Урин дулааны цаг ирэхтэй зэрэгцэн харшлын улмаас хамар битүүрдэг. Түүнээс гадна агаар дуслын замын болон вирус, бактерийн халдвар их байгаа тул хамар битүүрэх өвчлөл сүүлийн жилүүдэд нэмэгджээ.
Хамар битүүрэхийг хүмүүс тэр бүр тоодоггүй. Шинж тэмдэг илрэх үед дусаалга, гаа хэрэглэн, аргацаадаг. Гэвч энэ нь маш олон сөрөг үр дагавартай. Агаарын бохирдол, тамхидалт энэ өвчний шалтгаан болж буйг “Сонгдо” эмнэлгийн чих, хамар, хоолойн эмч Ю.Баянмөнх хэлж байна.
ХАМРЫН ДУСААЛГЫГ 4-6 ХОНОГООС ХЭТРҮҮЛЭН ХЭРЭГЛЭЖ БОЛОХГҮЙ
-Чих хамар хоолойн өвчлөл тэр дундаа хамар битүүрэх, гайморитын шалтгаан нь тамхидалт гэж та үзэж байна. Үүнээс гадна хамар битүүрэх ямар шалтгаан байдаг юм бол?
-Хамар ямар үүрэгтэй вэ гэдгээс яриагаа эхэлье. Хамар духны, элхэг, зажуур, суурь гэсэн дөрвөн хөндийтэй. Эдгээр нь толгойг хөнгөн байлгах, дуу цуурайтуулах, агаарыг нөөцөлж, амьсгалуулах үүрэгтэй. Хамар биднийг амьсгал авахад дулаацуулдаг. Бид хасах градуст амьсгалж байсан ч түүнийг хамар 37 градус хүртэл халаагаад оруулдаг. Мөн амьсгалыг 80 хувь чийглэж, бактерийг цэвэрлээд, хүчилтөрөгчийг нь аваад, үнэрийг нь үнэртүүлээд цааш нь илгээдэг тийм мундаг систем. Энэ систем алдагдаад ирэхээр хамар битүүрч эхэлдэг.
Хамар амьсгалыг 80 хувь чийглэж, бактерийг цэвэрлээд, хүчилтөрөгчийг нь аваад, үнэрийг нь үнэртүүлээд цааш нь илгээдэг тийм мундаг систем
Вирүс, бактерийн гаралтай, дээр нь харшил, хамрын муруйлт, гадна орчны нөлөө буюу агаарын бохирдол, жирэмслэлт гээд олон шалтгаан бий л дээ. Үйл ажиллагаа алдагдаад бактерийг цэвэршүүлж чадахгүй, агаарыг дулаацуулж, шүүж чадахгүй болж, зөв бус амьсгалаад ирэхээр гамрийн хөндий үрэвсдэг. Үүнийг гайморит буюу хамар дайврын хөндийн үрэвсэл гэж нэрлэдэг. Энэ үед нүд орчмын яс өвдөх, ногоон нус, цэр гарах, унтаж чадахгүй байх зэрэг зовиуриуд бий болдог. Ханиадны дараа хэсэг эмчилгээ хийлгэхэд намждаг ч дахиад л үрэвсдэг. Агаарын бохирдол, тамхидалт үүний хамгийн гол шалтгаан.
Тамхи татахад хорт хий хамрын бүх үйл ажиллагаагаар дамжиж уушгинд очдог. Ингэхдээ хамранд байдаг хамгаалах үйлдэл бүхий үсийг ихээр унагаана. Ингэснээр дархлаа суларч, ханиад хүрэхэд гайморит, хамар дайврын үрэвсэл болж хүндэрдэг. Тиймээс ханиад хүрсэн үедээ тамхи татвал хамрын үйл ажиллагааг муутгадаг.
Хамрын салст 12мг тоосонцрыг саатуулах “хүчин чадалтай”. Тэрнээс жижиг бол шүүж чаддаггүй учир шууд уушги руу орсноос уушгины бөглөрөлт үүсгэнэ. Хамар агаар дахь жижиг ширхэглэгт тоосонцрыг шүүж чадахгүй. Энэ нь дэлхийн хэмжээний асуудал болчихсон. Уушгины бөглөрөлт, уушгины асуудалд агаарын бохирдол нөлөөлж байгаа юм. Агаарын бохирдол маш аюултай.
-Сүүлийн үеийн судалгаагаар манай улсад нас, хүйсээс үл хамааран тамхины хэрэглээ байна. Энэ хэрээр өвчлөлийн тоо нэмэгдэж байна уу?
-Хүмүүс хамар битүүрлээ гээд эмчид ханддаггүй. Нэгээс хоёр сар гэртээ дусаалга дусаачихдаг. Манайд ирж буй үйлчлүүлэгчдээс асуухад тамхи татдаг хүмүүсийн хамар дайврын хөндийн үрэвсэл илүү хүнд, эдгэрэлт удаан, сэргэлт муу, дархлаа нь сул. Тамхи татдаг хүмүүсийн хамрын хөндийн салст ялгаруулалт, цэвэрлэх үйл ажиллагаа мууддагаас уушги нь ч муу байдаг.
Улирал солигдоход харшлын зүйлс гарч ирдэг. Тэр дагуу хүйтнээс дулаан руу шилжихэд вирүс, бактерийн идэвхжил өндөрсдөг юм. Үүнтэй холбоотойгоор өвчлөл нэмэгдэх нь бий. Гэхдээ чих, хамар, хоолойн өвчинд улирал хамаардаггүй. Жил тойрон л өвддөг өвчин.
Үзлэгийн тоо буурахгүй байна. Насанд хүрэгчдийн чих их өвддөг болсон. Гайморит үүсээд тэрнээсээ чих нь өвдөөд ,чихэнд нь шингэн хулхитай болох зэрэг өвчлөл их байна.
-Хамар битүү үед хоолой байнга өвддөг гэдэг. Удаан хугацаанд хамар битүү байх нь ямар сөрөг нөлөөтэй юм бол?
-Хамрын амьсгал буруу бол хоолой өвддөг. Ам идэхэд зориулсан эрхтэн болохоос биш амьсгалах эрхтэн биш учраас хамрын хийх ёстойг ам гүйцэтгэдэггүй. Хамар бол цэвэрлэх, агаарыг дулаацуулах маш том лаборатори. Бид хамрынхаа хоёр нүхээр зэрэг амьсгалаад байна гэж боддог ч нэг тал нь амьсгалж байхад нөгөө тал нь цэвэрлэдэг. Нэг талаараа 2-4 цаг, нөгөө талаараа 2-4 цаг гэх мэтээр ээлжилдэг. Үнэр дээд, амьсгалж буй агаар дунд талын жимээр явж, буцах эргэлт гэх мэтчилэн маш олон физиологийн үйл ажиллагаа хамарт бий. Хамар бол биохими, эсийн гэх мэтчилэн маш том лаборатори.
Насанд хүрэгчдийн чих их өвддөг болсон. Гайморит үүсээд тэрнээсээ чих нь өвдөөд ,чихэнд нь шингэн хулхитай болох зэрэг өвчлөл их байна
Гэтэл энэ лаборатори ажиллахгүй, удаан хугацаанд хамар битүүрснээр амаараа амьсгалснаас залгиур хоолой хатдаг. Хамар "ажлаа хийж чадахгүй", агаар чийглэхгүй болохоор уушгинд муу. Уушги муудвал зүрх, тархины цусан хангамжид муу. Ихэвчлэн хамрын рефлекс алдагдахаар зүрхний үйл ажиллагаа их гэмтдэг.
Мөн хүн бүтэн агаар амьсгалж чадахгүйн улмаас толгой өвдөнө. Тэгэхээр амарсан мэдрэмж төрөхгүй, ядаргаанд ордог. Хамар байнга битүү байснаас тайван биш, уур уцаартай болно. Авч байгаа хүчилтөрөгчийн хэмжээ дутуу учраас организм ядардаг. Хийн солилцоо маш их алдагддаг. Хүчилтөрөгч, сахараар тэжээгддэг эрхтэн бол тархи. Тэгэхээр хүчилтөрөгч дутахад толгой өвддөг гээд уршиг их бий. Хүмүүс үүнийг мэддэггүйгээс анхаардаггүй. Зөв амьсгалж л зөв амьдарна.
-Гайморитийг бүрэн эмчлэх боломжтой юу?
-Хамрын таславч муруй, самалдаг том, төрөлхийн харшилтайгаас бусад тохиолдолд эмийн эмчилгээгээр эмчлэх бололцоотой. Үүсгэгчийг тодорхойлж, түүнд тохирсон антибиотикийг заасан хугацаанд зөв уувал асуудалгүй. Хүмүүс ихэвчлэн эмийг заасан хугацаанаас эрт дуусгах, антибиотикоо солих, тогтмол цагт уулгүй, эмчтэйгээ нэг цул болж чаддаггүйгээс өвчин нь дахидаг.
Хамар дайврын архаг үрэвсэлтэй хүмүүс хэсэг хугацааны дараа бөглөрлийн шинж болоод заавал мэс ажилбар хийдэг. Орчин үед хамрыг нээлгүйгээр дурангаар хагалгааг хийдэг болсон. Энэ хагалгааг хийлгэснээр хүндэрч, чих хамар хоолойн архаг үрэвслээс гарах тархины менингит, буглаа, хүндрэлээс сэргийлэх боломжтой. Сорви үлдэхгүй, өөрт ямар нэг зовиургүй. Яс үрэвссэнээс ой санамж, хөдөлмөрийн чадвар алдах ч эрсдэлтэй шүү дээ.
Хамар "ажлаа хийж чадахгүй", агаар чийглэхгүй болохоор уушгинд муу. Уушги муудвал зүрх, тархины цусан хангамжид муу. Ихэвчлэн хамрын рефлекс алдагдахаар зүрхний үйл ажиллагаа их гэмтдэг
Гэхдээ гайморит эдгэрэхгүй 1-2 жил болбол заавал хагалгаа хийлгэж цэвэрлүүлэх хэрэгтэй. Чих ч мөн адил. Хүмүүс булга гоожоод байна гээд антибиотик ууж намдаагаад л яваад байдаг. Гэтэл эмчлэхгүй бол энд тэнд жижиг нүхэнд давхарласан хальс үүсгэж явсаар тархины хүндрэлүүд гардаг. Тиймээс энэ бүх аюултай зүйлээс урьтан, шинж тэмдэг илэрсэн даруйд эмчид хандах хэрэгтэй.
-Дусаалга дусаагаад 2-3 сарын дараа үрэвсдэг гэсэн. Хамар битүүрэх шинж тэмдэг илэрвэл хэдий хугацааны дараа эмчид хандах вэ?
-Ханиад хүрвэл дархлаагаа дэмжин, шингэн сайн уухад 3-5 хоног эмчилгээ хийхэд сайжирдаг. Тухайн хүний дархлаа хүрэлцэхгүй, бага зэрэг сайжраад эргээд мууддаг. Тэгэхээр гайморит болдог. Хацрын ясаар өвдөж, хамар битүүрч, ногоон нус гарвал эмчид хандах хэрэгтэй. Тэрнээс цааш хүндэрвэл өвчтөн түүнийг даах чадваргүй.
-Хүмүүс эмчид хандалгүй, дур мэдэн 2-3 сар дусаалга хэрэглэх нь элбэг гэлээ. Дусаалга сөрөг үр дагавартай юу?
-Эмчийн заавар, зөвлөгөөгүй дусаалга хэрэглэх нь маш элбэг болчихсон. Хүүхдүүд, залуучууд гэлтгүй хамрын дусаалга хэрэглэж байна. Удаан хугацаагаар дусаалга хэрэглэвэл амьсгал буруу болоод эргэшгүй өөрчлөлт ордог. Тиймээс хамар битүүрвэл эртхэн эмчид үзүүлээд эмчилгээ хийлгэж, таслан зогсоох хэрэгтэй. Тэгэхгүй бол мэс ажилбарт орох дээрээ тулчихдаг.
Дусаалгыг 4-6 хоногоос хэтрүүлэн хэрэглэж болдоггүй. Яагаад гэхээр дусаалга судас агшаах үйлчилгээтэй, олон дахин агшаахаар судас нь резин шиг сунаад, дахиж өөрөө агшиж чадахгүй. Тэгэхээр хамар улам битүүрдэг болно. Хүмүүс сараас дээш хугацаанд дусаалга хэрэглэснээс дасалтай болчихдог. Дусаалгыг эмийн сангаас жоргүй авдаг ч эмчийн заавраар л хэрэглэх хэрэгтэй. Хамар агшиж, сунаж ажиллах цикл хэлбэрийг нь тасалдуулж, битүүрснээ онгойлгох гэж дусаалга хэрэглэх нь эцэстээ сөрөг үр дагавартай. Хамар амьсгалж, амарч байдаг циклийг алдагдуулахаар хүний биеийн бодисын солилцоо алдагддаг. Эмчийн зааврын дагуу тохирох дусаалгыг хэрэглэх хэрэгтэй гэж зөвлөмөөр байна.
Жинтэй харшил шууд хамааралтай. Жин ихсэх тусам харшлын суурь ихэсдэг. Харшилтай бол хамар битүүрнэ
-Жирэмсэн үед хамар их битүүрдэг. Энэ үед ямар арга хэмжээ авах уу?
-Хүүхэдтэй болохоор төлөвлөж эхэлсэн л бол чих, хамар хоолойн эмчид үзүүлэхийг би зөвлөдөг юм. Хүн өөрөө мэдээгүй байхад хамрын хугарал, гэмтэл, таславч томрох зэрэг бүтцийн өөрчлөлт байдаг. Энэ тохиолдолд жирэмсэн болвол хамар битүүрдэг. Ураг хүчилтөрөгчийн дутагдалд орж, эх хүүхдээ тээхэд хэцүү болдог. Хоёрдугаарт хүүхдийг тэжээдэг даавар хамрын судсыг тэлдэг учраас улам их битүүрнэ. Тиймээс өмнө нь үзүүлж, бэлдэх ёстой. Жирэмсэн үед хамрын хагалгаа хийх хэцүү.
-Хамар битүүрэхэд хөдөлгөөн чухал нөлөөтэй. Хөдөлгөөний дутагдалтай холбоотойгоор хамар битүүрдэг гэж уншсан юм.
-Тэр үнэн. Хамар маш олон судасны нөлөөн дор халж байж үйл ажиллагаагаа явуулдаг. Хөдөлгөөн цусны эргэлтийг сайжруулдаг учраас энэ үйл явцад чухал. Мөн жин нэмэгдэх тусам хамар битүүрэх тал ажиглагддаг. Йог, дасгал хийх нь чухал. Жинтэй харшил шууд хамааралтай. Жин ихсэх тусам харшлын суурь ихэсдэг. Харшилтай бол хамар битүүрнэ.
-Хурхирах нь хамрын хөндийд асуудал байгаагийн шинж үү?
-Маш олон шалтгаанаар хурхирдаг. Хүзүү богино, тарган, хэл нь том, хойшоо унжсан, хамар битүү гэх мэт. Эмчлэх арга төдийлэн хөгжөөгүй байна. Шалтгаанаас хамаараад хэлийнх нь угаас багасгах, хоолойны мах, хөвчийг нэгтгэж лазердах аргууд бий. Гэхдээ ид насны эрэгтэй хурхирах нь хэвийн. Цусан дахь эрэгтэй даавар хүчтэй учраас эр шинж үзүүлж хурхирах нь хэвийн.
КОФЕ ИХ ХЭРЭГЛЭДЭГ ХҮМҮҮСИЙН ХООЛОЙ ИХ ӨВДӨЖ, ХАНИАЛГАДАГ
-Хоолойны ангинатай хүмүүсийн халдвар дамжуулах эрсдэл хэр өндөр вэ?
-Арчдас аваад нэмэх гарвал заавал эмчлүүлэх хэрэгтэй. Аяга таваг солих, 1 см-аас ойр байх, үнсэлцэхэд халдвар дамжина. Халдварладаг өвчин. Удамшдаггүй. Хэмжээ нь их биш ч байнгын харилцаатай бол халдварлана. Аяга халбагаа дамжуулахгүй ч гэсэн тогтмол хамт байдаг бол халдварлана.
Зүрх судасны үйл ажиллагааны эмгэгийн 80 хувь нь хоолойны махнаас болж байна
-Хоолойны махыг авахуулахад улирал харгалзахгүй болсон гэж дуулсан юм байна.
-Тийм ээ, жилд гурваас дээш удаа, өвдөх бүртээ идээлж, зүрх судас, үе мөч, судасны ханын үрэвсэлд нөлөөлж байвал авдаг болчихсон. Хүүхдийн хоолойны махны хэмжээ гуравдугаар үеэс их, шөнө унтаж чадахгүй бол гурван наснаас дээш, өвдөлт өндөр бол 5 наснаас хойш авдаг болсон. Хоолойны махны хамгаалах үйл ажиллагаа таван нас хүртэл байдаг. Түүнээс хойш энэ үйл ажиллагааг тунгалгийн булчирхайнаас дэмждэг. Тэгэхээр авахад асуудалгүй.
-Харин зарим хүн хүнд хэрэггүй эрхтэн гэж үгүй учраас аль болох авахгүй байх хэрэгтэй гэх нь бий.
-Би хувьдаа буруу л гэж үздэг. Архаг стрептококк, хоолойн махыг авахуулахгүй өөртөө байлгаад надад хэрэгтэй гээд байх нь цуллаг эрхтэн буюу бөөр, зүрхний үйл ажиллагаа алдагдаж, хэзээ ч эргэшгүйгээр хүндрүүлдэг. Тиймээс дээрх заалт байвал эртхэн авахуулах нь зөв. Хоолойны мах авахуулснаар бага зэрэг хоолой хатахаас өөр зовиур бага. Авахгүй байснаар илүү уршиг дагуулна.
Олгой мөн адил. Эм уугаад намжаасан ч эргээд л үрэвсэж, түгжрэл үүсгэдэг. Өвдсөн даруйд нь авчихвал гэдсээ тайруулах аюул учруулахгүй. Түүнтэй л адил. Тухайн эрхтэн үйл ажиллагаагаа хийж чадахгүй бол авах хэрэгтэй. Зүрх судасны үйл ажиллагааны эмгэгийн 80 хувь нь хоолойны махнаас болж байна. Тэгэхээр хоолойн өвчлөл өндөр эрсдэлтэй.
Кофе маш хүчтэй энерги өгч, тэр хэрээр эргээд унадаг. Богино хугацаанд их хэмжээний сэргэлт өгч байгаагаас эргээд ядрах нь их
Хүмүүс хоолой байнга өвдлөө гэдэг ч харахад үрэвсэлгүй байх нь бий. Энэ нь буруу хооллолт, амаараа амьсгалдаг, кофе, шоколад их хэрэглэснээс үүднэ. Халуурч, булчирхай цочихгүй архаг өвдөлттэй байвал энэ нь дээрх шалтгаантай.
-Кофены хэрэглээ нэг үеэ бодвол их дэлгэрлээ. Зарим талаар сайн ч гэдэг.
-Хүмүүс кофены сайн талыг их ярьдаг. Сөрөг талыг нь ярихгүй байна. Кофе ходоодны хүчлийг ихэсгэнэ. Дотор муухай оргиулна. Их уувал яс сийрэгжинэ. Маш хүчтэй энерги өгч, тэр хэрээр эргээд унадаг. Богино хугацаанд их хэмжээний сэргэлт өгч байгаагаас эргээд ядрах нь их.
Тиймээс хүмүүс тэр хэмжээгээ барих гэж их ууснаас хамааралтай болчихдог. Сөргөө, харшил гээд янз бүрийн асуудал бий. Эрдсийн хэмжээг багасгаж, чихрийн шижинтэй болоход нөлөөлж, харшил үүсгэх нь өндөр. Кофе их уувал хоолой өвдөж, ханиалгадаг. Тамхи, кофе, шоколад, халуун ногоо сонгомлоор харшлын суурь болж, ходоод гэдэсний сөргөө өгөх нь өндөр. Иймд зохистой хэрэглэх хэрэгтэй. Өглөө уух нь зүйтэй. Байхуу ч мөн адил. Хамгийн сайн шингэн чинь ус, ногоон цай л байна даа.
-Манай уншигчдын эрүүл мэндийн боловсролд үнэтэй хувь нэмэр оруулах мэдээлэл өгсөн танд баярлалаа.