Ердөө ганцхан сарын өмнө Samsung компани 30TB багтаамжтай SSD танилцуулж дэлхийн дээд амжилтыг тогтоож байсан бол Nimbus Data өөрсдийн шинэхэн бүтээлээр амжилтыг нь давуулжээ.
100TB багтаамжтай шинэ загварын SSD карт нь энгийнээр тооцвол 20 сая дуу багтааж чадна гэсэн үг юм. Хэдийгээр гэрийн компьютерт багтахаар жижигхэн хэмжээтэй ч гэсэн та, бид худалдан авах нь бараг л боломжгүй.
Учир нь бизнест зориулсан SSD картын үнэ хэдэн мянган ам. доллар хүрэх бөгөөд 100ТВ гэдэг бүр ч өндөр дүн гарна гэсэн үг. Тэгээд ч хурд нь 500МВ/секунд болохоор өрхийн хэрэгцээнд шаардлагагүй.
Харин дата төвүүд, үүлэн тооцооллын үйлчилгээ эрхэлдэг, хиймэл оюун ухаан ашигладаг компаниудад л хэрэг болно. Энэ зунаас худалдаанд гарах энэ SSD картын үнэ нь хараахан тодорхой болоогүй байгаа бөгөөд нэг дор ийм их хэмжээний дата хадгална гэдэг тийм ч зөв шийдэл биш байж болох юм.