Бүртгэлтэй ажилгүйчүүдийн 30 хувийг дээд боловсролтой иргэд эзэлж байна

GoGo.mn

2018-03-13 15:23 GMT+8

2018 оны хоёрдугаар сарын байдлаар бүртгэлтэй ажилгүйчүүдийн 29,9 хувийг дээд боловсролтой иргэд эзэлж байгаа талаар Үндэсний статистикийн хорооноос танилцууллаа.

Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад ажил хайж бүртгүүлсэн иргэд өнгөрсөн хоёрдугаар сард 36.3 мянга болсны, 24.6 мянга нь бүртгэлтэй ажилгүй иргэд, 11.7 мянга нь ажилтай боловч өөр ажил хайж байгаа иргэд байна.

Нийт бүртгэлтэй ажилгүй иргэд өмнөх оны мөн үеэс 9.5 мянган хүнээр буурч, өмнөх сараас 344 хүнээр өсөж, 24.6 мянга болсны 12.8  мянга нь эмэгтэйчүүд байна.

Бүртгэлтэй ажилгүй иргэд:

  • Улаанбаатарт 7.6 мянга
  • Төвийн бүсэд  4.9 мянга
  • Баруун бүсэд  4.8 мянга
  • Хангайн бүсэд  4.6 мянга
  • Зүүн бүсэд  2.7 мянга байна.

Аймаг, нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад 2018 оны эхний хоёрдугаар сард ажилгүй 12.3 мянган иргэн шинээр бүртгүүлж, бүртгэлтэй байсан 1.8 мянган иргэн ажилд зуучлагдан орж, 11.3 мянган иргэн ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагдсан байна.

Өмнөх оны мөн үеэс шинээр бүртгүүлсэн ажилгүй иргэд 1.7 мянган хүнээр, ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагдсан иргэд 1.5 мянган хүнээр буурч, ажилд зуучлагдан орсон иргэд 314 хүнээр өссөн байна.

2018 оны хоёрдугаар сарын эцэст бүртгэлтэй ажилгүй иргэдийг боловсролоор нь ангилж үзэхэд:

  • Бүрэн дунд-45.8 хувийг,
  • Дипломын болон бакалаврын дээд- 29.9 хувийг,
  • Техникийн болон мэргэжлийн-8.5 хувийг,
  • Суурь- 6.0 хувийг,
  • Тусгай мэргэжлийн дунд- 5.6 хувийг,
  • Бага- 2.0 хувийг,
  • Магистр, доктор-1.1 хувийг,
  • Боловсролгүй иргэд-1.1 хувийг эзэлж байна.

Мөн улсын хэмжээнд бүртгэлтэй ажилгүй иргэдийн 57.9 хувь нь 15-34 насны залуучууд байгаа юм байна.

С.Отгонжаргал 

GoGo Facebook Хуудас
 
 
У.Хүрэлсүх 2017 оны аравдугаар сарын 4-нд Ерөнхий сайд болсон. Түүний тэргүүлсэн Засгийн газрын үйл ажиллагаанд Та ямар дүгнэлт өгөх вэ?
Нийт 192 санал өгсөн байна.

Дээшээ