Нийтлэлч Б.Зоригт
Дэлхийн аялал жуулчлалын томоохон цэг болох Тайландын нийслэл Бангкокоос гадна Тайландад аялж амарч болох газруудын нэг бол Koh Samui арал юм. Koh Samui бол Phuket-ийн дараа орох Тайландын хоёр дахь том арал. Хэрэв халуун орны уур амьсгал, цагаан элс бүхий далайн эрэг, өвөрмөц байгалийн тогтоц болон амтат хоол таны сонголт бол Koh Samui танд төгс зохицох болно.
Гуравдугаар сард дундаж температур +29C градус байдаг тул арлыг зорих тохиромжтой үеүдийн нэг юм. Мөн сарын ердөө 4 өдөр л бороо ордог учир нарны тосоо авахаа бүү мартаарай.
Бангкокоос хэрхэн хүрэх вэ
Бангкокоос Koh Samui хүрэх 4 арга байгаа бөгөөд хамгийн хялбар, хурдан арга бол шууд нислэгээр очих юм. Өдөрт 20 шууд нислэг Бангкокоос нисдэг.
Шууд нислэг үнэтэй үед арай хямдаар Surat Thani хүртэл нисээд тэндээсээ усан онгоцоор очиж болно.
Бүр хямд аргууд бол Галт тэрэг+Усан онгоц болон Автобус+Усан онгоц юм. Ингэж аялахын сул тал бол 11-12 цагийг замдаа өнгөрүүлнэ.
Далайн эрэг
Гайхамшигт цагаан элстэй далайн эргүүд болон гүн хөх далай Koh Samui-г сонгох томоохон шалтгаан юм. Ингээд зарим нэгэн алдартай үзэсгэлэнт 3 далайн эрэг болон сонирхолтой тогтоц бүхий газрыг танилцуулъя: Chaweng, 2. Bophut (Загасчны тосгон), Lamai
Далайн эрэг дээр өдрийн цагаар наранд биеэ шарах, далайд сэлэх, моторт болон бусад завийг түрээслэх мөн усан спортын төрлүүдээр хичээллэж болох бөгөөд шөнийн цагаар далайн эрэг орчмоор болох шоу цэнгээнд оролцон цагийг зугаатай өнгөрүүлэх боломжтой.
Үзэх газрууд
(Том Будда бурхан)
Koh Samui-гийн хойд эрэгт байрлах алдарт “Том Будда бурхан” нь арлын хамгийн алдартай газар юм. 12м өндөр энэхүү алтан Будда хэдэн км-ийн цаанаас ч харагддаг. Энэхүү бурхан байрлах сүмд өөр олон төрлийн шүтээнүүд болон жижиг бурхдыг та үзэж сонирхоорой. Тэнд байрлах шашны дэлгүүрээс та аз дагуулах бэлэг дурсгалын зүйлсийг худалдан авах боломжтой.
(Na Мuang Хүрхрээнүүд)
Na Muang хоёр хүрхрээ нь aрлын олон хүрхрээнүүд дундаас яахын аргагүй хамгийн үзэсгэлэнтэй нь юм. Энэ хүрхрээнүүдийг “Purple Waterfalls” буюу Нил ягаан хүрхрээнүүд гэж нэрлэдэг. Энэ нэрний учир нь хүрхрээнүүдэд нарны гэрэл тусаж нил ягаан өнгөтэй харагддаг. Хоёр хүрхрээ 10 минут алхмын зайтай бөгөөд дээр нь байрлах Na Muang-2 хүрхрээ нь илүү үзэсгэлэнтэй. Амарч усанд сэлэхэд тохиромжтой гэдгээрээ Na Muang хүрхрээнүүд алдаршжээ. Арлын ихэнх аяллын хөтөлбөрүүд Нил ягаан хүрхрээнүүд дээр зогсож аялагчдад сэргэх сайхан боломж олгодог байна.
(Өвөө ба Эмээ хаднууд)
Энэ байгалийн өвөрмөц тогтоц нь аялагчдын дунд маш алдартай газар юм. Энэхүү хаднуудын тухай домогт өгүүлснээр нас биед хүрсэн хүүгээ гэрлүүлэх гэж бэр гуйхаар далай гатлаж явсан хөгшдийн завь далайн шуурганд хөмрөн нас барсан бөгөөд улмаар хад болцгоосон гэсэн байдаг.
(Ang Thong Marine Үндэсний соёл хүрээлэн)
Нийт олтригийн 80 хувь орчмыг хамардаг тус үндэсний хүрээлэн нь Тайландын хамгийн итгэмээргүй гайхамшигтай өвөрмөц байгалийн цогцолбор юм. Энд та маш олон төрлийн хуурай газрын болон далайн амьтдыг харах боломжтой. Далайд шумбах (scuba diving), моторт болон энгийн завиар аялах боломжтой. Та энд амьдралынхаа гайхамшигтай мөчүүдийг өнгөрөөх болно гэдэг эргэлзэхгүй байж болно.
Samui Аквариум ба Барын үзүүлбэр
Арлын аквариум болон амьтны хүрээлэн хамт байрладаг тул та нэг дор олон зүйл үзэж сонирхох боломжтой. Аварга загас болон өөр олон төрлийн загаснаас гадна зүүн өмнөд Азийн бар, тоть, далайн шонхор, бүргэд, минжийн үзүүлбэрүүдийг үзэж нүдээ баясгах боломжтой. Тэр дундаа барын үзүүлбэр нь хамгийн алдартай бөгөөд батай цуг зургаа авахуулсан ч болдог ажээ.