Францын Ерөнхийлөгч асан Николя Саркозийг тус улсын Нантер хотын цагдаагийн хэсэгт саатуулсан байна.
Түүнийг 2007 оны Францын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байхдаа Ливийн удирдагч асан хурандаа Муаммар Каддафигаас их хэмжээний мөнгөн тусламж авсан хэргээр буруутгаж байгаа аж.
Хууль сахиулагчид түүний 2007 оны сонгуулийн кампанит ажлын санхүүжилттэй холбоотой зөрчлүүдийг шалгах явцдаа түүнээс байцаалт авахад тэрээр ямар нэг хууль бус зүйл хийгээгүй хэмээн өмнө нь мэдэгдэж байжээ.
Францын төрийн тэргүүн асан Н.Саркози 2007 оны сонгуулийн кампанит ажилдаа Ливийн удирдагч асан Каддафигаас хууль бус санхүүжилт авсан гэх хэргийг 2013 оноос хойш шалгаж байгаа аж.
Н.Саркозигийн Засгийн газарт сайдын албан тушаалыг хашиж байсан түүний ойрын холбоотон Брис Ортефёг мөн байцаасан байна.
Түүнд албан тушаал наймаалцсан, луйвар хийсэн, мөнгө угаасан болон хулгайн эд зүйл эзэмшсэн хэргээр ял тулгаж магадгүй аж.
Энэхүү хэрэгтэй холбоотойгоор шалгагдаж байсан түүний туслах асан Александр Жүрийг өнгөрсөн нэгдүгээр сард мөнгө угаасан хэргээр Лондон хотноо баривчилжээ. Тэрээр Их Британийн талаас түүнийг Франц руу шилжүүлэн өгөхийг шаардаж байгаа аж. "Ройтерс" агентлагийн мэдээлж байгаагаар тэрээр буруугаа хүлээгээгүй бөгөөд тус хэргийг улс төрийн зорилготой хэмээн тодорхойлжээ.
2016 оны намар Ливийн бизнес эрхлэгч Зияд Таккедин 2006-2007 онуудад Францын Дотоод хэргийн сайдаар ажиллаж байсан Николя Саркози болон түүний Хүний нөөцийн албаны дарга Клод Геанд 200 болон 500 еврогийн мөнгөн дэвсгэртээр дүүргэсэн 5 сая евро бүхий гурван чемодан дамжуулсан гэдгээ мэдэгдсэн. Түүний хэлж байгаагаар тус мөнгийг Ливийн удирдагч асан хурандаа Муаммар Каддафи Н.Саркозигийн сонгуулийн кампанит ажилд зориулан өгсөн аж.
Клод Геаныг 2008 онд 500 мянган еврогийн шилжүүлэг хийсэн хэрэгтэй холбоотойгоор шалгаж эхэлжээ.
Францын өдөр тутмын Le Monde сонинд бичсэнээр Каддафи Н.Саркозийг санхүүжүүлж байсныг 2007 онд Ливийн Эрдэнийн санг хариуцаж ажиллаж байсан Башир Салех баталсан аж.
Н.Саркозийг 48 цаг хүртэл хугацаагаар саатуулж болох ба үүний дараа түүнд ял тулгах боломжтой юм. Түүнд албан тушаал наймаалцсан, луйвар хийсэн, мөнгө угаасан болон хулгайн эд зүйл эзэмшсэн хэргээр ял тулгаж магадгүй аж.
Үүнээс гадна түүнийг 2012 оны сонгуулийн кампанит ажлынхаа зардлыг хэтрүүлсэн (22.5 сая евро) хэргээр давхар шалгаж байгаа гэнэ. Тэрээр энэ талаар ямар ч мэдээлэлгүй байсан хэмээн мэдэгдсэн аж.
2007 оны сонгуулийн кампанит ажлынхаа үеэр Францын гоо сайхны Л’ореаль компанийн залгамжлагч Лилиэн Беттенкортээс санхүүжилт авсан хэргээр Н.Саркозийг өмнө нь саатуулж байсан юм.
Н.Саркози 2012 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Социалист намаас нэр дэвшигч Франсуа Олландад ялагдсан билээ.
Эх сурвалж: BBC