Хөдөө аж ахуйн экспортын өрсөлдөх чадварыг сайжруулах зорилгоор Гадаад харилцааны яам, Дэлхийн банк группийн гишүүн Олон Улсын Санхүүгийн Корпораци хооронд харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа.
Энэ хүрээнд Худалдааны мэдээллийн сан байгуулахаас гадна Худалдааг хөнгөвчлөх үндэсний хороог дэмжиж ажиллах юм байна. Мөн тус салбарын экспортыг нэмэгдүүлэхэд чиглэсэн арга хэмжээг хэрэгжүүлэх талаар ГХЯ мэдээлсэн юм. Худалдааг хөнгөвчлөх тогтолцоо бүрдсэнээр хөдөө аж ахуйн салбарын бизнес эрхлэгчид гадаад түншүүдтэйгээ худалдаа, арилжаа хийхэд илүү хялбар болно.
Ингэснээр экспортын өрсөлдөх чадвар нэмэгдэнэ гэж талууд энэ үеэр онцоллоо. Эдийн засгийн голлох салбаруудын нэг хөдөө аж ахуйн салбар ДНБ-ий 7 хувийг бүрдүүлж байгаа юм. ҮСХ-ний мэдээлснээр мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний 61 хувийг мах, сүүн бүтээгдэхүүн эзэлж байна.
Б.Цацралт