсэн холбоо өөр улстай байгуулахгүй, тийм эсвэлд оролцохгүй байх; IV зүйл нь нийтлэг эрх ашгийг нь хөндсөн олон улсын асуудлаар зөвлөлдөх; V зүйл нь социализмын бүтээн байгуулалтдаа эдийн засаг, техникийн туслалцаа харилцан үзүүлэх, эдийн засаг, соёл, ШУТ-ийн хамтын ажиллагаа хөгжүүлэх; VI зүйл нь хоёр Солонгосын нэгдэл нь энх тайван, ардчилсан үндсэн дээр хангагдах ёстой гэсэн заалтууд бий.
Тухай үеийн Зөвлөлт Холбоот Улстай Найрамдал, хамтын ажиллагаа, харилцан туслах тухай гэрээнд 1961.07.06-нд Москвад Н.С.Хрущев, Ким Ир Сен нар гарын үсэг зурсан байдаг
Тухай үеийн Зөвлөлт Холбоот Улстай Найрамдал, хамтын ажиллагаа, харилцан туслах тухай гэрээнд 1961.07.06-нд Москвад Н.С.Хрущев, Ким Ир Сен нар гарын үсэг зурсан байдаг. Мөн л энх тайвныг бэхжүүлэх, бүх нийтийн аюулгүй байдлыг хангах заалтууд тэнд нь бичээтэй буй. Гэрээнд оролцогч аль нэг тал нь аль нэг улс болон улсуудын эвслийн зүгээс түрэмгийлэлд өртөж дайнд нэрвэгдвэл нөгөө тал нь цэргийн болон бусад тусламж үзүүлж, өөртөө буй бүх арга хэрэгсэлээр дэмжин тусална гэсэн заалт тэр гэрээнд буй. ОХУ СССР-ийг залгамжлахдаа тэрхүү гэрээг тэр чигт нь мөрдөж байна.
Энэ утгаар авч үзвэл БНАСАУ нь Орос, Хятадын зүгээс аюулгүй байдлын маш том баталгаатай гэж үздэг. Түүндээ ч эрддэг тал бий.
АНУ-ын хувьд цөмийн зэвсэглэлээр хөөцөлдөхийг нь зогсоох, дэглэмийг нь солих хоёр өөр ойлголтыг ямагт хольж хутгаж ирсэн нь БНАСАУ-ын хоёр гол холбоотны зүгээс эсэргүүцэх шалтаг болж ирсэн болов уу. Хятадын хувьд, Орос ч ялгаагүй БНАСАУ-д ямар нэгэн өөрчлөлт авчрахыг төдийлөн сайшаахгүй. Солонгосыг хүчээр нэгтгэх, дэглэм солих, статус квог өөрчлөх аливаа алхмыг тэд ерөөсөө хүлээн зөвшөөрөхгүй. Гэхдээ Пхеньянд сануулга өгөхөөс хойш суухгүй. НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүдийн хувьд түүний хоригийг дэмжиж, “Одоо боль доо, хангалттай дөвчигнөлөө” хэмээн хойдуулд хэлдэг болсныг дэвшил хэмээн ойлгож болно. Үүнийг нь ч хойдуул ойлгодог, тэгэхдээ тэр болгон дагадаггүйг бид харсаар байна.
-Өмнөд Cолонгост олон монгол байдаг. Хоёр улсын хоорондын харилцаанаас үүдэлтэйгээр энэ монголчууд маань айдастай байх үндэс бий юу. Нэг өглөө л цөмийн зэвсэг хаячихвал яана гэх айдас ч юм уу?
-Өмнөдөд манай 46 мянган иргэн аж төрж, хөдөлмөрлөж байдаг гэсэн мэдээ саяхан явж байсан. Одоо нэмж ажилчин явуулахаар бүртгээд өнгөрөгч 7 хоногт ихээхэн ажил өрнөж байна билээ. Нэмэгдээд хэд ч болдог юм, 50 мянгаас давах биз ээ. Солонгосын хойгт түгшүүртэй байдал дэвэрч, цөмийн зэвсгээр хойдуул нь байнга заналхийлэх нь тэдний хувьд ч, тэднийг явуулсан эндэх ар гэрийнхнийх нь хувьд ч таатай мэдээ ер биш. Ядаж сэтгэл санааны хувьд яаж тогтвортой байх билээ. Гэхдээ тэгж заналхийлсээр лав 20 гаран жилийг туулчихсан тул заналхийллээс уйдах залхах, улиг болох тийшээгээ хандчихсан гэдгийг бид дэлхийн хэвлэл мэдээллээс харж байна. Өмнөд Солонгос өөрийгөө хамгаалах чадвартай, тийм технологитой, АНУ-тай холбоотон, хэрэв дайтах дээрээ тулбал дэлхийн нийтийн олонхи нь, НҮБ бараг тэр чигээрээ Өмнөд Солонгосын талд зогсох болов уу. Тийм их эсэргүүцэлтэй тулахгүй гэдгээ ч хойдуул нь мэддэг. Тэр хэрээрээ заналхийллээ бодит хэрэг болгочихолгүй явсаар өнөө хүрсэн. Солонгосын хойгт хойдуул нь аман заналхийллийн доозыг хэтрүүлэн сүржигнэлээ гээд бид Монгол-БНСУ-ын харилцаа, хамтын ажиллагаагаа зогсоочихгүй шүү дээ. Тэр чинь манай гуравдагч хөршийн нэг, маш чухал түнш улс. Хожуухан дипломат харилцаа тогтоосон гээд манай хоёр улс ямар өндөр түвшинд, ямар их итгэлцсэн, бие биеэ нөхсөн түншлэлийн харилцаа үүсгэчихээд байгаагаа бид олж харах хэрэгтэй.
-Ярилцлага өгсөнд баярлалаа.