Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 255.0 тэрбум төгрөгөөр өслөө гэж Үндэсний статистикийн газраас мэдээллэ.
Салбарын нийт үйлдвэрлэл 2018 оны эхний хоёр сард урьдчилсан гүйцэтгэлээр 2 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 255 (14 хувь) тэрбум төгрөгөөр өслөө. Үүнд уул уурхай, олборлох аж үйлдвэрийн нийт үйлдвэрлэл өмнөх оны мөн үеэс 163 (12 хувь) тэрбум төгрөгөөр, үүнээс нүүрс олборлолт 82 (21 хувь) тэрбум төгрөг, металлын хүдэр олборлолт 61 (8 хувь) тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ.

Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэлийн индекс (улирлын нөлөөллийг арилгасан тооцоо) 2018 оны хоёрдугаар сард 166.9 (2010=100) болж, өмнөх оны мөн үеэс 4.9 хувиар буурч, өмнөх оны эцсээс 8.5 хувиар, өмнөх сараас 4.9 хувиар өссөн байна.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт 2018 оны эхний 2 сард өмнөх оны мөн үеэс цайрын баяжмал, буталмал чулуу, төмрийн хүдэр зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний олборлолт 8.8 хувиас 3.4 дахин, боловсруулах аж үйлдвэрийн салбарт зүсмэл материал, шар айраг, вакуум цонх, хаалга, хиаман төрлийн бүтээгдэхүүн, ноолууран сүлжмэл эдлэл, банш, бууз, архи зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2.5-35.5 хувиар өссөн байна.
Харин уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт газрын тос, зэсийн баяжмал, алт, молибдений баяжмал, хайлуур жонш, нүүрс зэрэг бүтээгдэхүүний олборлолт 1.5-21.2 хувь, боловсруулах аж үйлдвэрийн салбарт катодын зэс, малын тэжээл, самнасан ноолуур, барилгын модон хаалга, цонх, адууны мах зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 1.7-94.2 хувиар буурсан байна.
Аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн 2018 оны эхний 2 сард 2.3 их наяд төгрөгт хүрч, 1.6 их наяд төгрөг буюу 69.9 хувийг гадаад зах зээлд борлуулжээ.