“Gazprom" компани ОХУ, Их Британийн улс төрийн маргаанаас үл хамааран Лондоны зах зээлээс 700 орчим сая фунт стерлингийн хөрөнгө босгосон байна.
Мөн ОХУ-ын Сангийн яам 2.9 тэрбум фунт стерлингийн бондын санхүүжилт татсанаас нэг тэрбум фунт стерлингийн хөрөнгийг Лондоны хөрөнгө оруулагчид бүрдүүлжээ. Сергей Скрипалийн хэрэгтэй холбоотойгоор Их Британийн Засгийн газар ОХУ-ын бизнес эрхлэгчдийн санхүүгийн үйл ажиллагааг Лондонд хязгаарлаж магадгүй гэсэн таамаг шинжээчдийн дунд бий болоод байсан юм.
Гэхдээ "Gazprom" Лондоны зах зээлээс их хэмжээний хөрөнгө татаж чадсан нь хоёр орны улс төрийн асуудал бизнест сөрөг нөлөө үзүүлэхгүй гэсэн итгэлийг үүсгэж чадлаа гэж шинжээчид үзэж байна. "Gazprom" компанийн нийт хувьцааны 50.2 хувийг ОХУ-ын Засгийн газар Төрийн өмчит компаниудаараа дамжуулан эзэмшдэг ажээ.