УИХ-ын гишүүн Х.Нямбаатар "С1" телевизийн "Цензургүй яриа" нэвтрүүлэгт оролцох үеэрээ шүүгчдийн хууль бусаар хөрөнгөжсөн, авлига авсан байж болзошгүй талаар мэдээлсэн.
Тэгвэл тэрбээр дээрх гэмт хэргийн шинжтэй үйлдлүүдийн талаар өгсөн мэдээллийн эх сурвалж, баримт нотолгоог олон нийтэд ил болгож хууль сахиулах байгууллага, Авлигатай тэмцэх газар, прокурорт өгч шалгуулах болно гэдгээ мэдэгдлээ.
Хэн нэгнээс уучлал гуйх шаардлагагүй
Өнгөрсөн баасан гарагт дээрх мэдээлэлтэй холбоотойгоор Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан УИХ-ын гишүүн Х.Нямбаатарт шаардлага хүргүүлсэн юм.
Шаардлагад гэмт хэргийн шинж бүхий үйлдэл гаргасан гэх шүүгчдийн нэр болон нотлох баримтыг олон нийтэд ил болгож, зохих ёсны дагуу хариуцдаг байгууллагуудад нь шалгуулах, хэрэв өөрийн ярьсан мэдээллээ нотолж чадахгүй бол Монгол Улсын шүүн таслах ажиллагаа, шүүгчийн нэр хүндэд халдсан үйлдэлдээ мэдээлэл тараасан аргаараа уучлалт гуйхыг талаар дурдсан байв.
Тэгвэл энэхүү шаардлагыг Х.Нямбаатар өнөөдөр хүлээн авч, зохих хариуг илгээж байгаа юм. Мөн тэрбээр "Цензургүй яриа" нэвтрүүлэгт оролцож олон нийтэд мэдээлэл хийсэн үйлдэл нь ёс зүйн хэм хэмжээг зөрчөөгүй тул ямар нэгэн хэлбэрээр хэн нэгнээс уучлал гуйх шаардлагагүй гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна.