Нэг ажилтанд ногдох сарын дундаж цалин 2017 оны дөрөвдүгээр улирлын байдлаар 1.0 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 96.0 мянган төгрөгөөр, өмнөх улирлаас 83.0 мянган төгрөгөөр өссөн хэмээн Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.
Ажиллагчдын цалинг мэргэжлээр нь авч үзэхэд суурин төхөөрөмж, машин механизмын операторч, угсрагчийн сарын дундаж цалин хамгийн их буюу 1.2 сая төгрөг, харин ХАА, ой загас агнуурын мэргэшсэн ажилтных 545.7 мянган төгрөг буюу хамгийн бага байна.
Ажиллагчдын сарын дундаж цалинг эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбарын ангиллаар авч үзвэл, уул уурхай, олборлолтын салбарт ажиллагчдын сарын дундаж цалин хамгийн их буюу 2.3 сая төгрөг, харин зочид буудал, байр, сууц болон нийтийн хоолны үйлчилгээний салбарынх хамгийн бага буюу 632.3 мянган төгрөг байна.
Ажиллагчдын сарын дундаж нэрлэсэн цалин 2017 оны дөрөвдүгээр улиралд 2010 оны 4 дүгээр улирлаас 2.7 дахин нэмэгдсэн ч худалдан авах чадварыг илэрхийлэх бодит цалин 62.9 хувиар нэмэгджээ.
С.Отгонжаргал