Харамсаж, халаглахад дэндүү оройтсон хувь тавилантайгаа эвлэрэх үү, эсвэл чадах бүхнээ хийсээр эцсийн замдаа үдүүлэх үү. Хугацаа нь тодорхойгүй томилолт шиг богинохон энэ амьдралд хорт хавдар хэмээх чимээгүй алуурчин бидэнд ийм харгис сонголт тулгаж, мянга мянган монгол хүний амиар наадсаар байна.
Зөвхөн 2016 онд 5991 хүн хорт хавдраар өвчилснөөс 4112 нь бурхан болжээ. Энэ статистикаар тооцоолбол өдөр бүр 16 хүн хавдар тусаж, 11 нь нас барсан болж таарах нь. Гуравхан саяулаа атлаа ганцхан төрлийн өвчнөөр жилд дөрөв, таван мянгаараа хорвоог орхиж байгаа нь дэндүү эмгэнэлтэй биш гэж үү.
Үндэсний аюулгүй байдалд заналхийлж буй эл өвчинтэй бид бодлогын хэмжээнд тэмцэж, оношилгоо, эмчилгээнээс илүүтэй монголчуудын хайнга, хэнэггүй хандлагыг өөрчлөхөд анхаарах цаг болжээ. Уг нь манай улсын Засгийн газар Хорт хавдартай тэмцэх үндэсний хөтөлбөрийг аль 1997 онд баталж, эл өвчинтэй үндэсний хэмжээнд тэмцэж эхэлсэн. Тэр үед нийт өвчлөгсдийн 70 орчим хувь нь хорт хавдартай гэдгээ хожуу үедээ мэдэж, оношлогдсон жилдээ 64 хувь нь амиа алдаж байж.
Энэ тухай дээрх хөтөлбөрт “Жил бүр хавдраар шинээр өвчлөгсдийн 64 хувь нь онош хожимдсоноос тухайн ондоо нас барж, Хавдар судлалын төвд эмчлүүлэгсдийн 65-70 хувь нь өвчнийхөө III, IV үед орсон нь хавдар манай улсын эрүүл мэндийн салбарын тулгамдсан асуудлын нэг болсныг илтгэж байна” хэмээн бичжээ.
Хүн амын нас баралтын шалтгаанд хорт хавдар хоёрдугаарт эрэмбэлэгдэж, зургаан хүн тутмын нэг нь энэ аюулын улмаас эндэж буйг ч тэнд онцолсон байв. Харин өдгөө нас барж буй таван хүн тутмын нэг нь энэ шалтгаанаар хорвоог орхих болсон гэж Хавдар судлалын үндэсний төв (ХСҮТ)-ийн “Монгол Улсын хавдрын өвчлөл, нас баралтын тайлан”-д дурджээ. Энэ үеэс хойш даруй 21 жил өнгөрлөө.
Анагаахын салбарт техник технологийн хөгжил үр шимээ өгч, иргэд эрүүл мэндийн мэдээ, мэдээллээр хангагдах бүрэн боломжтой болсон. Гэвч салбарынхны толгойн өвчин хэвээр байна. Өвчний тархалт, нас барагсдын тоо ч нэмэгдэв. Хорт хавдартай тэмцэх үндэсний хөтөлбөрийг анх баталсан үеийнхтэй одоогийн статистикийг харьцуулахад сэртхийлгэсэн нэг тооцоо гарч буй нь өвчтэй гэдгээ хожуу үедээ оношлуулсан хүний тоо буурах бус, харин ч өсчээ. Тэр үед нийт өвчлөгсдийн 70 орчим хувь нь хавдартайгаа оройтож мэддэг байсан бол өдгөө энэ үзүүлэлт 10 хувиар нэмэгдсэн аж.