БНХАУ "Нэг бүс, Нэг зам" санаачилгынхаа эрчим хүчний салбарын зарцуулалтаа танаж байгаа талаар Бостоны их сургуулийн Олон улсын хөгжлийн бодлогын төв мэдээллээ. Өнгөрсөн онд л гэхэд эрчим хүчний салбарын төсөл, хөтөлбөрийн зарцуулалт нь 28 хувиар буурч, 14.3 тэрбум ам.долларт хүрсэн байна.
БНХАУ 2001 оноос хойш "Нэг бүс, Нэг зам" санаачилгад багтсан улсуудын эрчим хүчний төсөл хөтөлбөрүүдэд 128 тэрбум ам.долларын хөрөнгө оруулжээ. Ийнхүү хилийн чанадад эрчим хүчний салбарын зарцуулалт нь буурсан нь тус улсын Засгийн газар гадагш чиглэсэн мөнгөний урсгалд хяналтаа чангатгасантай холбоотой гэж “HNA Group” болон “Anbang Insurance” үзжээ.
"Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд БНХАУ-ын гадагш чиглэсэн хөрөнгийн урсгал өссөн нь хөрөнгийн данс болон бусад гадаад хүчин зүйлүүдэд сөргөөр нөлөөлсөн" гэж Бостоны их сургуулийн профессорууд тайлбарлаж байна. Үүнээс гадна "Нэг бүс, Нэг зам" санаачилга буурай хөгжилтэй орнуудад өрийн дарамт үүсгэж болзошгүй гэж Вашингтонд төвтэй Олон улсын хөгжлийн төв өнгөрсөн долоо хоногт мэдээлжээ.
Б.Ариунболд