Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд 14 хоног тутмын Мягмар гаригт иргэд, аж ахуйн нэгжийн төлөөлөлтэй уулздаг уламжлал тогтсон. Уг уулзалтын зорилго нь хотын даргад хандаж өргөдөл, хүсэлт гаргасан иргэдийнхээ асуудлыг хуулийн хүрээнд шуурхай шийдвэрлэхэд чиглэдэг.
Уулзалтад 10 гаруй иргэн, аж ахуйн нэгж оролцдог. Хотын даргын уламжлалт уулзалтын эхний иргэн нь “Монгол тохь” ХХК-ийн ерөнхий захирал Ц.Цэрэндулам байжээ. 2004 онд байгуулагдсан тус компани нь цэцэрлэгжилт, ногоон байгууламжийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.
Япон улсад энэ чиглэлээр ажилласан туршлагатай иргэд хамтран байгуулсан компани гэдгийг танилцуулаад Улаанбаатарын өнгө үзэмжийг нэмэгдүүлэх зорилгоор “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” орон нутгийн өмчит улсын үйлдвэрийн газартай хамтран ажиллах хүсэлтэйгээ хэллээ. Тэд Хан-Уул дүүргийн нэгдүгээр хороонд тохижилтын ажил хийсэн. Улаанбаатар хотын захирагчийн ажлын албатай хамтран ажиллаж байна.
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд ч олны хараа татах содон шийдэл, шинэ технологи бүхий ногоон байгууламж барих хүсэлтээ удаа дараа илэрхийлж, орчин үеийн цэцэрлэгжилтийн талаар хамтран сургалт явуулах саналаа хүргүүлжээ. Гэвч хариулт ирдэггүй гэнэ. Хамтын ажиллагааны ямар ч эхлэл тавихгүй байгаад сэтгэл дундуур байгаагаа илэрхийлэв.
Улаанбаатар хотын захирагч С.Батболд “Япончууд цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламжийг өгүүлэмж санаатай, тохижилт, орчин нөхцөлөө ч сайн тооцож хийж чаддаг. Тиймээс энэ сайн технологийг нийслэл хотод нэвтрүүлэхэд хотын удирдлагын зүгээс татгалзах зүйл байхгүй” гэдгийг онцолжээ.
Үндэсний цэцэрлэгт хүрээлэн “Монгол тохь” ХХК-тай төсөл хамтран хэрэгжүүлэх боломж бийг орлогч дарга Ү.Оюунзул хэллээ. Тэрбээр “Өнөөдрийн байдлаар Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 100 гаруй мянган мод, суулгац бий. Ургалт нь 98 хувьтай. Жилийн дөрвөн улиралд тасралтгүй арчилгаа хийж байна” гэсэн байна.