БНХАУ Коммунист намын эрх мэдлийг нэмэгдүүлэх төлөвлөгөөгөө танилцуулсан байна. Энэхүү зорилтын хүрээнд Засгийн газрын бүтцийг шинэчлэн, зарим яам, агентлагуудыг нэгтгэх ажээ.
Тодруулбал, татварын алба хэлтсүүдийг шинэчлэх, "Нэг бүс, Нэг зам" санаачилгын хэрэгжилтэд хяналт тавих шинэ байгууллага бий болгох, Худалдааны болон Гадаад хэргийн яамны зарим ижил, төстэй үүргүүдийг нэгтгэх зэрэг өөрчлөлтийг хэрэгжүүлэхээр болжээ. Мөн банк болон даатгалын зохицуулах хороодоо нэгтгэж, 43 их наяд ам.долларын хөрөнгөтэй санхүүгийн институт байгуулахаа мэдэгдсэн байна.
Энэ нь санхүүгийн салбарын эрсдэлээс сэргийлэх, чанаргүй позицын хэмжээг бууруулах зорилготой гэж тус улсын Төрийн зөвлөл мэдээлжээ. БНХАУ-ын Банкны зохицуулах хороо анх 2003 онд байгуулагдаж байсан аж. Энэ удаагийн шийдвэр нь 2003 оноос хойш БНХАУ-ын санхүүгийн салбарт хийгдэж байгаа хамгийн өргөн хүрээний шинэчлэлд тооцогдож байна.
Энэхүү шинэ байгууллага нь санхүүгийн салбарын эрсдэлийг бууруулах Ши Жиньпиний зорилтод дэмжлэг болно гэж ажиглагчид үзэж байгаа ажээ. Түүний хувьд 2023 оноос хойш Ерөнхийлөгчийн албан тушаалаа хадгалан үлдэх боломжтой болоод байгаа юм. Үүний зэрэгцээ санхүүгийн хоёр гол байгууллагаа нэгтгэснээр БНХАУ-ын Төв банкны гүйцэтгэх үүрэг, нөлөө улам нэмэгдэж магадгүй байна.
Б.Ариунболд