Манай иргэд багагүй хохирол амсаад байгааг төв банкнаас мэдээлж байна
Иргэн А орон сууц, автомашинаа барьцаалж, 150 сая төгрөгийн зээл аваад криптовалютын арилжаанд оролцжээ. Гэвч энэ төрлийн валютын ханш унаснаас олон сая төгрөгөө салхинд хийсгэсэн байна.
Ингээд сандарч тэвдсэн түүний гэр бүл зарим зохицуулах байгууллагын үүдийг сахиж, хохирлоо барагдуулахыг хүсчээ. Өнгөрсөн оны эцэс гэхэд үнэ нь 4-5 дахин өсөж, санхүүгийн зах зээлд цахиур хагалж байсан криптовалютын ханш энэ оны нэгдүгээр сарын дундаас эхлэн суларсан.
Үүнээс үүдэн энэ төрлийн арилжаанд хошуурч байсан олон улсын тоглогчид төдийгүй манай иргэд ч багагүй хохирол амсаад байгааг төвбанкны холбогдох албанаас мэдээлж байна. Ялангуяа, автомашин барьцаалсан болон өмнөх өрөө төлөхийн тулд дахин зээл авч, криптовалютад хөрөнгө оруулаад үнийн уналтад өртсөн тохиолдол цөөнгүй буй аж.
Тэрчлэн энэ төрлийн валютаар халхавч хийн, санхүүгийн пирамидын шинжтэй үйл ажиллагаа явуулж байсан этгээдүүдийг шалгах хүсэлтийг цагдаагийн байгууллагад хүргүүлжээ.
Тодруулбал, понзи схемд суурилсан, санхүүгийн үйл ажиллагааг орон нутагт явуулж, иргэдээс биткойн нэрийн доор 500 мянгаас 13 сая хүртэл төгрөгийн санхүүжилт татсан байна. Одоогоос хэдхэн сарын өмнө үнийн огцом өсөлтөөрөө олон хүний сонирхол татаж байсан криптовалютын ханш ойрын саруудад уруудаад байгаа.
Даваа гарагийн байдлаар олон улсын зах зээлд биткойны дундаж ханш 8300-8400, этериумын ханш 530-580 ам.долларт хэлбэлзэж байна. Энэ нь 2018 оны эхэн үетэй харьцуулахад дунджаар 2-3 дахин унасан үзүүлэлт юм.
Аюултайг нь албаныхан анхааруулсан ч азаа үзэж, хохирсон иргэн цөөнгүй байна
Криптовалют эрсдэлээ дэлгэлээ Аюултайг нь албаныхан анхааруулсан ч азаа үзэж, хохирсон иргэн цөөнгүй байна Энэ хэрээр блокчэйн технологид суурилсан арилжаанд оролцсон болон олборлолт хийхээр тоног төхөөрөмж худалдан авсан иргэдэд эрсдэл үүсч, санхүүгийн алдагдал амсаад байгаа юм.
Уг нь криптовалютын ханш цойлж, олон нийт ч шуурч байхад энэ төрлийн валютад хянамгай хандахыг албаныхан анхааруулж байсан. Монголбанк болон Санхүүгийн зохицуулах хорооноос криптовалютыг албан ёсны төлбөрийн хэрэгсэлд тооцохгүй гэдгээ удаа дараа мэдэгдэж байв.
Учир нь эрхзүйн орчин нь тодорхойгүй, үнийн савлагаа, тогтворгүй байдал өндөртэй криптовалют нь өндөр эрсдэлтэй болохыг анхааруулж байсан юм.
- Криптовалютын ханш цойлж, олон нийт ч шуурч байхад үед энэ төрлийн валютад хянамгай хандахыг албаныхан анхааруулж байсан.
- Монгол Улс өнгөрсөн онд Үндэсний төлбөрийн системийн тухай хуулиа шинэчилж, цахим мөнгийг албан ёсоор хүлээн зөвшөөрсөн.
- Криптовалютыг цахим мөнгөнд тооцоогүй бөгөөд төлбөрийн системийн шаардлага хангахгүй байгааг дурдсан юм.
Гэвч ийн сануулсаар байхад иргэд энэ төрлийн хөрөнгө оруулалтын хэрэгсэл рүү хошуурч, улмаар хохирсон тохиолдлууд гарч эхэллээ. Монгол Улс өнгөрсөн онд Үндэсний төлбөрийн системийн тухай хуулиа шинэчилж, цахим мөнгийг албан ёсоор хүлээн зөвшөөрсөн. Энэ хүрээнд нэг цахим мөнгийг нэг төгрөгтэй тэнцүүлж тооцохоор хуульчилсан юм.
Зарим нөлөө бүхий тоглогчид эрсдэлтэй хөрөнгө оруулалтад иргэдийг уриалсан
Гэхдээ криптовалютыг цахим мөнгөнд тооцоогүй бөгөөд төлбөрийн системийн шаардлага хангахгүй байгааг анхааруулсан. Эрхзүйн орчин, ханшийн хэлбэлзэл нь тодорхойгүй энэ төрлийн валют манай санхүүгийн системээс эхлээд энгийн иргэдэд хүртэл эрсдэл дагуулж байна. Энэ төрлийн арилжаанд оролцох эсэх нь хувь хүний сонголт.
Гэхдээ хууль эрхзүйн зохицуулалт нь бүрэн төлөвшөөгүй, эрсдэл өндөртэй санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулахыг уриалж, нийгмийн сүлжээ зэрэг мэдээллийн талбарыг ашиглан сурталчлах, сургалт явуулах үзэгдэл өнөөг хүртэл байсаар байгаа юм.
Энэ нь эргээд хялбар аргаар мөнгө олох сонирхолтой атлаа санхүүгийн зах зээлийн мэдлэг, мэдээлэл дутмаг иргэд азаа үзэх, эд хөрөнгөөрөө хохироход хүргээд байна. Тухайлбал, Монголбанкны бэлтгэсэн судалгаагаар, сүүлийн нэг жилийн хугацаанд биткойнтой холбоотой хайлтын ихэнх нь Өмнөговь аймгаас хийгджээ. Улаанбаатар хот нь Өмнөговь аймгийн 25, Орхон аймгийн 37 хувьтай тэнцэж байна.
Олон нийтийн санхүүгийн боловсролын сул талыг ашиглан мөнгө олох гэсэн хүмүүсийн хандлага өнгөрсөн хугацаанд улам нэмэгдсэн. Ялангуяа, санхүүгийн зах зээлийн өдөр тутмын мэдээлэлд хамгийн ойрхон байдаг зарим нэр нөлөө бүхий эдийн засагч, санхүүгийн зах зээлийн тоглогчид эрсдэлтэй хөрөнгө оруулалтад иргэдийг уриалан дуудсан нь нэг бус.
Г.Байгал