Харамсалтай мэдээ гэвэл хот газрын агаарын бохирдол нь хүний эрүүл мэндэд аюултайгаас гадна, хурдан хөгшрүүлдэг болохыг эрдэмтэд судалгаагаар тогтоожээ.
Агаарын бохирдол гэдэг нь үйлдвэр, барилгын тоос болон авто зам, тээврийн хэрэгсэл, гэр хороолол, цахилгаан станцын утаанаас үүдэлтэй хийн болон тоосонцрын бохирдлыг хэлдэг. Агаарын бохирдолтой үед 2,5 микроноос бага хэмжээний диаметртэй нарийн ширхэгт тоосонцор (PM 2,5 ) үүсдэг. Энэ нарийн тоосонцор нь хүнийг амьсгалах явцад хамрын нүхээр бүрэн шүүгдэж чадахгүй, шууд уушгины гүнд нэвтрэн орж эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг аюултай.
Харин агаарын бохирдол нь зөвхөн хүний эрүүл мэндэд аюултай төдийгүй, хүнийг хурдан хөгшрүүлдэг болох нь тогтоогджээ.
Үүнд:
Агаарын бохирдлоос үүдэлтэй чөлөөт радикалууд гэж байдаг. Энэ нь нэг электроноо алдсан гэмтэлтэй молекул юм. Тэд амьд үлдэхийн төлөө буюу дутуу электроноо нөхөхийн тулд биеэн дэх эрүүл эсийн электронуудыг булаах, эсийн бүтцийг өөрчлөх, гэмтээх эсвэл эсүүдийг алж хөнөөдөг. Хамгийн аюултай нь үхэж байгаа эсүүд болон гэмтэлтэй эсүүд дахин гэмтсэн хэлбэрээр хуваагдан чөлөөт радикал болж хувирдаг. Энэхүү гинжин урвал нь улмаар газар авч хүний бүх биеэр тархан хөгшрөлтийг хурдасгадаг байна. Үүний нөлөөнд эхлээд бор толбо (нарны нөлөөний тусламжтай) үүсэж, арьс хуурайшин, өнгөө алдан эрт хөгширч үрчлээ сууж эхэлдэг.
Хамгийн чухал нь антиоксидантаар баялаг жимс, жимсгэнэ, хоол хүнс хэрэглэх юм.
Үүнээс гадна агаарын бохирдол болон тамхины никотин дахь чөлөөт радикалууд нарны туяанд улам идэвхждэг болохыг тогтоожээ. Иймээс тамхи татдаг хүмүүсийн царай харлаж, эрт хөгшрөх нэг шалтгаан болдог байна.
Гэхдээ чөлөөт радикал бол хүмүүс бидний амьдралын салшгүй хэсэг бөгөөд тэд байхгүй байсан бол бид үхэшгүй мөнхийн амьдралтай байх байсан. Зөвхөн агаар, орчны бохирдлоос болж зохистой хэмжээнээс хэтэрвэл аюултай болдог байна.
Өөрөөр хэлбэл агаарын бохирдолтой Улаанбаатар хот, хөдөө цэвэр агаарт амьдардаг хүн хоёрын бие эрүүл мэнд болон арьс нь өөр өөр байна гэсэн үг. Учир нь сүүлийн жилүүдэд Улаанбаатар хотын агаарын бохирдол аюултай түвшинд хүрч, ДЭМБ-ын олон улсын стандартад заасан жилийн дундаж нарийн ширхэгт тоосонцрын (PM2,5) зөвлөмж хэмжээнээс 7 дахин их өндөр байгаа билээ.
Уг нь чөлөөт радикалыг барьж зогсоон саармагжуулдаг, хөгшрөх үйл явцыг удаашруулдаг антиоксидант (үл исэлдүүлэгч) гэдэг байгалиас заяагдсан бодисууд хүний биед байдаг. Харин агаарын бохирдолтой орчинд удаан хугацаагаар амьдарвал антиоксидантын чөлөөт радикалыг зогсоох чадвар нь муудаж эхэлдэг нь тогтоогджээ.
Иймээс бид үүнээс өөрсдийгөө хамгаалах, урьдчилан сэргийлэх зайлшгүй шаардлагатай тул дараах зөвлөмжүүдийг хүргэж байна.
Хамгийн чухал нь антиоксидантаар баялаг жимс, жимсгэнэ, хоол хүнс хэрэглэх юм. Үүнд: Лууван, нэрс, гүзээлзгэнэ, жүрж, чинжүү, байцаа, улаан лооль, самар, шош, загас (хулд загас) ордог.
- Ус тогтмол уух. Ус ууснаар биед хуримтлагдсан хортой бодисыг гадагшлуулахад болон эсийг шаардлагатай шим тэжээлийг шингээхэд нь тусалдаг. Энэ нь хоол боловсруулах болон арьсны системийг жигд явуулах үр дүнтэй. Мөн ногоон цай нь антиоксидантаар баялаг тул чөлөөт радикалуудыг зогсоож чаддаг.
- Нарнаас хамгаалах тос түрхэх. Зөвхөн зуны улиралд бус жилийн 4 улиралд нарны хэт ягаан туяанаас хамгаалах тос хэрэглэж занших хэрэгтэй. Нарны туяанд агаарын бохирдол дахь чөлөөт радикалууд улам идэвхитэй болж, улам ихээр эд эсийг хөнөөнө.
- Өөр өөрийн арьсанд тохирсон маш сайн цэвэрлэгээ, арчилгаа хийж байх.
- Тамхи татахгүй байх. Тамхины никотин дахь чөлөөт радикалууд нарны туяанд улам идэвхждэг.
- Архины төрлийн ундаа хэрэглэхгүй байх. Архины тогтмол хэрэглээ нь хурдан хөгшрүүлдэг. Учир нь архин дахь спирт нь хүний биен дэхь усыг ихээр шингээн авдаг. Ингэснээр эд эс ус чийгээр дутагдах, хэвийн үйл ажиллагаа алдагдах, улмаар хөгшрөх явц явагддаг. Архины төрлийн ундаанаас хамгийн хор багатай нь жимсний дарснууд байдаг. Тэд витамин E, C антиоксидант ихээр агуулдаг байна.
- Хангалттай сайн унтаж байх. Судлаачид шөнө нойрсож байх үед арьсны эд эсүүд өдрийн цагаас илүү сайн нөхөн төлждөгийг тогтоожээ. Үүнээс гадна дархлааны систем сайн ажиллаж, шинээр дархлааг бий болгодог байна. Иймээс хэт оройтолгүй эрт унтаж хэвших хэрэгтэй.
- Цэвэр агаарт гарч, спортоор хичээллэж байх. Эрүүл агаарт эрчимтэй хөдөлгөөн хийснээр хүчилтөрөгч биеэр чөлөөтэй зөөвөрлөгдөн бодисын солилцоо эрчимжиж, дархлаа сайжирдаг.
- Стрессдэхгүй байх. Сэтгэл санаагаа сэргээх, таныг аз жаргалтай болгодог дуртай зүйлсээ хийж байх. Энэ нь биеийн дархлааг тэтгэн сайжруулдаг.
- Агаарын бохирдол ихтэй үед (PM2,5-той) маск тогтмол зүүж хэвших. Ингэснээр ам болон хамраар нэмж чөлөөт радикалууд нэвтрүүлэхгүй байх болно.