Өвлийн олимпын наадмын улмаас хойшлуулсан АНУ, БНСУ-ын хамтарсан сургуулилалтыг ирэх сарын 1-нээс хийж эхэлнэ. Үүнийг Америкийн БХЯ-ны төлөөлөгч, хурандаа Роберт Мэннинг нотлов. Сургуулилалтыг өмнөх жилүүдийн түвшинд сэргээхээр тус хоёр улсын Батлан хамгаалахын сайд нар зөвшилцжээ.
Р.Мэннингийн хэлснээр батлан хамгаалах зорилготой жил тутмын сургуулилалтын хуваарийг НҮБ-ын командлал Умард Солонгосын ардын армийн командлалд мэдээлсэн байна. НҮБ-ын командлал нь 1950- 1953 оны Солонгосын дайны үед байгуулагдсан юм. Мөргөлдөөн дууссаны дараа түүнд оролцсон НҮБ-ын гишүүд Солонгосын хойгоос цэргээ гаргаж, зөвхөн АНУ цэргийн оролцоогоо хэвээр үлдээсэн билээ.
Сургуулилалтыг өдөөн хатгалга гэж харах шалтгаан Умард Солонгост байхгүй гэж Пентагоны албан ёсны төлөөлөгч, Тэнгисийн явган цэргийн дэд хурандаа Кристофер Логан онцлон тэмдэглэсэн байна. Энэ удаа нисэх онгоц тээгч атомын хөлөг онгоц, пуужин тээгч шумбагч хөлөг онгоц, мөн бөмбөгдөгч В-1В нисэх онгоц оролцуулахгүйг “Yonhap” урьд нь мэдээлсэн. БНАСАУ-ын нутаг дэвсгэрт халдах бэлтгэл хэмээн үзэж Өмнөд Солонгос, Америкийн жил тутмын цэргийн сургуулилалтыг Пхеньян эрс эсэргүүцдэг юм.
Гэхдээ БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун энэ сарын эхээр Пхеньянд айлчилсан Өмнөд Солонгосын төлөөлөгчидтэй уулзахдаа уг сургуулилалтыг түр зогсоох, эсвэл хугацааг нь бүр хойшлуулах боломжгүй Сөүлийн байр суурийг ойлгож буйгаа илэрхийлсэн билээ.
З.Амгалан