Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуулийн баг шүүхийн мэтгэлцээний олон улсын тэмцээнд шагналт байр эзэлжээ.
Олон Улсын Улаан загалмайн хороо, Хонгконгийн улаан загалмай нийгэмлэг, Хонгконгийн их сургууль хамтран зохион байгуулдаг Ази-Номхон Далайн орнуудын Олон улсын хүмүүнлэгийн эрх зүйн шүүхийн мэтгэлцээний 16-р тэмцээн энэ сарын 6-10-ны өдрүүдэд болсон байна.
Уг тэмцээнд Бээжингийн их сургууль, Хонгконгийн Их Сургууль, Токиогийн Их Сургууль, Австралийн Нью Саут Валийн Их Сургууль зэрэг Ази-Номхон далайн бүсийн 21 улсын 25-н их сургуулийн шилдэг багууд өрсөлджээ.
Ази-Номхон далайн бүсийн 21 улсын 25-н их сургуулийн шилдэг багууд өрсөлджээ
Энэ удаагийн тэмцээнд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн баг прокурорын талаас гаргасан тайлбараараа анх удаа шагналт байранд шалгарсан байна.
МУИС-ийн багт Хууль зүйн сургуулийн эрх зүйн оройн хөтөлбөрийн 2-р ангийн оюутан Б.Мягмардорж, Г.Энх-Амгалан, олон улсын эрх зүйн 4-р түвшний оюутан Б.Итгэл, 3-р түвшний оюутан А.Мандуул нар оролцож, дасгалжуулагчаар МУИС-ийн ХЗС-ийн дэд профессор, доктор Д. Гангабаатар ажилласан байна.
Уг шүүхийн мэтгэлцээний тэмцээн нь Олон улсын гэрээ, конвенц, тэдгээр дээр үндэслэж гарсан Олон улсын эрүүгийн шүүхийн болон бусад шүүхийн шийдвэрийг өгөгдсөн кейс дээр хэрэглэх байдлаар явагддаг.
Өнгөрсөн жил тус сургуулиас хоёр оюутан, нэг дасгалжуулагч оролцож байжээ.