Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр “Best Shoes” гутлын үйлдвэрт зочилж, үйлдвэрлэл, хүчин чадал, дотоодын зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн асуудлаар гутал үйлдвэрлэгчдийн төлөөлөлтэй ярилцлаа.
“Best Shoes” гутлын үйлдвэрийг 2001 онд дотоодын хөрөнгө оруулалтаар байгуулж, тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна. Одоогоор өдөрт 600-700 хос гутал үйлдвэрлэх хүчин чадалтай, өвөл, намар, зун, үндэсний болон ажлын гутал үйлдвэрлэдэг. Гэсэн ч “Best Shoes” гутлын үйлдвэр бүрэн хүчин чадлаа ашигладаггүй. Ижил төстэй үйлдвэрүүд ч бүрэн хүчин чадлаараа гутал үйлдвэрлэх боломжгүй байдаг байна.
Энэ талаар үйлдвэрийн захирал Б.Түвдэнням “Бид захиалга авсан үедээ өдөрт 200-250 хос гутал үйлдвэрлэж байна. Уг нь ажлын гутал үйлдвэрлэж, дотоодын хэрэглэгчдээ хангах бүрэн боломжтой. Ажлын гутал хэрэглэдэг дотоодын цэрэг, Онцгой байдлын ерөнхий газар тендерээ нэгэн зэрэг зарладаг. Ингэснээр үйлдвэрлэгчид зэрэг тендерт оролцох боломж бүрддэггүй. Оролцсон ч тэр бүх гутлыг үйлдвэрлэх цаг хугацааны боломжгүй болдог. Өөрөөр хэлбэл, дотоодын бүх үйлдвэрлэлийн хүчин чадлаас давсан хэмжээний тендер нэг дор зарлачихаар хэн нь ч тендерт оролцож чаддаггүй. Ингээд олон мянган гутлын захиалга өөр улс руу шилждэг.
Үйлдвэр, аж ахуйн нэгжүүд тендерийг богино хугацаанд ашиг олох хэрэгсэл гэж хараад байна. Би хувьдаа тендерийг олон шинэ ажлын байр бий болгосон, шинэ технологи, нөү-хау оруулах үйлдвэрлэл дэмжсэн үйл ажиллагаа байгаасай гэж хүсдэг” гэлээ.
Тэрээр энэ асуудлаар Ерөнхийлөгчид хүсэлт гаргаж, тендер зарлагх хугацаа, дотоодын хууль тогтоомжид өөрчлөлт оруулахыг хүсчээ.