Ус сувгийн удирдах газрын харъяа Усны төв лабораторийн эрхлэгч Н.Цэвэг-Очироос нийслэлчүүдийн ундны усны шинжилгээний талаар зарим зүйлийг тодрууллаа.
-Ундны усныхаа чанарт эргэлзэх хүн сүүлийн үед олон боллоо. Төвийн шугам сүлжээний усны шинжилгээг хэрхэн хийдэг вэ?
-Нийслэлийн хэмжээнд ундны усны долоон эх үүсвэрээс Улаанбаатар хотын 1.3 сая иргэн ундаалж байна. Энэ үүсвэрүүдээс эх авсан ус түгээх 950-1000 цэгээс графикийн дагуу өдөр бүр дээж авч, лабораторийн шинжилгээ хийдэг.
Бид авсан дээжиндээ химийн 20, микробиологи, бактериологийн зургаа, багажит анализийн 23 гэх зэргээр нэг дээжид 60-70 нэр төрлийн шинжилгээ хийдэг. Манай лабораторийн тоног төхөөрөмжийн хүчин чадал, олон улсын стандарт шаардлагыг хангасан. Тэгэхээр нийслэлийн иргэд ундны усандаа эргэлзэх шаардлагагүй юм.
-Ундны усны чанарт лабораторийн шинжилгээг өдөр тутам хийдэг гэсэн үг үү?
-Тийм ээ. Ус бол хамгийн их хяналттай хүнсний бүтээгдэхүүн гэж ойлгож болно. Монгол Улсын төвлөрсөн шугам сүлжээний ус стандартын шаардлага бүрэн хангаж байгаа нь өнөөдрийн мэдээнээс ч харагдаж байна. Нийслэлчүүд өндөр хяналтын шинжилгээгээр орсон цэвэр ус хэрэглэж байна гэсэн үг.
-Ундны усны шинжилгээний дүнг иргэд мэдэх боломжтой юу?
-Боломжтой. Бид нар графикийн дагуу машинаар явж, өдөр бүр дээжээ авчирна. Шинжилгээний үр дүнг өдөр бүр мэдээлдэг. Усны чанарын хяналтын мэдээллийг манай байгууллагын www.usug.ub.gov.mn сайтаас харж болно. Бидний ундаалж буй ус хэт цэнгэг усны бүлэгт ордог, эрдэсжилт багатай зөөлөн ус. Усанд нян, эрсдэл үүсэхээс сэргийлж ундны усыг хлороор халдваргүйжүүлдэг. Бидний ууж буй ус Монгол Улсын стандартыг бүрэн хангаж байна.
-Айлууд крантны ус уухаасаа зөөврийн савласан усыг илүүд үзэх хандлага ажиглагдаж байна л даа?
-Усандаа эргэлзэж байна гээд ус шүүгч янз бүрийн төхөөрөмж гэртээ тавьж байна л даа. Энэ бол хувь хүмүүсийн хүсэл зоригийн асуудал. Нэг хэсэг ус цэвэршүүлэгч импортолдог компаниудын бараагаа борлуулах сурталчилгаа хүчтэй явснаар хүмүүс ундны усандаа эргэлзэх байдал хүчээ авсан. Компанинуд “Усыг чинь шинжлээд өгье” гэж нэг хэсэг айлуудаар баахан явсан. Тэр компаниуд усны эрдэсжилтийг хэмждэг багажаар усыг тундасжуулаад, савны ёроолын шар, хар өнгийг харуулж “Танай ус бохирдолтой байна” гэж иргэдийг баахан төөрөгдүүлсэн.
Манай байгууллагаас үүнд тодорхой хариу өгсөөр байсан. Компаниудын ийм сурталчилгаа одоо бараг явахаа больсон байна лээ. Байгалийн цэвэр усанд тодорхой хэмжээгээр янз бүрийн эрдэс бодисууд байдаг. Харин савласан усыг цэвэршүүлэхдээ усан дахь эрдэс бодисуудыг шүүгээд бараг нэрмэл ус болгочихдог. Усанд хүний биед хэрэгтэй эрдэс бодисууд олон бий. Нэрмэл ус бол ямар нэг урвалд нөлөө үзүүлдэггүй, химийн шинжилгээнд хэрэглэдэг.
-Орон сууцны зарим хорооллын крантнаас зэвтэй ус гоожиж байна гэж гомдол их гаргадаг?
-Олон жил ашигласан металл хийцийн шугам хоолой зэвэрнэ. Шугам хоолойг засаж, шинэчлэх ажлыг манай байгууллага хийдэг. Тун удахгүй Австрийн Засгийн газрын 8-9 сая еврогийн буцалтгүй тусламжаар суваг шуудуу ухахгүйгээр шугам хоолойг доторлодог технологийг нэвтрүүлэх гэж байна.
Энэ ажлыг эхлүүлэхээр Австрийн мэргэжилтнүүд ирж зааж зөвлөн, манай мэргэжилтнүүд ч сургалтад яваад ирлээ. Тоног төхөөрөмжийг нь авчирсан, хавраас шугам хоолойг засаж, шинэчлэх ажил эхэлнэ. Ундны усны шугам хоолойнуудыг солих ажил төсөв мөнгөтэй холбоотой учир удаашрах тал байдаг. УСУГ-ын харьяаны 580-аад км шугам хоолой бий. Олон жилийн насжилттай хоолойнуудыг үе шаттайгаар засаж байна.