Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Бэлхээс Сэлх хүрэх хэсгийн айлууд шар усны үерт автлаа. Үерийн улмаас зам цөмөрч, эвдэрсэн учир нийтийн тээврийн том оврын автобус болон ачааны автомашины хөдөлгөөнийг гуравдугаар сарын 19-ний 18.00 цагаас эхлэн тодорхойгүй хугацаагаар хязгаарлаад байна.
Энэ талаар Замын цагдаагийн албанаас тодруулахад, Замын эвдрэл гэмтлийг Улаанбаатар зам засвар, арчлалт компани хариуцан хийнэ. Одоогийн байдлаар эвдэрч, цөмөрсөн замд иргэдийг унаж бэртэхээс сэргийлж, тэмдэг тэмдэглэгээ тавих зэрэг арга хэмжээ аваад байна хэмээн мэдээллээ.
Термометрийн зүү нэмэхийг зааж, өдөр ирэх тусам дулаарч байгаа энэ үед цас хайлж, шар усны үер илүү их гамшиг дагуулах нөхцөл байдал тус орчимд хэвээр байгаа юм.
Өнөөдөр тус газарт ажиллаж, фото сурвалжлага бэлтгэснийг хүргэж байна.