Эдийн засаг эргээд сэнхрэх хэрээр инфляци дагаад өсчихлөө. Яг нэг жилийн өмнө ерөнхий индекс 2.5 хувь байсан бол одоо 6.9 хувьд хүрэв. Үүнийг эдийн засагчид өсөлт инфляцийг ямагт араасаа дагуулдаг хэмээн тайлбарладаг. Харин Төв банк энэ онд инфляци 8 хувиас давахгүй гэж үзэж байна.
Монголбанкны Судалгаа, статистикийн газрын захирал, Д.Ган-Очир, /PhD/ Судалгааны хэлтсийн захирал, Л.Даваажаргал /PhD/ нар «DMA аргаар инфляцийг таамаглах нь” судалгааг хийжээ. Тэд дунд, урт хугацаанд инфляцийн түвшин хэрхэн хэлбэлзэхийг урьдаас хэрхэн бодитоор таамаглах аргыг эрэлхийлсэн байна.
Цалин, мөнгөний нийлүүлэлтийн жилийн өсөлт 2011 оноос жилийн инфляцийн таамаглалд хүчтэй нөлөөлөх хандлагатай болжээ.
Судалгааны үр дүнгээс танилцуулбал, энэ улирлын инфляци ямар байх нь дараа улирлын инфляцийн таамаглал хийхэд чухал. Инфляцийн хүлээлтийн түүвэр судалгаагаар иргэд өнөөдөр инфляци ямар байгаа тухай мэдээлэл авснаар ирэх улирлуудад тэр түвшинд байна гэж хүлээх хандлагатайг тогтоожээ. Тэгэхээр инфляцийн хүлээлт ирэх улирлын инфляцийн таамаглалд чухал мэдээлэл өгөхөөр байна.
Бид инфляцийн талаар мэдээлэхдээ импортын гаралтай эсвэл экспортын гаралтай инфляц гэж ерөнхийд нь тайлбарладаг. Иргэдийн өргөн хэрэглээний барааны үнийн өөрчлөлтийг хэмждэг энэ үзүүлэлтэд илүү олон хүчин зүйл нөлөөлж байгааг дээр дурдсан эдийн засагчид онцлов.
Жишээ нь инфляцид нөлөөлдөг гадаад хувьсагчдаас Хятадын инфляцийн түвшин, газрын тосны үнэ манай нэг улирлын дараах инфляцийг таамаглахад чухал мэдээлэл өгдөг. Хятадын инфляци 2008-2011 онд манай орны инфляцийн загварт орох магадлал 1 байсан бол 2012 оноос аажмаар буурч, 2014 хүртэл 0.6-0.8 хооронд, 2015 оноос хойш огцом буурч, 0.3 болжээ.
Газрын тосны үнэ инфляцийн загварт орох магадлал 2010 он хүртэл бараг 0 байсан бол 2011 оноос огцом өсч 0.4-0.6 хооронд хэлбэлзэж байна.
Дотоод хувьсагчдаас цалин, мөнгөний нийлүүлэлтийн жилийн өсөлт 2011 оноос жилийн инфляцийн таамаглалд хүчтэй нөлөөлөх хандлагатай болжээ. Харин төгрөгийн ам.доллартай харьцах ханшийн инфляцид үзүүлэх нөлөө 2009 оноос илт суларсан байна.
Эндээс харахад инфляцийг таамаглагч хамгийн сайн хувьсагчид цаг хугацааны туршид өөрчлөгдөж байна. Тухайлбал жилийн инфляцийн богино хугацааны таамаглал хийхэд Хятадын инфляци, газрын тос, цалин, мөнгөний нийлүүлэлтийн жилийн өөрчлөлт чухал үүрэгтэй. Харин дунд хугацааны инфляцийн таамаглахад Хятадын ДНБ-ний өсөлт, газрын тос, гадаад худалдааны нөхцөл, цалин, мөнгөний нийлүүлэлтийн жилийн өөрчлөлт чухал аж.