ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан Владимир Путинд АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп баяр хүргээгүй байна.
Трампын хэвлэлийн төлөөлөгч Хоган Гидли Ерөнхийлөгчийн онгоцонд явахдаа /АНУ-ын Ерөнхийлөгч Нью-Хэмпшир рүү нисэж байжээ/ Путиний ялалт Вашингтоны хувьд гэнэтийн бэлэг байсангүй” гэжээ.
Хоган Гидли "Бид сонгуулийн үр дүнг сонсоод огт гайхаагүй" гэжээ.
Тэрбээр "АНУ цаашид ч ОХУ-тай боломжтой салбартаа хамтран ажиллах болно" гээд “Бид Оростой харилцаагаа өргөжүүлэн хөгжүүлэх болно” гэж хэлсэн байна.

Анхны баярын захидлыг Кремль рүү БНХАУ-ын дарга Си Зиньпин илгээсэн бол дараа нь Азербайжан, Беларусь, Армени, Унгар, Узбекистан, Венесуэл, Туркменистан, Казахстан, Таджикистан, Куб, Молдав, Киргизстаны Ерөнхийлөгчид явуулсан байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ч өчигдөр В.Путинд баярын захидал илгээжээ.
Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон Кремль рүү залгаж, баяр хүргээгүй ч ажлын амжилт хүссэн байна. Германы канцлер Ангела Меркель мөн л Путинд захидал илгээж дахин сонгогдсонд халуун баяр хүргэжээ.
Эх сурвалж: BBC